Экваторын Гвиней
Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс República de Guinea Ecuatorial (испаниар) République de Guinée équatoriale (францаар) República da Guiné Equatorial (португалаар) | |
---|---|
Уриа: Unidad, Paz, Justicia (испаниар: Эв нэгдэл, Энхтайван, Шударга ёс) | |
Төрийн дуулал: Экваторын Гвинейн төрийн дуулал | |
Нийслэл | Малабо |
Албан ёсны хэл | Испани, франц, португал1 |
Төр засаг | Бүгд Найрамдах Улс Ерөнхийлөгчийн засаглал |
• Төрийн тэргүүн | Ерөнхийлөгч Теодоро Обианг |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Франциско Паскуал |
Байгуулагдсан | |
• Үйл | 1968 оны 10 сарын 12 (Испаниас) |
Газар нутаг | |
• Нийт | 28.051 км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 1.309.000 (2018)[1] |
• Нягтаршил | 44[2]/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2018[3] |
ХХИ | 0,588 (144.) (2019)[4] Error: Invalid HDI value |
Мөнгөний нэгж | Франк КФА BCEC (XAF) |
Цагийн бүс | UTC+1 (ӨАЦ) |
Утасны томьёо | +240 |
ISO 3166 код | GQ, GNQ, 226 |
Домэйн нэр | .gq |
Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс, нийтлэг нэршил нь Экваторын Гвиней (исп. Guinea Ecuatorial, франц. Guinée équatoriale, порт. Guiné Equatorial) нь Субсахарын Африкт орших улс юм. Эх газарт орших хэсэг нь умард талаараа Камерунтай, дорнод ба өмнөд талаараа Габонтой хиллэх бол өрнөдөд нь Гвинейн булан бий. Энэ улсын нутаг дэвсгэрийн хамгийн өмнөд цэг нь Аннобон арал бөгөөд экватороос өмнө зүгт 156 км-т, үлдсэн нутаг дэвсгэр нь экваторын хойд талд оршино. Хэдийгээр тус улсын нэрэнд экваторын гэдэг үг байгаа боловч улсын нутаг дэвсгэрийн нь хаагуур нь ч экватор дайрдаггүй аж.
Урьдны испанийн колони байсан тус улсын хүн амын дийлэнх нь фангууд бол цөөн тооны бүби байна. Экваторын Гвиней нь тэнгисийн эрэг дагуу их хэмжээний газрын тосны баялагтай боловч түүнээс олсон ашгийг нь цөөн тооны эрх мэдэл бүхий улс төрчид л хүртдэг байна. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ Европын Холбооны улсуудын дунджид хүрэх ч, ядуурлын түвшин өндөр.[5] Хүний эрх зөрчигдөх явдал нь эрс багассан боловч хууль эрх зүйн найдвартай орчин бүрдээгүй хэвээр байсаар байна.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Экваторын Гвиней нь Африк тивийн хамгийн жижиг нутаг дэвсгэртэй улсуудын нэг бөгөөд нийт 28.051 км² нутаг дэвсгэртэйгээс эх газарт байх нутаг нь ойролцоогоор 26.000 км². Үүнийг манай улсын газар нутагт харьцуулбал ойролцоогоор Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн талаас ч бага гэсэн үг юм. Эх газарт орших хэсгийг нь Мбини гэх ба тэнгисийн эргээсээ алгуур өндөрссөөр бүс нутгийн төв хэсэгтээ 1200 метр хүртэл өргөгдөнө.
Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэг нь болох Биоко арал нь ойролцоогоор 2000 км² талбайтай. Мөн түүнчлэн эргийн ойролцоох Кориско, Их Элобей, Бага Элобей зэргийн арлуудаас гадна Сан-Томе арлаас баруун урд зүгт 352 км-ийн зайд орших 17 км² газар нутаг бүхий Аннобон арал Экваторын Гвинейд харьяалагдана.
Хуурай газрын хилийн урт нь 835 км, эргийн хилийн урт нь 300 орчим километр.
Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]
Арал дээр болон эх газарт халуун орны чийглэг ойн уур амьсгалтай ба хуурай байх үе нь маш богино. Биоко арал дээр хуурай улирал нь арванхоёрдугаар ба нэгдүгээр сар байхад, эх газарт долоодугаар сараас наймдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Амьтан, ургамал[засварлах | кодоор засварлах]
Экваторын Гвинейд халуун орны чийглэг ой зонхилно. Биоко арал дээрх чийглэг ойг тариалангийн талбай болгосон. Аннобон арал дээр ихэнхдээ тосны- ба наргилын далдуу мод ургадаг.
Чийглэг ойн бүс нутаг нь олон зүйлийн амьтанд тохиромжтой уур амьсгалтай учраас шимпанзе, горилла, дрил, мандрил, макака ихээхэн байдаг. Мөн цоохор ирвэс, ойн заан, ойн одос үхэр, бутны гөрөөс, бонго ч ихээр тааралдана.[6]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Wiktionary: Экваторын Гвиней – Энэ үгийг тайлбар толиос харна уу |


Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Statistisches Länderprofil" Website des Statistischen Bundesamtes. Abgerufen am 23. Januar 2020.
- ↑ Berechnet 1.222.442 durch Fläche.
- ↑ World Economic and Financial Surveys
- ↑ "Human Development Reports" Abgerufen am 23. Januar 2020.
- ↑ Andrej Pustovitovskij: Strukturelle Kraft in Internationalen Beziehungen: Ein Konzept der Macht in internationalen Verhandlungen. Springer-Verlag, 2016, ISBN 978-3-658-12693-3, Kapitel 5.2.5.: Äquatorialguinea – China als Brecher der politischen Isolation, S. 207 (eingeschränkte Vorschau in der Google-Buchsuche [abgerufen am 21. Januar 2019]).
- ↑ Bioko Biodiversity Protection Program. In: bioko.org. 18. Februar 2019, abgerufen am 18. Februar 2019 (englisch).