Jump to content

Өвөрхангай аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өвөрхангай аймаг
ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭ᠋ᠠᠢᠠᠶᠢᠮᠠᠭ
Өвөрхангай аймаг далбаа
Өвөрхангай аймаг албан ёсны тамга
Солбицол: 45°45′N 102°45′E / 45.750°N 102.750°E / 45.750; 102.750Солбицол: 45°45′N 102°45′E / 45.750°N 102.750°E / 45.750; 102.750
Улс Монгол
Байгуулагдсан1931 он (1931)
НийслэлАрвайхээр
Газар нутаг
  Нийт62,895.33 км2 (24,284.02 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 117,089
ДНБ
  НийтMNT 1,059 тэрбум
US$ 0.3 тэрбум (2023)
  Нэг хүнд ноогдохMNT 8,246,124
US$ 2,417 (2023)
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)132
ISO 3166 кодMN-055
Улсын дугаарӨВ_
Вэб сайтgate1.pmis.gov.mn/uvurkhangai
Улаан цутгалан
Эрдэнэзуугийн хэрэм хажуугаасаа
Эрдэнэзуугийн лавиран
Аймгийн хөгжимт драмын театр
Гучин-Ус сумын төв

Өвөрхангай (монгол бичгээр ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭ᠋ᠠᠢөбүрханггаи) — Монгол Улсын аймаг. Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй.

Монгол Улсын газар зүйн хүйс-төв цэг нь тус аймгийн Бүрд сумын Онгон хэмээх уулын өвөрт байдаг. Нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, төв хэсгээр нь хөндийн тал, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээрийн нутагтай.

Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай. Хангайн нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн түвшнээс дээш 2000-3590 м өндөрт өргөгдсөн сүрлэг уул, нурууд оршдог. Мөн 24 метрийн өндрөөс буух Орхон голын "Улаан цутгалан", далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Хүйсийн найман нуур болон "Тамчийн ёл хад" зэрэг сонин сайхнаараа гайхагдсан газар тус аймагт олон байдаг. Арвайхээр, Шагж, Долоодой, Хонгор, Гучингийн тал болон Орхоны хөндий зэрэг тэгш уудам талууд бий.

Өвөрхангай аймгийн хойд хэсэг нь Хангайн нурууны өвөрийн уулархаг, өмнөд хэсэг нь тал хөндий бөгөөд Багабогд, Арцбогд уулууд оршдог. Нутгийн төв ба зүүн хойд хэсгээр эртний төрмөлийн эриний элсэн чулуу, занар, баруун урд хэсгээр нь дээд цэрдийн галавын хурдас их тархжээ. Нүүрс (Баянтээг), болон барилгын материалын баялаг бий.

Өвөрхангай аймгийн нутгаар Орхон, Онги, Таац, Ар агуй зэрэг том голууд урсах бөгөөд Улаан цутгалан, Найман нуур, Таацын Цагаан нуур зэрэг нууруудтай. Хужиртын, Могойт, Хятруун, Хүрэмтийн, Таац, Мөстийн, Хүрэн хад, Хорхой түрүү, Тахийн гэхчлэн рашаан ус олон бий.

Геологи, хайгуулын судалгааны материалаас үзэхэд тус аймгийн нутагт сул шороон алтны 4 орд, 10 илрэл, ховор металлын 9, өнгөт болон холимог металлын 4, төмрийн 2, эрдэс будгийн 4, барилгын материалын 12, давсны 1 орд илрээд байна.

Амьтан, ургамал

[засварлах | кодоор засварлах]

Аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон хөрс, зүүн хэсгээр нь хээрийн хүрэн хөрс, өмнө захаар нь говийн саарал хөрс, элсэнцэр хөрс тархжээ. Нутгийн хойд хэсэгт хангайн их хөвч, тайга, зүүн хэсгээр хээрийн бүсийн, өмнө хэсгээр говийн ургамал тархжээ. Энэ аймгийн нутагт ой, тайгаас эхлээд говийн ховор амьтад амьдарна.

