2 сарын 27

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 58 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 307 өдөр (өндөр жил бол 308 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 380 - Ромын эзэнт гүрний хаан I Теодосий хамтран төр барьж байсан Гратиан болон II Валентиниан нар Ром даяар Христийн шашин шүтэхийг зөвшөөрчээ.
  • 425 - Ромын эзэнт гүрний хаан II Теодосий хаан Константинополь хотод их сургууль байгуулах зарлиг буулгав.
  • 907 - Кидан гүрний Абаожи хаан улсын нэрээ Лиао хэмээн өөрчилж, Хятадын умард хэсэгт суурьшив.
  • 1594 - Францын хаан ширээнд IV Анри суужээ.
  • 1617 - Орос, Шведчүүд Стольбовогын гэрээг байгуулснаар дайн эцэслэж, Балтын тэнгисээс оросууд цэргээ татжээ.
  • 1626 - Лиадонгын удирдагч Юань Чонхуан, Нурхачигаар удирдуулсан Манжийн цэргийг Манжуур орчимд бут цохив.
  • 1700 - Шинэ Британи арлыг илрүүлжээ.
  • 1782 - Америкийн хувьсгал: Их Британийн ард нийтийн танхим Америкийн эсрэг дайн дэгдээх шийд гаргав.
  • 1801 - АНУ-ын Конгресс Вашингтон хотыг Колумбиа хотын холбооны тойрог болгож, Колумбиа мужид тусдаа бие даасан захиргаатай болгожээ.
  • 1812 - Аргентин улсын тусгаар тогтнолын дайн: Аргентиний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирдаж байсан Мануэль Белграно Росарио хотод тус улсын далбааг анх удаагаа мандуулав.
  • 1844 - Бүгд найрамдах Доминикан улс Гайтигаас тусгаар тогтнов.
  • 1861 - Польш улсад Хаант Оросын дарангуйллыг эсэргүүцсэн бослого болов. Уг бослогыг Хаант Оросын цэргүүд хүч хэрэглэн даржээ. Үүний уршгаар 5 жагсагч амь насаа алдсан байна.
  • 1870 - Японы улсын одоогийн төрийн далбаа Японы худалдааны хөлөг онгоц дээр анх удаагаа манджээ.
  • 1898 - Грекийн хаан I Гиорг хааны амь насанд халдахыг завдав.
  • 1900 - Британийн хөдөлмөрийн нам байгуулагдав.
    • Германы дээд лигт 27, Аваргуудын лигийн тэмцээнд таван удаа түрүүлсэн Байерн Мюнхен клуб байгуулагджээ.
  • 1921 - Социалист намуудын олон улсын хөдөлмөрчдийн холбоо Австрийн Венна хотод байгуулагджээ.
  • 1922 - АНУ-ын үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан байна.
  • 1933 - Райхстагын гал: Германы парламент буюу Райхстагын ордон бүрэн шатав. Уг хэргийн хариуцлагыг хожим нь Голландын социалист үзэлтэй Маринус ван дер Люббе болон түүний гэргий хүлээсэн байдаг. Ихэнх түүхчид Нацистууд энэ хэргийг санаатайгаар үйлдэж, олон нийтийн итгэлийг олж авсан гэж үздэг билээ.
  • 1940 - Алдарт химич Мартин Камен, Сем Рюбен нар "карбон-14" бодисыг илрүүлжээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Холбоотны арми Ява арлын тулаанд Японы армийг бут ниргэв.
  • 1943 - Нацистын дээд удирдлага болох Гестапо "Розенштрассын бослого"-ыг зохион байгуулсан гэх үндэслэлээр 1,800 еврей эрчүүдийг эхнэрийнх нь хамт баривчилжээ.
  • 1951 - АНУ-ын үндсэн хуулийн 22 дахь өөрчлөлтөөр тус улсын ерөнхийлөгчийг зөвхөн нэг л удаа улиран сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ.
  • 1961 - Испанийн худалдааны байгууллага анхны хуралдаанаа зарлан хуралдуулав.
  • 1963 - Бүгд найрамдах Доминикан улсад анх удаагаа ерөнхийлөгчийн ардчилсан сонгууль болж Хуан Бош ялалт байгуулжээ. Ингэснээр Раффаель Трухилогийн дарангуйлал нуран унасан юм.
  • 1964 - Италийн парламент чадварлаг архитекторч болон барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниудаас "Пизагын ганхмал цамхаг"-ыг хэрхэн тэгшлэх, нураахгүй байх талаар асуулга, ажлын тайлан авах шийдвэр гаргажээ.
  • 1971 - Нидерландын эмч нарын холбоо ээлжит хуралдаанаараа үр хөндөлтийг чөлөөтэй хийдэг нэгдсэн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэжээ.
