Оросын эзэнт гүрэн
Оросын эзэнт гүрэн Российская Империя
| |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1721–1917 | |||||||||
Уриа: Съ Нами Богъ! "Бурхан бидэнтэй хамт!" | |||||||||
| Төрийн дуулал: «Боже, Царя храни!» ("Бурхан Царийг хамгаал!"; 1833–1917) | |||||||||
| Нийслэл | Санкт-Петербург[b] (1721–1728; 1732–1917) Москва (1728–1732)[2] | ||||||||
| Томоохон хот | Санкт-Петербург | ||||||||
| Албан ёсны хэл | Орос | ||||||||
| Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Польш, Герман (Балтын мужуудад), Фин, Швед хэл | ||||||||
| Шашин (1897) |
| ||||||||
| Ард түмний нэршил | Оросууд | ||||||||
| Төр засаг | Нэгдмэл хэмжээгүй эрхт хаант засаглал (1721–1906) Нэгдмэл парламентын хагас-үндсэн хуульт хаант засаг[4] (1906–1917) Оросын түр засгийн газар (1917) | ||||||||
| Эзэн хаан | |||||||||
• 1721–1725 (анхны) | I Пётр | ||||||||
• 1894–1917 (сүүлчийн) | II Николай | ||||||||
• 1810–1812 (анхны) | Николай Румянцев[c] | ||||||||
• 1917 (сүүлчийн) | Александр Керенский | ||||||||
| Хууль тогтоох байгууллага | Удирдах Сенат[5] | ||||||||
| Төрийн Зөвлөл (1810–1917) | |||||||||
| Төрийн Дум (1905–1917) | |||||||||
| Түүх | |||||||||
| 9 сарын 10, 1721 | |||||||||
• Тунхагласан | 11 сарын 2, 1721 | ||||||||
| 2 сарын 4, 1722 | |||||||||
| 12 сарын 26, 1825 | |||||||||
| 3 сарын 3, 1861 | |||||||||
| 10 сарын 18, 1867 | |||||||||
| 1905 оны 1 сар – 1907 оны 7 сар | |||||||||
| 10 сарын 30, 1905 | |||||||||
• Үндсэн хууль баталсан | 5 сарын 6, 1906 | ||||||||
| 3 сарын 8–16, 1917 | |||||||||
• Бүгд найрамдах улсын тунхаглал | 9 сарын 14, 1917 | ||||||||
| Газар нутаг | |||||||||
| 1895[6] | 22,800,000 км2 (8,800,000 миль2) | ||||||||
| Хүн ам | |||||||||
• 1897 | 125,640,021 | ||||||||
| 161,000,000 | |||||||||
| Мөнгөний нэгж | Оросын рубль | ||||||||
| |||||||||
Оросын Хаант Улс (Орос: Российская Империя) мөн Оросын Эзэнт Гүрэн гэж түүхийн шинжлэх ухаанд 1721-1917 оны хооронд хэрэглэгдэж байсан Оросын Эзэнт Улсын нэр юм. Оросын Царьт Улсын I Пётр хаан 1721 онд улсаа хаант улс (эзэнт гүрэн) болсныг тунхагласан бөгөөд 1905 онд хэмжээт эрхт хаант засагтай болж, 1917 онд хаант засаг бүр мөсөн халагдаж Бүгд Найрамдах Орос Улс байгуулагджээ.
Оросын Хаант Улс 1916 оны мэдээгээр 181 сая хүнтэй, газар нутгийн хэмжээгээр түүхэн дэх 3-р том улс (Дэлхийн Эзэнт Гүрнүүд болох Монголын Эзэнт Гүрэн ба Британийн Эзэнт Гүрний дараа) байв.
| Оросын түүх |
|---|
|
· Удирдагчид · Цол хэргэм
|
| Түүх*Орос үндэстэн*Кирилл үсэг |
Түүх
[засварлах | кодоор засварлах]1721 онд Оросын Царьт Улсын I Пётр (1682-1725) хаан Умардын дайнаар Балтын тэнгис хавийг байлдан дагуулж төр улсаа хэмжээгүй эрх хаант засагт шилжүүлж Оросын эзэнт гүрэн хэмээсэн алдаршуулсан бөгөөд Санкт-Петербург хотыг шинээр босгон нийслэл болгон суужээ.
Пётрээс хойш хэд хэдэн хаан ойрхон солигдож төрийн эргэлтээр 1741 онд Елизавета (1741-1761) хатан хаан болов.
