Сүмо

Сүмо (япон. 相撲) - Японы үндэсний спортын төрөл бөгөөд Японоос гарал бүхий дугуй тойрог дотор хоёр бөх барилдаж хүчээ үздэг тулааны нэгэн урлаг юм. Мэргэжлийн сүмо нь японд "оозүмо" гэгддэг. Япон хэлэнд хоорондоо золгон барилддаг тулааны урлагийг "сүмо" гэх ба "Үдэ сүмо - Гар барилдаан", "Аши сүмо - Хөл барилдаан", "Юби сүмо - Хуруу барилдаан" гэж бий. Дэлхий дахинд сүмотой ижил төрлийн тулааны урлаг олон бий. Монгол бөх, Хятадын Шүайшао, Солонгосын Сырым, Окинава арлын Шима зэрэг юм.
Орчин үед сүмо бөх нь мэргэжлийн болон сонирхогчдын гэж хоёр хуваагддаг байна. Мэргэжлийн сүмо бөх нь зөвхөн Японд байдаг бусад орнуудад зөвхөн сонирхогчдын сүмо бөх байдаг байна.
Өнөө үеийн мэргэжлийн сүмо бөх нь спорт, тулааны урлаг, шоу, уламжлал болон бизнесийн үйл ажиллагааг нэгтгэдэг байна.
Сүмогийн түүх
[засварлах | кодоор засварлах]Мэргэжлийн сүмогийн түүхийн тухай О-зүмо эндээс уншина уу.
Сүмо бөхийн уламжлал эрт дээр үеэс эхтэй тул барилдаан бүрийг олон тооны зан үйлтэй байдаг ажээ.
Эртний үеийн сүмо
[засварлах | кодоор засварлах]- Сүмо анх үүссэн үе нь маш эртний үе юм. Японы тооллын Кобүн эрин(МТ 3-р зууны дунд - 6-р зуун төгсгөл)ий үед хийгдсэн (Ханива, Сүэки, Догүү зэрэг) шавар эдлэл болон баримлууд дээр сүмогийн дүрс, зураглалууд байдаг.
- "Кожики" хэмээх Японы түүхийн зохиолын оршил хэсэг болох "Японы домог"-т Такэмиказүчи Такэминаката хэмээх 2 бурхан хоорондоо хүчээ үзэж буй зураг бий. Энэ нь сүмогийн үүсэл болсон гэгддэг.
- Нара эринд зохиогдсон "Зууны японы бичиг" хэмээх түүхийн ботиос үзэхэд, бурхад биш хүмүүс хоорондын хамгийн эртний барилдааныг Сүйнин хааны тооллын 7 он(Манай тооллын өмнөх 22 он)д болсон Номино Сүкүнэ болон Таймано Кэхая 2-н барилдаан гэж бичжээ. Энд "Сүкүнэ нь Кэхаяг "Хөл мэх"-р хаяхдаа нурууны ясыг нь хугалан хороосон" хэмээн бичсэн байдаг. Мэдээж одоогийн сүмогоос ялгаатай тулааны урлаг байсан нь ойлгомжтой. Мөн энэхүү барилдааныг жүдогийн эхлэл байсан ч гэх нь бий. Сүкүнэг сүмог эхлүүлсэн өвөг дээдэс хэмээн шүтсээр ирсэн.
- "Эртний бичиг"-ийн Сүйнин хааны бичээст анхлан сүмогийн тамирчныг "Рикиши - Хүчтэн" хэмээх хэллэгийг хэрэглэсэн байна.
- Дээрх түүхий ботиудад Кэйко хааны тооллын 40 онд (МТ 110 он) Ямато Такэрүномикото нь Яматонокүни(Одоогийн Нара аймаг)-н Ибүки хэмээх уулын бурхныг нүцгэн гараараа буулгаж авахаар зэр зэвсгээ орхин явсан тухай бичсэн байдаг.
- "Зууны японы бичиг"-т, Юүрякү хааны тооллын 13 оны (469 он) намар 9 сард Юүрякү хааны тушаалаар Үнэмэ буюу хааны ордны үйлчлэгч 2 эмэгтэйд фүндоши буюу тухайн үеийн эрэгтэй хүний дотуур өмдийг өмсүүлэн өөрсдийгөө магтан ярих Инабэно Манэгийн урд сүмогоор барилдуулсан байна.
- "Зууны японы бичиг"-н Коокёкү хааны тооллын 1-р он (642 он)д бичсэнчлэн Хякүсай улсын Хааны овгийнхныг хамгаалах цэрэгт хүн шалгаж элсүүлэхийн тулд залуу цэргүүдийг сүмогоор барилдуулж байжээ.
Нара болон Хэйан эрин
[засварлах | кодоор засварлах]- "Ман Ёо Шюү" хэмээх Японы эртний дууны дээжисийн 5-р ботьд 730 он болон 731 оны сүмо барилдаж байсан тухай тэмдэглэл бий.
- Шёомү эзэн хаан (724 он - 749 он) нь газар нутаг бүрийн тосгодоос сүмо барилддаг хүмүүсийг хүчээр цуглуулах зарлиг гарган, жил бүрийн 7 сарын 7-ны оройн ёслолын үед сүмо барилдуулж байхаар болжээ.
- Хэйан эрины үед сүмо нь хааны ордны дотор чухал байр суурь эзлэх ёслол болжээ.
- Хааны ордон дахь сүмогоос гадна жирийн иргэдийн дунд ч сүмо дэлгэрч, "Шорооны сүмо" "Өвсний сүмо" гэж нэрлэж байжээ. Түүнээс гадна самүрай нар нь бие бялдар болон сэтгэл зүйн хатуужил олох бялдаржуулах урлаг болгон сүмогоор хичээллэж байжээ. Мөн "Бурхны сүмо" гэж байсан нь газар тариалан эрхлэгч ардууд үр тариа арвин хураахыг бэлэгшээж сүмо барилдан ёсолдог байжээ.