Хангайд буга, бор гөрөөс, тал хээрт үнэг, чоно, хярс, мануул, говьд аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт, хойлог зэрэг ан амьтан элбэгтэй бөгөөд дэлхийн улаан номонд бичигдсэн дархан цаазат хулан, ирвэс ч байдаг.

Одоо Уянга сумын Баруун сөдтэйн алтны ордод ашиглалт, нарийвчилсан хайгуул, Бат-Өлзий сумын Зүүн Сөдтэй, Тарагт сумын Хуурай сайр, Баян-Өндөр сумын Хөшөөт, Зүүнбаян-Улаан сумын Шивээт зэрэг газруудад алтны эрэл, үнэлгээний хайгуулын ажил хийгдэн зарим нь үйл ажиллагаагаа эхлээд байна. Хужирт сум, Зүүнбаян-Улаан сум, Богд сум, Өлзийт сум, Төгрөг сум, Баруунбаян-Улаан сумын нутагт вольфрам, молибден зэрэг ховор металлын, Сант сум, Гучин-Ус сум, Баянгол сумдын нутагт зэсийн, Төгрөг, Богд сумын нутагт төмрийн, Богд, Баруунбаян-Улаан, Уянга, Хархорин, Тарагт, Есөнзүйл сумдын нутагт гоёл чимэглэлийн чулууны, Богд, Баруунбаян-Улаан суманд хүрэн нүүрсний орд, илрэл байдаг. Мөн Богд, Хархорин суманд битум, Богд, Төгрөг суманд эрдэс будгийн түүхий эдийн илрэл байгаа бөгөөд барилгын бүх төрлийн түүхий эд нэлээд суманд тархсан нь судлагдсан байна.

Өвөрхангай аймаг манай орны хамгийн олон малтай аймаг юм. Нутгийн хойд хэсэгг газар тариалан хөгжүүлжээ. Барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд бий. Тус аймаг эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц харьцангуй илүү хөгжсөн бөгөөд Арвайхээр-Улаанбаатар, Хархорин-Улаанбаатар хотын хооронд цардмал зам тавигдсан. Аймгийн холбооны газар Норвеги улсын тоног төхөөрөмж болох тоон дамжуулах радио релейний шугамтай бөгөөд Герман улсын тоног төхөөрөмжөөр 1700 номер бүхий тоон дамжуулах автомат телефон станц тавьж, өргөтгөл хийжээ. Тус аймгийн 16 сум төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.

Өвөрхангай аймагт улсын үйлдвэрийн газар 3, төрийн өмчит үйлдвэрийн газар 4, хувьцаат компани 18, хязгаарлагдмал хариуцлагатай компани 130, нөхөрлөл 46, хоршоо 40, хувиараа эрхлэх аж ахуй 62 ажиллаж байна. Аж үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 6500,0-7932,1 сая. төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7905,0 орчим сая төгрөгийн борлуулалт хийж байна. Статистикийн мэдээлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд 377,1 сая.төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 33,6 орчим мянган тн ачаа, 82,0 мянган хүн тээвэрлэж, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгжүүд 589,3 гаруй сая төгрөгийн бараа борлуулалт хийж байна.

Тус аймагт жилдээ 36,0 мян. тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай Хархорины гурил тэжээлийн үйлдвэр, 150 мянган тн нүүрс гаргах чадалтай Баянтээгийн нүүрсний уурхай ажилладаг. Мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүнийг дунджаар тооцоход хонины ноос 1164,9 тн, тэмээний ноос 82,4 тн, ноолуур 255,7 тн, бодын хөөвөр 77,7 тн, бодын хялгас 44,5 тн-ыг тус тус бэлтгэх ба ингэнээс 303,8 мян. литр, гүүнээс 5149,7 мян. литр, үнээнээс 9353,4 мян. литр, эм хониноос 1452,0 мян. литр, эм ямаанаас 2164,8 мян. литр сүүг саалийн хугацаанд ашиглах бололцоотой.

