Jump to content

Өмнөд Африк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс
бусад албан ёсны 10 хэлээр[1]
Уриа: "ǃke e: ǀxarra ǁke" (Цъхам)
"Олон янз байдалд эв нэгдэл"
Төрийн дуулал: "Өмнөд Африкийн төрийн дуулал"
Нийслэл
Томоохон хотЙоханнесбург[3]
Албан ёсны хэл12 хэл[1][4]
Угсаатны бүлгүүд
(2019[6])
Шашин
(2016)[7]
  • 10.9% Шашингүй
  • 4.4% Уламжлалт шашин
  • 1.6% Ислам
  • 1.0% Хиндүизм
  • 2.7% Бусад
  • 1.4% Тодорхоолойгүй
Ард түмний нэршилӨмнөд Африкчууд‎
Төр засагНэгдмэл ноёрхогч-намын гүйцэтгэх засаглалтай парламентын бүгд найрамдах улс
Сирил Рамафоса
Пол Машатиле
Амос Масондо
Носививе Маписа-Нкакула
Рэй Зондо
Хууль тогтоох байгууллагаПарламент
Үндэсний Зөвлөл
Үндэсний Ассамблей
Тусгаар тогтнол 
5 сарын 31, 1910 он
12 сарын 11, 1931 он
5 сарын 31, 1961 он
4 сарын 27, 1994 он
Газар нутаг
• Нийт
1,221,037 км2 (24)
• Усны эзлэх талбай (%)
0.380
Хүн ам
• 2023 тооцоо
58,048,332[8] (25)
• Нягтаршил
42.4/км2 (169)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$990 тэрбум[9] (33)
• Нэг хүнд ноогдох
$16,090[9] (97)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$400 тэрбум[9] (39)
• Нэг хүнд ноогдох
$6,485[9] (96)
ОТББИ (2014)  63.0[10]
маш өндөр
ХХИ (2021) 0.713[11]
өндөр · 109
Мөнгөний нэгжӨмнөд Африк рэнд (ZAR)
Цагийн бүсUTC+2 (ӨАСЦ)
Огнооны форматТовчлолууд:
  • жжжж/сс/өө[12]
  • жжжж-сс-өө[13]
Жолооны талзүүн
Утасны томьёо+27
ISO 3166 кодZA
Домэйн нэр.za

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ; африкаанс. Republiek van Suid-Afrika, англи. Republic of South Africa) — Африкийн өмнөд хэсэгт орших улс. Өмнөд Африкийн эрэг нь 2 798 км үргэлжлэх бөгөөд Атлантын, Энэтхэгийн далайнуудтай хиллэдэг. Өмнөд Африкийн хойд талд Намиби, Ботсван, Зимбабве, Мозамбик, Эсватини улсууд оршдог бөгөөд дотор нь Лесотын вант улс оршдог.

Нийслэл хот нь -Преториа. Хүн ам нь- 2022 оны хүн амын тооллогоор 62 027 503 байсан байна.