  • 1976 - Испанийн мэдэлд байсан Баруун Сахарын бүс нутаг тусгаар тогтнолоо зарлаж Арабын бүгд найрамдах, ардчилсан Сахрави улс болж, нэрээ өөрчлөв.
  • 1991 - Персийн булангийн дайн: АНУ-ын ерөнхийлөгч "эцэг" Жорж Буш Кувейтийг чөлөөлсөн гэж мэдэгджээ.
  • 2004 - "Мөхлийн өдөр" хөдөлгөөний тэргүүн Асахара Шокод Японы дээд шүүх террорист халдлага үйлдсэн гэж үзэн цаазын ял оноожээ. Токио хотын метронд 1995 онд болсон хорт хийн халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан хэрэгт түүнийг буруутгасан юм.
  • 2007 - Шанхайн хөрөнгийн биржийн хувьцаанууд 9 хувиар унаж, сүүлийн арван жилийн хамгийн муу үзүүлэлтээ үзүүлэв.
  • 2010 - Чили улсын төв хэсэгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 500 хүн амиа алдан, 1,000 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
  • 2015 - ОХУ-ын улстөрч Борис Немцовын амь насанд халдав.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 272 - Ромын эзэн хаан "Аугаа" Константин (337 онд нас барсан)
  • 1711 - Оттоманы эзэнт гүрний хаан Константин Маврокордатос (1769 онд нас барсан)
  • 1767 - Францын 27 дахь ерөнхий сайд Жак-Шарль Дюпон де Ойре (1855 онд нас барсан)
  • 1867 - Америкийн нэрт эдийн засагт Ирвин Фишер (1947 онд нас барсан)
  • 1872 - Румынь улсын ерөнхий сайд Александру Вайда-Воевод (1950 онд нас барсан)
  • 1881 - Исландын анхны ерөнхийлөгч Свейнн Бьёрнссон (1952 онд нас барсан)
  • 1899 - Инсулинийг хамтран нээсэн Канадын биохимич Чарльз Херберт Бест (1978 онд нас барсан)
  • 1902 - Нобелийн шагналт Америкийн зохиолч Жон Стайнбек (1968 онд нас барсан)
  • 1910 - Арменийн нэрт шатарчин Генрих Каспарян (1995 онд нас барсан)
  • 1913 - Польшийн ерөнхийлөгч Казимерч Саббат (1989 онд нас барсан)
  • 1926 - Нобелийн шагналт Америкийн неврофизиологич Девид Х.Хюбел (2013 онд нас барсан)
  • 1942 - Нобелийн шагналт Америкийн химич Роберт Х.Граббс
  • 1953 - Ботсвана улсын 4 дэх ерөнхийлөгч Йан Хама
  • 1957 - Дэлхийн аварга Австралийн гүйгч Роберт де Кастелла
  • 1976 - Оросын хөлбөмбөгч Сергей Семак
  • 1981 - Америкийн дуучин, жүжигчин Жош Гробан
    • Олимпийн аварга Бельгийн гүйгч Элоди Үдраого
  • 1985 - Оросын хөлбөмбөгч Диньяр Белялетдинов
  • 1987 - Олимпийн мөнгөн медальт, Европын аварга Украины бөх Валерий Андрейцев
  • 1992 - Английн хөлбөмбөгч Жонжо Шельви

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1425 - Москвагын их ван I Василий (1371 онд төрсөн)
  • 1887 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Александер Бородин (1833 онд төрсөн)
  • 1892 - Тансаг зэрэглэлийн "Луй Виттон" брендийг үндэслэгч Луй Виттон (1821 онд төрсөн)
  • 1936 - Нобелийн шагналт Оросын физикч Иван Павлов (1849 онд төрсөн)
  • 1989 - Нобелийн шагналт Австрийн зоологич Конрад Лоренц (1903 онд төрсөн)
  • 1998 - Нобелийн шагналт Америкийн фармалогич Жорж Х.Хитчингс (1905 онд төрсөн)
  • 2004 - Америкийн эдийн засагч Пол Свийзи (1910 онд төрсөн)
  • 2011 - Туркийн 32 дахь ерөнхий сайд Некметтин Эрбакан (1926 онд төрсөн)
  • 2015 - Алдарт "Стар Трек" цувралын Спок командлагчийн дүрээр алдаршсан жүжигчин Леонард Нимой (1931 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Аносмиа өвчнөөс эдгэрэгсдийн өдөр (Олон улсын төвшинд)
  • Flag of Vietnam.svg Вьетнам Эмч нарын өдөр
  • Өмнө АфрикӨмнө Африк Өмнө Африк Мажубагын өдөр
  • ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг Марати хэлний өдөр (Махараштра муж)
  • Доминикан Доминикан Тусгаар тогтнолын өдөр
  • Дэлхийн төрийн бус байгууллагуудын өдөр
  • Цагаан баавгайг хамгаалах олон улсын өдөр