Либери
Republic of Liberia (англиар) Бүгд Найрамдах Либери Улс | |||||
| |||||
Уриа: „The love of liberty brought us here“ Монгол: „Эрх чөлөөний хайр биднийг энд авчирсан.“ | |||||
Албан хэл | де-юре: байхгүй де-факто: Англи | ||||
Нийслэл | Монрови | ||||
Төрийн хэлбэр | Бүгд Найрамдах Улс | ||||
Засаглалын хэлбэр | Ерөнхийлөгчийн засаглал | ||||
Төрийн тэргүүний зэрэгцээ засгийн газрын тэргүүн | Ерөнхийлөгч Жорж Веа | ||||
Газар нутгийн талбай | 111.369 км² | ||||
Хүн ам | 4.092.310 (2014 оны 7 сар) | ||||
Хүн амын нягтрал | 42 хүн/км² | ||||
Хүн амын өсөлт | ▲ +2,44 %[1] (2016) | ||||
ДНБ
|
2016[2] | ||||
Хүний хөгжлийн илтгэцүүр | 0,427 (177.) (2016)[3] | ||||
Мөнгөн тэмдэгт | Либерийн доллар (LRD) Америк доллар ($) | ||||
Тусгаар тогтносон | 1847 оны 7 сарын 26 (АНУ-аас) | ||||
Төрийн дуулал | All Hail, Liberia Hail | ||||
Цагийн бүс | UTC±0 | ||||
ТХ-н дугаар | LB | ||||
ISO 3166 | LR, LBR, 430 | ||||
Домэйн нэр | .lr | ||||
Утасны бүсчлэлийн дугаар | +231 | ||||
![]() | |||||
![]() |
Либери 3.8 сая хүн амтай. Үүгээрээ тус улс дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай улсуудын нэгд тооцогддог. Тус улсын ДНБ нь 1.7 тэрбум ам.доллар. Нэг хүнд оногддог ДНБ нь 456 ам.доллар. Либери Улс Дэлхийн II дайны үеэр АНУ-ын хөрөнгө оруулалтаар өнөөгийн төрхөө олсон. Өөрөөр хэлбэл тус улс 1940-өөд оноос шинэчлэгдэж эхэлжээ. Гэхдээ энэ шинэчлэлд тус улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Уильям Табмен ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж Либерийн ард түмэн үздэг. Тэрбээр АНУ-ын дэмжлэгээр улс орондоо эдийн засгийн ардчилал тогтоожээ. Либери нь НҮБ, Африкийн эв нэгдлийн байгууллага /хожмоо Африкийн холбоо хэмээн нэрээ өөрчилсөн/-ын үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг юм.
1980 онд тус улсад цэргийн эргэлт явагдаж, Америк-Либерийн удирдлагуудыг түлхэн унагасан. Үүний улмаас тус улсад улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсч хоёр дараалсан иргэний дайн болж 250 мянга орчим хүн амь үрэгджээ. Түүнчлэн улсын эдийн засагт асар том хохирол үзүүлсэн байна. Энэ бүхний эцэст 2003 онд иргэний дайн төгсч 2005 онд ардчилсан сонгууль явуулсан юм. Либерид одоо л олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас сүйдсэн улстөр, эдийн засгийн тогтвортой байдал бий болж буй. Гэсэн ч тус улсын хүн амын 85 орчим хувь нь олон улсын амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой амьдарч байна.
Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary: Либери – Энэ үгийг тайлбар толиос харна уу |