Одоогийн Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын нутагт орчин үеийн хүмүүс 100,000 гаруй жилийн турш оршин суусан. Харин Сайн итгэлийн тохойгоор өнгөрөх зөмыг олж нээснээр Голландын Зүүн Энэтхэг Компани нь одоогийн Кейптаун болох газарт 1652 онд түр зогсоолыг байгуулжээ. Кейптаун нь 1806 онд Британийн колони болсон байна. 1820-оод оны үед Британичуудын суурьшил тэлж Кейп колони болсон ба анх ирсэн голланд буюу Боерчууд улсын хойд, зүүн хэсэг рүү нүүн суурьшсан. Үр дүнд нь тэд болон нутгийн уугуул иргэд болох Коса, Зулу нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Хожим нь 1880-аад онд алмааз их хэмжээгээр олдсоноор Британи, Боерчууд Өмнөд Африкийн эрдэс бодисын нөөцийг өөртөө авах гэж Англи-Боерчуудын дайн болжээ. Хэдийгээр Боерчууд ялагдсан боловч эдгээр зөрчлийг болиулж 1910 онд Британийн эрх мэдэл доор Өмнөд Африкт хязгаарлагдмал тусгаар тогнолыг өгсөн байна. Британий эсрэг бодлогууд нь бүрэн тусгаар тогнол дээр тулгуурлаж байсан бөгөөд 1931 онд тусгаар Өмнөд Африк нь Бүгд найрамдах улс болжээ. 1948 онд эрх баригч Үндсэний нам апартейд гэгч арьс өнгөөр зэрэглэсэн (эхлээд цагаан, дараа нь өнгөт, адаг сүүлд нь хар арьстан) хуулийг албан ёсны болгон тогтоожээ. Хүн амын цөөнх боловч цагаан арьстан нь илүү баян амьдарч байв. 1961 онд бүгд найрамдах улс болон өөрчлөн байгуулагдсан ба сонгох сонгогдох эрх зөвхөн цагаан арьстанд байв. Гэвч энэ нь дотоод, гадаадаас шүүмжлэл хүртэж байсан бөгөөд 1990 онд хуучин ерөнхийлөгч Фредерик Виллем де Клерк энэ хуулийг болиулж эхэлж, 1994 онд анхны ардчилсан сонгууль явагдсан байна. Энэхүү сонгуулиар 27 жил шоронд хоригдсоны дараа суллагдсан Нельсон Мандела ерөнхийлөгч болон одоогийн удирдагч нам болох Африкийн Үндсэний Конгресс намыг эрх мэдэлд хүргэжээ. Үүнээс хойш тус нам бүх шатанд дангаар ээлжгүй давамгайлсаар байна.

Өмнөд Африк улс 2022 оны тооллогын байдлаар 62 сая хүн амтай. Хүн амын тоогоор дэлхийн улс орнуудаас 23-р байрт орно. Хүн амын гарал, соёл, хэл, шашин олон янз, үүн дотор хууль бус цагаачдын тоо 5 сая давсан (Зимбабвегээс 3 сая).

Хүн амын дотор Африкийн хар арьстан 81%, өнгөт арьстан 8.2%, цагаан арьстан 7.3%, Энэтхэг эсвэл Азийн гаралтан 2.7%, бусад тодорхойлоогүй хэсэг 0.5% эзэлж байна. 1911 онд анхны тооллогоор цагаан арьстан 22% байсан нь буугаад 1980 онд 16% болсон бол одоо 7.3% болтол буурч байна.

Өмнөд Африкийн хэлний газрын зураг

Өмнөд Африкт зулу (24%), хоса (17%), африкаанс (11%), англи, педи, тсвана, өмнөд сото, цонга, свази, венда, өмнөд ндебеле (төрөлх хэлтний тоогоор жагсаав) гээд 12 хэлийг албан ёсны хэл болгосон. Албан ёсны хэл олон байдгаараа Боливи, Энэтхэг, Зимбабвегийн дараа дэлхийд 4-р байрт жагсана. Хэдий англи хэлийг эх хэлээ гэсэн хувь 9% буюу бага боловч улсын олон хэлтний хоорондын ойлголцолд англи хэл ашиглагддаг.

2001 оны тооллогоор христийн шашинтан хүн амын 79.8% байсан. Олон урсгал байгаа. Протестант давамгайлж, зион, пентекостал, католик, методист, реформед, англикан зэрэг урсгалууд болон бусад урсгал байна. Исламын шашинтан 1.5%, хиндү шашинтан 1.2% байна. 15-17% нь шашингүй байна.

Насанд хүрсэн хүмүүсийн 95% бичиг үсэгт тайлагдсан. Африкийн орнуудыг жагсаавал Сейшелийн ард 2-рт байна. Бага дунд сургууль, ахлах сургууль, академик боловсрол (их дээд сургууль) гэсэн боловсролын 3 шаттай. Ерөнхий боловсролын сургуульд 12 жил суралцана. Бага дунд сургууль нь 7 жил, ахлах сургууль нь 5 жил байна.

2009 оны судалгаагаар Өмнөд Африкийн цагаан арьстны дундаж наслалт 71, хар арьстных 48 нас тус тус байсан. ДНБ-ийн 9% эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг. Хүн амын 84% нь улсын эрүүл мэндийн тогтолцоонд хамрагддаг.

