Хаант улс
Харагдац
Хаант улс - төрийн дээд албан тушаалыг хаан угсаа залгамжлан хэрэгжүүлдэг төрийн удирдлагын хэлбэр мөн. Түүний түгээмэл шинж:
- 1. Хааныг угсаа запгамжлан тодруулна. Олон улсын практикт хаан ширээ залгамжлах гурван гол тогтолцоо бий.
- a. Зөвхөн эрэгтэй талаас хааны угсаа залгамжлах ёсыг салийн тогтолцоо гэнэ.
- b. Хаан ширээ залгамжлахад хүйс үл ялгаварлах хэдий ч отгон хүү давуу эрх эдлэх тогтолцоог кастилийн тогтолцоо гэж нэрлэнэ.
- c. Эрэгтэй талаас залгамжлах хүнгүй нөхцөлд эмэгтэй талаас хаан ширээ залгамжилдаг нь австрийн тогтолцоо юм.
- 2. Хааны бүрэн эрхийн хугацаа насан туршийнх байна.
- 3. Хаан улс төрийн хариуцлага үл хүлээнэ.
- 4. Хаан өөрийн үзэмжээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
Хаант улсыг түүхэн хөгжлийн дагуу ангилахаас гадна хааны бүрэн эрхийг харгалзан хэмжээгүй-, хэмжээт эрхт гэж ангилна.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Вант улс
- Их гүнт улс
- Гүнт улс
- Ханлиг
- Дагуул улс = Вассал улс; Вазаль
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Хаант улс – Энэ үгийг тайлбар толиос харна уу |