Сан-Томе ба Принсипи
Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе ба Принсипи Улс República Democrática de São Tomé and Príncipe (португал) | |
---|---|
Уриа: "Unidade, Disciplina, Trabalho" "Эв нэгдэл, Дэг журам, Хөдөлмөр" | |
Төрийн дуулал: порт. Independência total (Бүрэн тусгаар тогтнол) | |
Нийслэл | Сан-Томе |
Томоохон | нийслэл |
Албан ёсны хэл | португал хэл |
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | |
Угсаатны бүлгүүд | Сан-Томечууд |
Төр засаг | нэгдмэл байгууламж, хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагтай |
• Ерөнхийлөгч | Эваристо Карвальо |
• Ерөнхий сайд | Жоржи Бом Жесуш |
Португалаас тусгаар тогносон | |
Газар нутаг | |
• Нийт | 1001 [1] км2 (171) |
• Усны эзлэх талбай (%) | маш бага |
Хүн ам | |
• 2018 тооцоо | 211,028 (186) |
• Тооллого | 178,739 |
• Нягтаршил | 199.7/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2017 тооцоо |
• Нийт | $685 сая[2] |
• Нэг хүнд ноогдох | $3,220[2] |
ДНБ (нэрлэсэн) | 2017 тооцоо |
• Нийт | $355 сая[2] |
• Нэг хүнд ноогдох | $1,668[2] |
ОТББИ (2010) | 33.9[3] Error: Invalid Gini value |
ХХИ (2019) | ▲ 0.625[4] Error: Invalid HDI value · 135 |
Мөнгөний нэгж | Добра (STN) |
Цагийн бүс | +0 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +239 |
Домэйн нэр | .st |
Сан-Томе ба Принсипи (порт. São Tomé and Príncipe, англиар Saint Thomas and Prince), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе ба Принсипи Улс (порт. República Democrática de São Tomé e Príncipe) нь Төв Африкийн баруун экваторын эргийн харалдаа орших, Гвинейн булангийн арлын орон юм. Хоорондоо 140 орчим км зайтай, Габоны баруун хойд эргээс 140 орчим км зайд орших 2 гол арал болох Сан-Томе болон Принсипиг тус тус төвлөх 2 олтриг дээр байдаг.
Эдгээр арлууд 15-р зуунд Португалын аялагчид олох хүртэл хүн амьдардаггүй эзгүй байв. 16-р зууны турш португалчууд бага багар арлуудыг колоничилж, суурьшсан бөгөөд Атлантын боолын худалдааны гол төвүүдийн нэг болжээ. Галт уулын үржил шимт хөрс, экваторын дагуух байрлал нь чихрийн нишингийн тариаланд тохиромжтой байсан бөгөөд улмаар кофе болон какао зэрэг валютын эх үүсвэр болох газар тариалан эрхлэх болж, энэ нь Африкийн эх газраас импортолсон боолуудын хөдөлмөр дээр тогтож байв. 19, 20-р зуунд нийгмийн эмх замбараагүй байдал, эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилсээр 1957 онд тайван замаар тусгаар тогтнолоо олж авчээ. Сан-Томе ба Принсипи нь түүнээс хойш Африктаа хамгийн тогтвортой, ардчилсан засаглалтай улсуудын нэг байсаар ирэв.
201,800 оршин суугчтай (2018 оны албан ёсны тооцоо),[5][6] Сан-Томе ба Принсипи улс нь Африктаа хүн амын тоогоор Сейшелийн арлуудын дараа 2-рт орх хүн ам цөөтэй бүрэн эрхт улс бөгөөд португал хэлт орнуудын дунд хамгийн жижиг улс юм. Хүн амын ихэнх нь Африк, эсвэл португал-африкийн эрлийз (местичо) гаралтай байх бөгөөд ихэвчлэн католик ёсыг дагана. Португалын ноёрхол тус орны соёл, зан заншил, дуу хөгжимд гүнзгий ул мөр үлдээж, Европ, Африкийн хосолсон соёлыг бий болгожээ. Тус улс нь Португал хэлтэй орнуудын хамтын нийгэмлэгийг үүсгэн байгуулалцсан гишүүн орон юм.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Ministério Dos Negócios Estrangeiros e Comunidades da República Democrática de São Tomé e Príncipe". Archived from the original on 2019-03-08. Retrieved 2017-11-10.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 "São Tomé and Príncipe". Олон Улсын Валютын Сан. Retrieved 2013-04-17.
- ↑ "GINI index". World Bank. Archived from the original on 20 December 2013. Retrieved 26 July 2013.
- ↑ Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Retrieved 16 December 2020.
- ↑ Instituto Nacional de Estadística de São Tomé e Príncipe, as at 13 May 2018.
- ↑ ""World Population prospects – Population division"". population.un.org. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Retrieved November 9, 2019.