Арвайхээр хотод ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Сургууль 2015 он хүртэл бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байсан бөгөөд, Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж, ЕБ-ын 30 гаруй сургууль оюутан сурагчдад боловсролын үйлчилгээ явуулж байдаг.

Эрдэнэ зуугийн бараа

Байгалийн үзэсгэлэнт газар, зам харилцааны өргөн боломжийг түшиглэн байгуулсан улсын хэмжээнд томоохонд тооцогдох Хужирт сумын амралт, рашаан сувиллын газар, Баянгол, Хархорин жуулчны баазууд ажилладаг.

Түүнчлэн түүхэн дурсгалт газрын хамгийн том цогцолбор болох Эрдэнэ-Зуу хийд, археологийн экспедицүүдийн малтаж гаргасан Монголын Эзэнт Гүрний нийслэл байсан Хархорум хотын туурь зэргээрээ Өвөрхангай аймаг алдартай билээ.

Сумдын газрын зураг
Хүн амын тооны харьцуулалт[2]
Сумын нэр Хүн амын тоо
2004 тооц.
Хүн амын тоо
2006 тооц.
Хүн амын тоо
2008 тооц.
Хүн амын тоо
2022
Арвайхээр 22,546 24,954 25,622 35,725
Баруунбаян-Улаан 2,586 2,502 2,556 2,657
Бат-Өлзий 5,932 5,878 6,189 7,649
Баян-Өндөр 3,734 4,077 4,261 3,495
Баянгол 4,103 3,933 4,572 3,718
Богд 5,708 5,395 5,342 5,644
Бүрд 3,171 3,258 3,135 2,849
Гучин-Ус 2,290 2,279 2,260 2,121
Есөнзүйл 3,584 3,415 3,422 2,731
Зүүнбаян-Улаан 4,268 4,343 4,436 3,737
Нарийнтээл 3,797 3,792 3,736 3,532
Өлзийт 2,805 2,678 2,741 2,252
Сант 3,706 3,540 3,525 3,357
Тарагт 3,860 3,424 3,313 3,261
Төгрөг 2,839 2,691 2,689 2,635
Уянга 10,003 10,510 9,581 9,363
Хайрхандулаан 3,388 3,462 3,510 3,465
Хархорин 12,546 13,270 12,901 12,170
Хужирт 6,781 6,749 6,649 6,728

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]
Дайны баатруудын хөшөө самбар
Ерөнхий сайд Гэндэний хүрэл хөшөө

Урлагийн зүтгэлтнүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Чимидийн Долгорсүрэн - Ардын Жүжигчин Бүрд сум
  • Наянтайн Орги БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Тарагт сум
  • Жамбын Пүрэв - Төрийн шагналт, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч
  • Пүрэвийн Хорлоо - Төрийн шагналт, нэрт эрдэмтэн, зохиолч Цэвэгмидийн Гайтав - Төрийн шагналт яруу найрагч
  • Самдангийн Сэнгээ - Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Уран сийлбэрчин
  • Нацагийн Жанцанноров - Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч - Өлзийт сум
  • Баярхүүгийн Ичинхорлоо - Болор цомын хошой эзэн, СГЗ
  • Дэндэвийн Пүрэвдорж - хөдөлмөрийн баатар, Болор цомын анхны эзэн
  • Төмрийн Ариунаа - Монгол улсын гавьяат эстрадын дуучин
  • Энхболдын Анхбаяр - Монгол улсын гавьяат дуучин
  • Чой.Лувсанжав - Монгол улсын гавъяат багш, Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, доктор, профессор
  • Цэрэндоржийн Дашдорж - Монгол Улсын Гавьят Багш, Математикч Эрдэмтэн
  • Аръяагийн Хайдав - Инженер, багш, Техникийн ухааны доктор, ШУТИС-ийн профессор, Монгол улсын гавьяат багш
  • Д.Лүндээжанцан - Гавъяат хуульч, Доктор, профессор
  • Б.Эрдэнэбилэгт - ОХУ-ын Бурят Улсын гавъяат барилгачин, Доктор /Ph.D/ профессор
  • Г.Нямхүү Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт эмч

