Хужиртын рашаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Өвөрхангай аймгийн нутаг дахь Хужиртын рашааныг үе мөчний өвчинд гаргууд сайн. Энэхүү рашааныг урьд цагт эмчилгээний эрхэм чанартай гэж нутгийн ардууд мэддэггүй, жирийн нэг булаг л гэж боддог байсан бөгөөд үүнтэй холбоотой нэгэн домгийг энд өгүүлье. Энэ булгийн усанд нэгэн доголон гөрөөс өглөө болгон ирж хөлөө дүрэн хэвтдэг байжээ. Сүүлдээ өнөө доголон хөл нь бүрмөсөн эдгэрснийг нь тэр хавиар нутагладаг Шунхлай гэдэг хүн анх ажиглаж, нутаг усныхандаа хэлснээр нутгийн хүмүүс үе мөчний өвчинг анагаах увидастайг нь мэдэж тэр цагаас хойш "Шунхлайн рашаан" хэмээн нэрлэж ахуй амьдралдаа хэрэглэж иржээ. Хожим нь оршин байгаа газраар нь Хужиртын рашаан хэмээн алдаршиж, эдүгээ ч олон түмэнд ач тусаа өгсөөр байна. Хужиртын халуун рашааныг түшиглэн 1940 онд 40 ортой рашаан сувиллын газар нь анх нээгдсэн. Энэ нь дотоод гадаадын олон жуулчдын амрах дуртай сувиллын тосгон болж өргөжсөн.