Долгорсүрэнгийн Сэржбүдээ
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 12 сарын 1, 1976[1][2] Улаанбаатар, Монгол |
| Өндөр | 182 cм (6 фут 0 инч) |
| Жин | 115 кг (254 фунт) |
| Эцэг эх |
|
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын начин |
| Дуурсгаж явсан нутаг | Хужирт, Өвөрхангай аймаг |
| Улсын начин | 1999 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Шөвгөрсөн | 1 (1999) |
| Мэргэжлийн бөхийн карьер | |
| Дэвжээний нэр | Blue Wolf |
| Бэлтгэсэн | New Japan Dojo |
| Дебют | 8 сарын 10, 2001 |
| Зодог тайлсан | 12 сарын 3, 2006 |
Долгорсүрэнгийн Сэржбүдээ нь Монголын үндэсний бөхийн улсын начинцол хүртэж Монголоос анхны мэргэжлийн бөхийн тамирчин болж 2001 оноос 2005 оны хооронд [New Japan Pro Wrestling Co.ltd] байгууллагад харьяалагдан, Blue Wolf (Хөх чоно) хэмээх дэвжээний нэрээр мэргэжлийн бөхийн ринг дээр 4 жилийн турш зодоглож явсан. Түүнчлэн холимог тулаанаар ч хүч сорьж явсан бөгөөд 2005 оноос бизнесийн салбарт ажиллаж өдгөө Эрчим хүч, Газ, Дэд бүтцийн салбарт S&RoyalGroup Mongolia LLC группийг удирдан ажилладаг.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Сэржбүдээ нь Монгол улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн 3 дахь хүү бөгөөд ах Сумъяабазар нь улсын аварга цолтой. Мөн дүү Дагвадорж нь мэргэжлийн сүмогийн ёкозүна юм. Эхнэр 3 хүүхэдтэй. Том хүү Сандагбазар, бага хүү Лувсангомбо нар нь Японы Мэйтокүгийн дунд сургуулийн бэйсболын ангид сурдаг.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Сэржбүдээ 1992 оны Үндэсний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр эзэлж байсан. Сэржбүдээ 1999 оны улсын наадамд зодоглож, улсын заан Дашзэвэгийн Эрдэнэбатаар 5 даван, улсын начин цол хүртсэн.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1999 | АХ-ын 78 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Мягмараар дөрөв, улсын заан Д.Эрдэнэбатаар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. | 512 |
Мэргэжлийн бөх
[засварлах | кодоор засварлах]Сэржбүдээ мэргэжлийн бөхийн ринг дээрх анхны тулаанаа 2001 оны 8 сарын 10-нд G1 Climax тэмцээний үеэр Макабэ Шинягийн эсрэг хийсэн. 2002 оны 1 сараас фэнүүдийн санал асуулгаар шалгарсан Блю Вольф буюу Хөх чоно хэмээх дэвжээний нэр хэрэглэж эхэлсэн. Мөн оныхоо 6 сард Танахаши Хироши, Сүзүки Кэнсо, Сасаки Кэнсүкэ натай цуг "SWING-LOWS" багийг бүрдүүлэн тэмцээнд оролцож байв.
2004 оны 5 сарын 3-нд Токио Доумд болсон "nexess" тэмцээнд ах Сумъяабазартайгаа хослон, Тэнрюү Гэничиро, Минг нарын хостой тулалдаж байжээ. 2004 оны 5 сарын 22 нд Япон улсын Сайтама аймгийн SAITAMA SUPER ARENA д болсон бүтэн контакттай холимог тулааны ROMANEX тэмцээнд АНУ ын тамирчин Thom Hоward тай тулалдан ялж анхны холимог тулааны ялалтыг Монгол эх орондоо авч ирж байсан.
2005 оны 1 сард Шинэ Нихон клубтэй хийсэн гэрээгээ дуусгаж, мэргэжлийн бөхийн замналаа өндөрлөсөн.
Холимог тулаан
[засварлах | кодоор засварлах]| Дүн | Амжилт | Өрсөлдөгч | Мэх | Тэмцээн | Огноо | Үе | Цаг | Байршил | Тайлбар |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ялсан | 1-0 | нокаут (өвдөг) | K-1 MMA ROMANEX | 5 сарын 22, 2004 | 2 | 4:44 | Япон, Сайтама |
Бизнест
[засварлах | кодоор засварлах]2005 онд АСА Групп ХХК ийг үүсгэн байгуулж Ерөнхий захирал болсон ба 2010 оноос АСА Групп ХХК-ийг S&RoyalGroup Mongolia LLC болгон, цахилгаан эрчим хүчний салбарт РЕК ХХК, газын хийн салбарт ГАЗКОМ ХХК, дэд бүтэц барилгын салбарт, Гадаад худалдааны салбарт Вай Вай Ти Эм ХХК гэх 3 үндсэн охин компанитайгаар, нийгмийн хариуцлагын хүрээнд Байгальд Ээлтэй технологи ТББ-ыг үүсгэн байгуулан тус тус ажиллаж байна.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- hiimori.mn сайт дахь профиль[permanent dead link]
- Strong Style Spirit
- Online World of Wrestling
- Purolove
- Puroresu Central
- ↑ "PUROLOVE.com". www.purolove.com.
- ↑ "Blue Wolf".