15-18-р зууны үед Турк-Османы Эзэнт Гүрний түрэмгийллээс зайлсхийхийн тулд Армени, Гүржүүд дагаар орсон ба 18-р зуунд Халимаг, Казахууд Оросын бүрэлдэхүүнд оржээ. 18-р зууны сүүлч 19-р зууны эхээр I Александр хаан цэрэг зэвсгийн хүчээр колони эзэмшин эзэнт гүрнээ тэлж Англи, Францын (Наполеон) хаадтай тохиролцон Европ тивийг хуваан авч байлаа. Оросын Эзэнт Гүрний хүрээгээ тэлэх санаархалд шинээр хүчирхэгжиж байсан Прусс (германы эзэнт улс), Япон улсууд саад болж байв. Ийнхүү Орос улс хүчээр болон хүчинд автагдан нэгтгэсэн христ, лал, еврей, будда, бөө мөргөлийн шашинтай олон үндэстэн ястнаас бүрдсэн Их эзэнт гүрэн боллоо. 1914 онд Орос улс үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 5-р байранд орж байв. 1861-1913 онуудад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12 дахин өссөн байна. Гэвч 1917 оны хувьсгал, иргэний дайн, гадаадын интервенцийн нөлөөгөөр газар нутгаасаа 90 мянган ам км нутаг, 49 сая хүн амаа алджээ. Дайн, өлсгөлөн, тахлаас болон олон сая хүнээ (185,2 саяас 136,9 сая) алдав. 1917 оны Хоёрдугаар сарын хөрөнгөтний хувьсгалын дараа II Николай Эзэн хааны суудлаа өгсөн, 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросын Эзэн хаан хоёрдугаар Николайг гэр бүлийн хамт хороож эзэнт гүрний түүх төгссөн ч түүнийг залгамжлан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (ЗСБНХУ) 1924 онд үүсэн тогтсон юм.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1829-1856 онд Молдав, Валлахийн вант улсууд.
- ↑ 1914 онд Дэлхийн 1- дайны үед Оросын Германы эсрэг үзэл бодлыг тусгахын тулд хотыг Петроград гэж нэрлэжээ.][1]
- ↑ Сайд нарын зөвлөл даргаар.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "St. Petersburg through the Ages". Санкт-Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Форум. Архивласан огноо 2022-08-06. Татаж авсан: 2026-03-04.
- ↑ "18th Century in the Russian History", Rusmania. Архивлагдсан 2022-03-19 at the Wayback Machine.
- ↑ Коулман, Хэзер Ж. (2014). Orthodox Christianity in Imperial Russia: A Source Book on Lived Religion. Индианагийн Их Сургуулийн Хэвлэл. х. 4. ISBN 978-0-253-01318-7.
Үнэн алдартны шашин нь Оросын эзэнт гүрний олонхын итгэл үнэмшил байсан бөгөөд 1897 оны хүн амын тооллогоор ойролцоогоор 70 хувь нь энэ итгэл үнэмшлийг баримталдаг байсан бөгөөд төрийн шашин байжээ.
- ↑ Уильямс, Берил (1994-12-01). "The concept of the first Duma: Russia 1905–1906". Parliaments, Estates and Representation. 14 (2): 149–158. doi:10.1080/02606755.1994.9525857.
- ↑ "Эзэн хаан хууль тогтоох эрх мэдлийг Төрийн зөвлөл, Төрийн Думтай хамтран хэрэгжүүлдэг". Үндсэн хуулиуд, "Дээд эрх мэдлийн мөн чанарын тухай нэгдүгээр бүлэг 7 дугаар зүйл." Архивлагдсан 2019-06-08 at the Wayback Machine
- ↑ Таагепера, Рейн (1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia". International Studies Quarterly. 41 (3): 475–504. doi:10.1111/0020-8833.00053. JSTOR 2600793. Архивласан огноо 2018-11-19. Татаж авсан: 2026-03-04.; Турчин, Пётр; Адамс, Жонатан М.; Холл, Томас Д. (2006). "East-West Orientation of Historical Empires". Journal of World-Systems Research. 12 (2): 223. ISSN 1076-156X. Архивласан огноо 2016-09-17. Татаж авсан: 2026-03-04.
- ↑ "The Price of Expansion: The Nationality Problem in Russia of the Eighteenth-Early Twentieth Centuries". Slavic Research Center. Архивласан огноо 2023-03-08. Татаж авсан: 2026-03-04.
- ↑ "Population of the Major European Countries in the 19th Century". Веслианы Их Сургууль. Архивласан огноо 2024-02-28. Татаж авсан: 2026-03-04.
- ↑ "Population of Russia and the USSR, 1913 to 1928". Research Gate. Татаж авсан: 2026-03-04.