Өмнөд Африк 12600 хот сууринтай.

2016 оны судалгаагаар хүн амын тоо:
thumb

Өмнөд Африк нь Африк тивийн өмнөд үзүүрийг эзлэн оршдог. Дэлхийн 24-р том гэх 1,219,912 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Өмнөд талаараа Атлантын далай болон Энэтхэгийн далайгаар 2500 км хүрээлэгдсэн. Өмнөд өргөргийн 22°-35° градус, зүүн уртрагийн 16°-33° градус хооронд үндсэндээ байрладаг. Ихэнх газар нь д.т.д 1000-2100 м өргөгдсөн тэгш өндөрлөг газар байна.

Зүүн талааараа харьцангуй өндөрлөг газар, баруун болон хойд талаараа харьцангуй нам доор газар нутагтай. Зүүн тал болон өмнөд тал уулархаг, зүүн талын Дракан хэмээх хавцал уулын нуруунд хамгийн өндөр оргил Тхабана-Нтленьяна (д.т.д 3482) байна, өмнөд нутагт Кейп уулын нуруу байна. Квазулу-Натал муж болон Лесото улсын хил дээрх газар д.т.д. 3000 м өндөртэй байна. Өмнөдийн уулсаас умардын Оранж гол хүртэл Кару хэмээх нам доор хүнгүй газар байрлана. Түүний эргэн тойронд хойд зүгт Бушменлэнд, зүүн хойд зүгт Бушвэлд, зүүн зүгт Хайвелд зэрэг үршил шимтэй газрууд оршдог. Нутгийн зүүн хойд зүгт Лимпопо голын зүүнталд Ловелд хэмээх нам доор газрын хэсэг байна.

Драканы хавцал уулс

Нутгийн зүүн хойд талын Кругер байгалийн цогцолбор газарт олон төрлийн ан амьтантай. Улсын хэмжээнд хур тунадас бага байдаг бол нутгийн өмнөд хэсгийн уулсын нарийн завсар хур тунадас ой мод бүхий Гарден Рүт гэдэг газар байна. Нутгийн баруун өмнөд үзүүрт Кейп хойг байрлана. Намибитай хиллэх баруун хойд хилээр Оранж гол урсаж Атлантын далайд цутгадаг.

Өмнөд Африкт эх газраас гадна Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт байрлах хүнгүй Марион арал, Принц Эдвардын арал тус тус харьяалагддаг.

Кругер дэх анааш

Өмнөд Африк уур амьсгалын хувьд олон янз бүсээс тогтдог. Намибитай хиллэх баруун хойд хэсэгт цөлийн бүс болох хуурай уур амьсгалтай бол Мозамбиктай хиллэх дорнод хэсэг нь субтропикийн уур амьсгалтай. 6-8-р сар нь өвөл, баруун өмнөд хэсгээрээ нойтон өвөл, хуурай халуун зун байна. Салхитай энэ хэсэгт дарсны үйлдвэрлэл явагддаг. Салхи хүчтэй Сайн итгэлтийн хошууны хэсэгт олон хөлөг онгоц сүйрсэн байдаг. Хайвелд дэх Йоханнесбург хот д.т.д 1740 м өргөгдсөн, жилийн хур тунадас 760 мм байна.

Өмнөд Африк нь байгалийн олон янз байдлын индекс 6-р байрт жагсана. Эко аялал жуулчлал хөгжиж байгаа. Арслан, ирвэс, хирс, одос үхэр, цөөвөр чөнө, гөрөөс, анааш байна. Кругерийн байгалийн цогцолбор газарт олноороо байна.

Нийт 4900 мөөг ургадаг. Ургамалын төрөл зүйл олон. Хулгайн ан гардаг.