Улс төр, нийгмийн зүтгэлтнүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Пэлжидийн Гэндэн - Монгол Улсын Ерөнхий сайд
  • Дашдоржийн Дэмбэрэлцэрэн - Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч
  • Данзангийн Лүндээжанцан - Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын гавьяат хуульч
  • Ядамсүрэнгийн Батсуурь - Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа

Спортын алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Рагчаагийн Авирмэд /БНМАУ-ын хөдөлмөрийн баатар тракторч/Дашийн Адилбиш /нэрт дипломатч/
  • Цэрэндондогийн Адъяа / БНМАУ-ын хөдөлмөрийн баатар тариаланч/
  • Ойдовын Адъяа /Нийгмийн ухааны доктор, профессор/
  • Чулууны Адъяатөмөр /МУ-ын гавъяат дасгалжуулагч/
  • Цэдэвсүрэнгийн Алтанбат / Хөдөө аж ахуйн ухааны доктор/
  • Чандагийн Аюур / МУ-ын гавъяат агрономич/
  • Чүлтэмийн Аюурзана /Улсын бага хурлын гишүүн/
  • Доржхүүгийн Бадамдорж /Биологийн ухааны доктор/
  • Шаравын Бадарч /МУ-ын гавъяат барилгачин/
  • Рагчаагийн Бадамдамдин / УИХ-ын гишүүн асан/
  • Зэвгээгийн Базаррагчаа /Техникийн ухааны доктор/
  • Цэвэлийн Базарцэрэн /Төрийн соёрхолт эмч/
  • Цоодолын Балдандорж /Анагаах ухааны доктор/
  • Даапүрэвийн Балжинням /МУ-ын Хөдөлмөрийн баатар үйлдвэрийн ажилчин/
  • Раднаагийн Банди /Эдийн засгийн ухааны доктор/
  • Шийлэгийн Батбаяр /УИХ-ын гишүүн асан/
  • Батжаргалын Батбаяр /УИХ-ын гишүүн асан/
  • Авирмэдийн Батжаргал /БНМАУ-ын гавъяат багш/
  • Цогтбаярын Батдэлгэр /Хөдөлмөрийн баатар малчин/
  • Жамъянгийн Батсуурь /Биологийн ухааны доктор/
  • Жамбал Бямбацогт /МУ-ын тэргүүний барилгачин/
  • Долгорын Баттөмөр /МУ-ын гавъяат жүжигчин/
  • Намдагийн Батцэрэг /УИХ-ын гишүүн асан/
  • Гэндэнгийн Бизъяа /Эдийн засгийн ухааны доктор/
  • Дамбын Борхүү /Аж үйлдвэрийн гавъяат ажилтан/
  • Маадайн Буяннэмэх /Эдийн засгийн ухааны доктор/
  • Бадарчийн Бямбаа /ХАА ухааны доктор/
  • Галсангийн Бямбаа /БНМАУ-ын спортын гавъяат мастер/
  • Батсуурийн Бямбадорж /Анагаах ухааны доктор/
  • Чагнаагийн Бямбадорж /Техникийн ухааны доктор/
  • Вандан-Оргийн Гаамаа /МУ-ын хүний гавъяат эмч/
  • Яндагийн Ганболд /Мал эмнэлгийн ухааны доктор/
  • Цэрэндагвын  Гомбосүрэн  /Нийгмийн шинжлэх ухааны доктор/
  • Лувсанжамын Гомбосүрэн /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар тариаланч/
  • Гомбажавын Гончиг /БНМБУ-ын Хөдөлмөрийн баатар малчин/
  • Шадавын Гүндалай /Хэл бичгийн ухааны доктор/
  • Дамын Гэлэгдандар /Нэрт уран сийлбэрч/
  • Лувсандоржийн Даваагив /Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд/
  • Гомбожавын Даваасамуу /Хэл бичгийн ухааны доктор/
  • Гянын Дамдиндорж /МУ-ын гавъяат малчин/
  • Чимэдбазарын Дамдиншарав /Шилдэг тамирчин/
  • Цэрэндоржмйн Дашдорж /Эрдэмтэн, багш/
  • Цэдэндоржмйн Дашгүнсэн /мал эмнэлгийн ухааны дэд доктор, профессор/
  • Хэнмэдэхэвийн Дашзэвэг /УИХ-ын гишүүн асан/
  • Цэгмидийн Дашцэрэн /Төрийн соёрхолт/
  • Бутачийн Дашжанцан /Гавъяат холбоочин/
  • Дуламын Долгор /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар ногоочин/
  • Доржийн Дондов / Аж үйлдвэрийн гавъяат ажилчин/
  • Гэндэнгийн Дорж /Ахмад дайчин/
