Хүний эрх

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хүний эрх бол хувь хүний эрх зүйн байдлын үндсэн суурь эрх юм.

Эрх зүйт орнуудын Үндсэн хуулийн цөмийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Эдгээр эрхийн тодорхой илэрхийлэл, эрхийн хэмжээ зэрэг нь орон бүхэнд болон төрөл бүрийн олон улсын эрх зүйн баримт бичиг өөр өөр байж болно. Олон улсын эрх зүйн баримт бичиг дотроос хамгийн түгээмэл нь – НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал юм.

Түүх[засварлах | edit source]

Орчин үеийн утгаар нь хүний эрхийн тухай ойлголт нь дундад зууны турш ноёрхож ирсэн феодалын дарангуйлал болон шашны консерватизм аажмаар үгүй болон арилж “Сэргэн мандалт”, “ Европын шинэчлэл”-ийн үеээс эхлэлтэй холбоотой гэж үздэг. Энэ үеэд Европын тэргүүний эрдэмтэд шашны ёс зүйг иргэний хувилбарт оруулах оролдлого хийж эхэлсэн байдаг.

Хувь хүний эрх, өөр нэг хэлбэрээр буюу эрх чөлөөний санаа нь хүн төрөлхтний түүхийн нэгэн чухал хэсэг болон оршиж байсан хэдий ч, тэдгээр нь орчин үеийн хүний эрхийн үзэл баримтлалтай ялгаатай тодорхойлогддог байсан ойлгомжтой. Европын анхны хүний эрхийн тухай баримт бичиг бол "Арванхоёр зүйл" хэмээх 1525 оны Германд болсон тариачдын дайны Тунхаг юм. Энэ нь тухайн тариачдын өөрийн эрхийн төлөө тэмцлийн шаардлагын нэг хэсэг байсан юм. Зарим судлаачид 1265 оны “Калишийн статуст” зарим холбогдох эрхийг заасан байдаг гэж үздэг байна. XVII зууны үед Жорж. Смит, Т. Хэлвис болон Р. Вилльямс, түүний дотор баптизм хүртээгч теологичид, сэтгэл санааны эрх чөлөөний талаар судартаа бичиж байжээ.

Тусгаар тогтнолын тунхаглал, АНУ-ын Үндсэн хууль, америкийн эрхийн тухай Билл зэрэг нь дээрх эрх зүйн уламжлалуудыг хуульчлан баталгаажуулсан. Эдгээр баримт бичгүүд нь Америкийн хувьсгалыг өдөөсөн бөгөөд улмаар дараа нь НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл Тунхаглал” бий болоход нөлөөлсөн байдаг.

Хүний эрхийн талаарх энэхүү санаа нь Английн Эрх чөлөөний Их харти (1215), Английн эрхийн тухай бичиг (1689), Америкийн эрхийн тухай бичиг (1791) болон 1789 онд батлагдсан Францын "Хүний ба иргэний эрхийн тухай Тунхаглал" -д зэргээр их урт зам туулсан байдаг.

1922 онд Герман, Францын лигийн санаачилгаар, 20-иод оронд Хүний эрхийн олон улсын холбоод байгуулагдаж (FIDH), хүний эрхийг хамгаалах, дэлхийн хамгийн анхны олон улсын байгууллага бий болгосон байна.

Дэлхийн II-р дайн болон тоталитар дэглэмүүдээс олж авсан эмгэнэлт туршлагаас улбаалж хүний ба иргэний эрх зүй олон улсын эрх зүйн хөгжилд чанарын шинэ алхам авчирсан. 1948 оны 12 дугаар сарын 10-нд Ерөнхий Ассамблейн 217 А (III) дугаар тогтоолоор "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей батлан зарласан.

1950 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байна.