Преториа дахь Засгийн газрын байр

Өмнөд Африк улс парламентийн эрх давамгай бүгд найрамдах улс юм. Тэгэхдээ ерөнхийлөгч нь төрийн тэргүүн бөгөөд засгийн газрын тэргүүний ажлыг хамт хашиж, парламентийн өмнө хариуцаж тайлагнадаг. Хэрэгжүүлэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлүүд бие биенээсээ салангид байна. Хэрвээ парламент үндсэн хууль зөрчсөн байвал тэрхүү шийдвэрийг цуцлах эрх нь дээд шүүхэд байна. Парламент нь хоёр танхимтай. Үндэсний Ассемблей буюу доод танхим 400 гишүүнтэй, 5 жил тутам намын жагсаалт бүхий хувь тэнцүүлэх төлөөллийн аргаар сонгогддог. Мужуудын үндэсний зөвлөл буюу дээд танхим нь 9 муж тус бүрээс 10, нийт 90 гишүүнтэй. Парламентийн сонгууль бүрийн дараа Үндэсний Ассемблейн дарга нь хуралтай адилаар 5 жил хугацаатай сонгогддог. Ерөнхийлөгч дэд тал нь 2 удаа сонгогдон нийт 10 жил ажиллах боломжтой. Ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгч болон сайдуудыг санал болгож Үндэсний ассемблей тэдгээрийг баталдаг.

БРИКС-ийг үүсгэгч 5 орны нэг Өмнөд Африкт 2023 онд 15-р их хурал болсон. Голд нь ерөнхийлөгч Сирил Рамафоса

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Африк улс НҮБ-ыг 1945 онд байгуулагдахад гишүүнээр элссэн. Африкийн Холбооны гишүүн, тус холбооны хамгийн өндөр эдийн засагтай улс юм. Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Валютын Сан, Их Хорь байгууллагуудын гишүүн. Африкийн зөрчил мөргөлдөөнийг намжаахад Өмнөд Африк оролцдог. Тухайлбал сүүлд Бурундид болсон явдлыг намжаахад оролцсон. 2011 онд ерөнхийлөгч Жэйкоб Зума байх үед Бразил-Орос-Энэтхэг-Хятад улсуудтай холбоо байгуулж БРИКС хэмээгдсэн.

Хамгийн сүүлийн сонгууль 2024 оны 5-р сард болж уламжлал ёсоор Африкийн Үндэсний Конгресс (АҮК) нам илүү олонхийн буюу 40% санал авч 159 суудал эзэлжээ. Хангалттай олон санал авч чадаагүй болохоор 22% санал авч 87 суудал эзэлсэн Арчилсан Эвсэл (АЭ)-тэй болон бусад намтай эвсэж засгийн газрыг байгуулжээ. Одоогийн ерөнхийлөгч бөгөөд засгийн газрын тэргүүн нь 2018 оноос хойш ажиллаж буй Сирил Рамафоса (АҮК) байна.

Өмнөд Африкийн албан ёсны нийслэл гэж байхгүй. Үндсэн хуульд бичсэнээр Парламентийн байрлах газар нь Кейптаун байна гэсэн байдаг ба харин Ерөнхийлөгч болон Засгийн газрын байрлах газар нь Преториад байрладаг бол Дээд шүүхийн байрлах газар нь Блумфонтейнд байна. Харин Үндсэн хуулийн цэц нь Йоханнесбургт байрладаг, ихэнх элчин сайдын яамд Преториад байна.

Нутгийн удирдлага

[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Африк нь эхлээд 9 мужид хуваагдана. Мужийн хурал нь 5 жилийн хугацаатай, намын жагсаалтаар пропорциональ аргаар сонгогдох нэг танхимтай байна. Хурлын гишүүд засаг даргыг сонгон томилдог. Мужууд нь цааш 52 тойрогт хуваагдана (8 нь хот суурины, 44 нь газар нутгийн). Тойргууд цааш 205 нутагт хуваагдана.

Өмнөд Африкийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий нэрлэсэн хэмжээ 2024 онд 406 тэрбум ам.доллар байгаа нь дэлхийн улс орнуудаас 40-р том буюу Африкийн орнуудаас хамгийн том нь болно. Нэрлэсэн нэг хүнд ноогдох ДНБ 6520 ам.доллар (106-р их) байна. Эдийн засгийн 2.6% хөдөө аж ахуй, 18.1% аж үйлдвэр, 62.7% үйлчилгээний салбарт бүтээгдсэн.