  • Лувсангийн Дорж /Урлагийн гавъяат зүтгэлтэн/
  • Дангиндоржийн Доржготов /Геологи- Эрдэсзүйн ухааны доктор/
  • Даръяагийн Доржсорог /Аж үйлдвэрийн гавъяат ажилтан/
  • Шаравын Дуламсүрэн /МУ-ын Хөдөлмөрийн баатар саальчин/
  • Зэвэгийн Дүвчин /Дэлхийн аваргын мөнгөн медальт, цомын аварга/
  • Дашдоржийн Дэмбэрэлцэрэн /УИХ-ын гишүүн асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн/
  • Агчбазарын Ёндондорж /МУ-н малын гавъяат эмч,доктор, профессор/
  • Дондовын Ёндондүйчин /Дэслэгч генерал/
  • Нацагдоржийн Жамсансүрэн /Газарзүйн ухааны доктор/
  • Дашдоржийн Жанцан /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар тэмээчин/
  • Жанчивсэнгээгийн Жанцандорж / МУ-ын гавьяат багш/
  • Цэдэнгийн Жанчив /Геологи, уурхай, үйлдвэрийн яамны анхны сайд/
  • Буянбадрахын Жигмэддорж /Спортын гавъяат багш/
  • Пунцагийн Лонжид /МУ-ын Хөдөлмөрийн баатар ажилтан/
  • Гаваагийн Лувсан /ОХУ-ын академич, АУ-ны доктор, хүний гавъяат эмч/
  • Пунцагдашийн Лувсандорж /Эдийн засгийн ухааны доктор/
  • Цэрмаагийн Лхамсүрэн /Төрийн шагналт барилгачин/
  • Жанчивын Маань /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар малчин/
  • Тэшигийн Мөнхжаргал /Хууль зүйн ухааны доктор, профессор/
  • Дамбын Мөнхцэцэг /Аж үйлдвэрийн гавъяат ажилтан/
  • Зэвэгийн Мэндсайхан /АУ-ны доктор/
  • Довчингийн Наваан /Монгол улсын хүний гавьяат эмч/
  • Дэмчигийн Намнандорж /БНМАУ-ын гавъяаи нэгдэлчин/
  • Цэрэнгийн Насанбалжир /Түүхч эрдэмтэн/
  • Дамдинпүрэвийн Нансалдулам /ХАА-н доктор/
  • Чимидбазарын Насантогтох /МУ-ын гавъяат дасгалжуулагч/
  • Цэнд-Аюушийн Нацагдолгор /Сэтгэл судлалын ухааны доктор/
  • Вандагийн Нацагдорж /Эдийн засгийн ухааны доктор/
  • Цэдэвсүрэнгийн Нина /МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн/
  • Содномжамцын Норовсамбуу /Философийн ухааны доктор, гавъяат багш, поофессор/
  • Пунцагдашийн Нямдовчин /ХАА-н ухааны доктор/
  • Цэдэнгийн Нямдорж /Хүндэт профессор/
  • Гончигсэнгээгийн Нямхүү /МУ-ын Хөдөлмөрийн баатар эмч/
  • Түмэнжаргалын Одсүрэн /МУ-ын гавъяат холбоочин/
  • Сэнгэдоржийн Ойдов /МУ-ын спортын  гавъяат мастер/
  • Рэндэндэвийн Ойдовданзан /МУ-ын гавъяат эдийн засагч/
  • Бумуудэнгийн Олзод /БНМАУ-ын спортын гавъяат дасгалжуулагч/
  • Намдагийн Орёл /АУ-ны доктор/
  • Дух-Очирын Орги /БНМАУ-ын гавъяат тээвэрчин, Манлай жолооч/
  • Гомбын очирбат /МУ-ын гавъяат жүжигчин/
  • Жамбаагийн Оюунцэцэг /Хэл бичгийн ухааны доктор/
  • Цэвээнжавын Өөлд /МУ-ын гавъяат агрономич/
  • Цоодолын Пагам /ХАА-н гавъяат механикжуулагч/
  • Сандуйн Пунцаг /МУ-ын гавъяат малчин/
  • Дамдингийн Пунцагдорж /БНМАУ-ын гавъяат багш/
  • Аюушийн Пүрэвгял /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар бульдозерчин/
  • Сангийн Пүрэвдорж /БНМАУ-ын малын гавъяат эмч/
  • Чойндонгийн Пүрэвдорж /Дэслэгч генерал/
  • Дашзэвэгийн Пүрэвсүрэн /МУ-ын өсөх идэр начин/
  • Бадарчийн Раапил /БНМАУ-ын гавъяат хуульч/
  • Цэвэгийн Раш-Онолт /БНМАУ-ын гавъяат багш/
  • Энхбаярын Равдан /МУ-ын гавъяат хуульч, профессор/
  • Сономпилийн Рагчаа /БНМАУ-ын гавъяат нэгдэлчин/