Санхүүгийн төв Йоханнесбург хотод Африкийн хамгийн том хөрөнгө бирж байрладаг

Африкийн хүн амын 55.5% (30 сая хүн) ядуурлын түвшинд, үүнээс 25% буюу 14 сая хүн хоол хүнсийн дутагдалтай байна. 2015 оны байдлаар нийт хөрөнгө баялагийн 71% нь хүн амын 10%-д ноогдож байсан, орлогын тэгш бус байдлын коеффицент 0.63 (их зөрүүтэй) гэж хэмжигдсэн.

1994 оноос хойш инфляцийг бууруулах, төсвийн санхүүг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж оролдож байгаа байгаа ч төлөвлөсөнд хүрдэггүй. Ерөнхийлөгч Жэйкоб Зумагийн үед (2009-2018 он) төрийн өмчит аж ахуйн нэгжийн үүрэг ихэссэн. Цахилгаан эрчим хүчний монополь Эском, Өмнөд Африкийн агаарын тээврийн компани, төмөр замын монополь Транснет зэрэг төрийн өмчид газрууд нь ашиггүй боловч татаасаар ажилласаар байна.

Цагаан алтны уурхай

Уул уурхай нь Өмнөд Африкийн эдийн засагт гол үүрэгтэй. 2006 он хүртэл бүтэн зууны турш дэлхийн хамгийн том алт олборлогч орон байсан ба 2009 оноос хойш олборлох хэмжээ буурч жилийн 205 метр тонн (1970 онд 1000 метр тонн) болтлоо багассан. Дэлхийн хамгийн гүний алтны уурхай Мпоненг газрын гадаргаас 4000 м гүнд хүрдэг. Мөн хром, манган, цагаан алт зэрэг ашигт малтмалын олборлолтоор дэлхийд 1-рт байна. 2012 онд Энэтхэгийг гүйцэж, дэлхийн 3 дахь том төмрийн хүдэр болон нүүрс экспортлогч юм.

  1. 1.0 1.1 The Constitution of the Republic of South Africa (PDF) (2013 English version ed.). Constitutional Court of South Africa. 2013. Архивласан (PDF) огноо 23 August 2018. Татаж авсан: 17 April 2020.
  2. 2.0 2.1 2.2 "South Africa at a glance | South African Government". www.gov.za. Архивласан огноо 26 May 2020. Татаж авсан: 18 June 2020.
  3. "Principal Agglomerations of the World". Citypopulation.de. Архивласан огноо 25 December 2018. Татаж авсан: 30 October 2011.
  4. "THE NA APPROVES SOUTH AFRICAN SIGN LANGUAGE AS THE 12TH OFFICIAL LANGUAGE".
  5. The Constitution of the Republic of South Africa (PDF) (2013 English version ed.). Constitutional Court of South Africa. 2013. ch. 1, s. 6. Архивласан (PDF) огноо 23 August 2018. Татаж авсан: 17 April 2020.
  6. "Mid-year population estimates" (PDF). Statistics South Africa. 29 July 2019. Архивласан (PDF) огноо 29 July 2019. Татаж авсан: 29 July 2019.
  7. "South Africa – Community Survey 2016". www.datafirst.uct.ac.za. Архивласан огноо 25 November 2018. Татаж авсан: 25 November 2018.
  8. "South Africa". The World Factbook (2025 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023. (Archived 2023 edition)
  9. 9.0 9.1 9.2 9.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. 7 April 2023. Татаж авсан: April 23, 2023.
  10. "Gini Index". World Bank. Архивласан огноо 29 May 2020. Татаж авсан: 25 September 2018.
  11. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  12. "Data Source Comparison for en-ZA". www.localeplanet.com. Архивласан огноо 16 August 2021. Татаж авсан: 5 May 2021.
  13. "Data Source Comparison for af-ZA". www.localeplanet.com. Архивласан огноо 5 May 2021. Татаж авсан: 5 May 2021.