  • Доржжадамбын Ринчиндорж /ХАА-н ухааны доктор/
  • Пүрэвийн Рэнцэндорж /Спортын гавъяат багш/
  • Бямбын Рэнцэнпилжээ /Гавъяат эдийн засагч/
  • Сүнрэвийн Самданжигмэд /Улсын арслан/
  • Хорлоогийн Сампилдэндэв /Хэл бичгийн ухааны доктор/
  • Лхамсүрэнгийн сангишарав /МУ-ын гавъяат холбоочин”
  • Чимэдийн Сангишарав /Дэслэгч генерал/
  • Чулууны Сандагдорж /БНМАУ-ын гавъяат тээвэрчин/
  • Цэрэндагвын Сандуйбазар /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар малчин/
  • Долгоржавын Санжаа /МУ-ын гавъяат багш/
  • Цэрэндонойн Санжаа /Улсын заан/
  • Түмэнбаярын Содномдаргиа /Философийн ухааны доктор/
  • Шагдарын Содномпил /АУ-ны доктор/
  • Сандагийн Сосорбарам /Нэрт дипломатич/
  • Самбуугийн Сумъяа /МУ-ын гавъяат жүжигчин/
  • Шоовдорын Сүхбат /Монгол улсын гавьяат багш/
  • Самдангийн Сэнгээ /БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн/
  • Адъяагийн Сэнгэцохио /БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын зураач/
  • Ловонгийн Төмөрбаатар /МУ-ын гавъяат барилгачин/
  • Дамдингивийн Түвшинжаргал /Гавъяат жүжигчин, уртын дууч/
  • Жамсрангийн Түмэн /Техникийн ухааны доктор/
  • Мигэдийн Хойлогдорж /МУ-ын спортын гавъяат тамирчин/
  • Шадавын Цагаандорж /Худалдааны гавъяат ажилтан/
  • Чимэддоржийн Цоодол /БНМАУ-ын гавъяат нэгдэлчин/
  • Галсангийн Цоодол /МУ-ын заан/
  • Гялдангийн Цоодол /МУ-ын арслан/
  • Солийн Цоодол /Урлагийн гавъяат зүтгэлтэн уртын дууч/
  • Ламжавын Цэвэл /БНМАУ-ын Соёлын гавъят зүтгэлтэн/
  • Гончигийн Цэгмид /МУ-ын Хөдөлмөрийн баатар, малчин/
  • Дугарсүрэнгийн Цэнд-Аюуш /Хүний гавъяат эмч/
  • Очирын Цэрэндагва /Дэлхийн шилдэг дасгалжуулагч/
  • Чулууны Цэрэндагва /Хошууч генерал/
  • Чойжавын Цэрэндаш /Мал эмнэлгийн ухааны доктор, профессор/
  • Дэнзэнгийн Цэрэндондов /Бүрэн эрхт элчин сайд/
  • Панзын Цэрэндондов /Философийн доктор/
  • Дагвадоржийн Цэрэндорж /Эдийн засгийн доктор/
  • Агчбазарын Цэрэннадмид /Гүн ухааны доктор/
  • Санжийн Цэрэннадмид /МУ-ын гавъяат механикжуулагч/
  • Дугаржавын Цэрэнпунцаг /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар тэмээчин/
  • Доржготовын Цэрэнханд /МУ-ын гавъяат тамирчин/
  • Пунцагийн Цэрэнцоодол /Бүрэн эрхт элчин сайд/
  • Лэгшидийн Чимэддорж /МУ-ын гавъяат багш/
  • Рэнцэнгийн Чимэддорж /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар/
  • Содномын Чинзориг /Нийгэм хамгаалал хөдөлмөрийн дэд сайд асан/
  • Чойгонжавын Чихэндорж /Үйлчилгээний гавъяат ажилтан/
  • Дарийн Чойжамц /МУ-ын заан/
  • Лэгшидийн Чуваамэд /Уран сийлбэрч/
  • Дашдаваагийн Чулуундорж /Нэрт дипломатч/
  • Сангийн Чулуунхуяг /Техникийн ухааны доктор/
  • Дамбын Шарав /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар/
  • Цэдэвийн Шатар /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат механикжуулагч/
  • Цээ - Оргийн Шоовдор /МУ-ын гавъяат тамирчин/
  • Цэрэндуламын Шүгэр /эрдэмтэн зохиолч/
  • Дашзэвэгийн Эрдэнэбат /МУ-ын заан/
  • Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр /Философийн ухааны доктор/
  • Бэрэбаралын Эрдэнэбилэгт / УИХ-ын гишүүн асан/
  • Доржийн Янжинлхам /БНМАУ-ын гавъяат жүжигчин/

Өвөрхангай аймгаас дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 6,улсын гарьд 1,улсын заан 10, улсын харцага 4, улсын начин 44 төрөн гарчээ.

МУТМУ-2 МУМУ-3 МУАУ-16

  • МУТМУ Э.Эрдэнэчулуун
  • МУТМУ Г.Батхүү
  • МУМУ Т.Энхбат
  • МУМУ Ц.Цэнд-Аюуш
  • МУМУ Б.Отгоннасан
  • МУАУ Ш.Самдандорж
  • МУАУ Б.Дэмбээ
  • МУАУ Т.Жигжидсүрэн
  • МУАУ Л.Батмөнх
  • МУАУ Т.Энхтайван
  • МУАУ Ч.Бямбасүрэн
  • МУАУ О.Гүжир
  • МУАУ Төмөрбаатар
  • МУАУ Инжгээ
  • МУАУ Лхүндэв
  • Эрдэнэбатын Эрдэнэчулуун - тод манлай уяач
 Commons: Өвөрхангай аймаг – Викимедиа дуу дүрсний сан
  1. "GROSS DOMESTIC PRODUCT, by region, aimags and the Capital". www.1212.mn. Mongolian Statistical Information Service. Татаж авсан: 2023-12-06.
  2. "Сумдын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд 2009" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-04-21. Татаж авсан: 2012-06-04.