Камакүра болон Мүромачигийн эрин
[засварлах | кодоор засварлах]- Камакүрагийн эрингийн үед Минамотоно Ёримото нь сүмог хөхиүлэн дэмжиж байв.
- Мүромачигийн эринээс өмнө нь энгийн хувцастайгаар сүмо барилдаж байжээ. Мөн "дохё" буюу тусгай дэвжээгүй байсан байна.
- Сэнгокү эринд Ода Нобүнага нь сүмог хөхиүлэн дэмжиж, анхлан "дохё" дээр барилдах саналыг гаргаж байжээ.
Сэнгокү болон Эдо эринээс хойш
[засварлах | кодоор засварлах]- Эдо эрингээс сүмо нь мэргэжлийн ажил болон хөгжжээ. Нарийн мэдээллийг Мэргэжлийн сүмо сэдвээс уншина уу.
- Шёовагийн 11 оны 6 сард, тухайн үеийн бага сургуульд сүмо нь албан ёсны хичээл болж орж эхэлсэн.
- Эдо эринээс Дэлхийн 2-р дайн хүртэл эмэгтэй сүмо байсан. Ойрын хэдэн жилд сонирхогчдын эмэгтэй сүмо буюу "Шинэ сүмо" нь дэлгэрч байгаа.
Сүмогийн нэршлүүдийн тухай
[засварлах | кодоор засварлах]- "Сүмо" гэдэг үг нь эртний "сүмахи" гэдгээс "сүмафү" болж, дараа нь "сүмо" болжээ.
- Мөн сүмо нь "тэгой" гэж нүцгэн гараараа тулалдах гэсэн утгатай үгээр илэрхийлж байжээ.
- Мэргэжлийн сүмогийн тамирчныг японоор "рикиши", "сүмотори" гэж нэрлэдэг. Энгийн ярианд бол "О сүмо сан", монголчууд бол сүмочин, сүмо бөх гэж нэрлэх нь их.
Сүмо бөхийн барилдаааны тухай
[засварлах | кодоор засварлах]- 4.55 метр диаметртэй дугуй хэлбэртэй дэвжээ буюу "дохё" дээр сүмогийн өмсгөл болох маваши өмсөн барилдана. Дэвжээнээс гарах болон өвдөгнөөс дээш биеийн хэсэг нь дэвжээнд хүрсэн нь ялагддаг. Хориотой мэх хийсэн тохиолдолд "гёожи" буюу засуул нь шийднэ.
- Хориотой мэхийг дүрэмчлэн тогтоохоос өмнө бол Чичих, цохих, өшиглөх нь хориотой байжээ.
Энгийн барилдаан нь дараах дараалалтайгаар явагддаг.
Шикири
[засварлах | кодоор засварлах]- Дугуй хэлбэртэй дэвжээ рүү орж хоорондоо нилээн холхон зогсож нүүр нүүрээ харалцдан, хагас сууж атгасан гараа "шикири сэн" буюу бэлтгэлийн зураасанд хүргэнэ. Үүнийг "Шикири" гэдэг. Хэдэн ч удаа хийж болох ч, ихэнхдээ цагийн хязгаар тогтоосон байдаг.
Барилдааны Тачиай
[засварлах | кодоор засварлах]- Атгасан гараа дэвжээнд хүрсэн байдалтайгаар 2 сүмочин нь харц тулгарсан үедээ зэрэг босч барилдаан эхэлдэг (Тачиай гэдэг нь японоор нийлж босох утгатай гэсэн үг). Үүнийг "тачиай" гэнэ.
- Тачиай нь дэлхий бусад оронд байдаггүй, японы онцлог бүхий арга юм. 2 тал нь хоорондоо ямар нэг дохио зангаагүйгээр эхэлдэгт байгаа юм. "Шикири"г хэд хэдэн удаа хийх хооронд 2 сүмочин нь хоёулаа барилдахаар шийдсэн үедээ л босдог ба засуул нь ихэнх спортод байдагчлан тэмцээн эхэлснийг зарлах биш магадлах л үүрэгтэй юм.
- Сүмогийн рикиши нь нас, өндөр, жин харгалзахгүйгээр хоорондоо барилддаг.
Сүмогийн дайрах/довтолгоо мэх
[засварлах | кодоор засварлах]- Зайнаас бие биеэ гараа түлхэх болон зайлж цохих гэх мэт олон мэх байдаг. Монгол бөхийн сэрвүү барьцнаас хийдэг ихэнх мэх дээр түлхэх мэх хэрэглэн давуу барьц байрлал олж авахыг зорино.
- "Маваши"-гаас барилцан (золгож) хоорондоо мэх хийлцэнэ.
Мэхийн төрөл
[засварлах | кодоор засварлах]- Шидэх, хөл болон гараар этэх, мурих, эрүүдэх (投げ・掛け・反り・捻り) төрлийн мэхүүд голлоно.
- 1928 оны 1 сарын 12-ноос эхлэн NHK нь радиооор сүмогийн тэмцээнийг шууд дамжуулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан нэг барилдаан дахь цагийн хязгаарыг тогтоосон байна. Макүүчи нь 10 мин, Жүрёо 7 мин гэж тогтоожээ. Үүнээс өмнө бол тачиай нь толгойгоо нийлүүлсэн байдлаас эхлэн, цагийн хязгааргүй барилдаж байжээ.
Сүмогийн зэрэг
[засварлах | кодоор засварлах]- Японы сүмогийн холбоо нь зэрэглэл тогтоодог. Нэгдүгээр данаас дээс зэрэглэлийн хүн хар маваши бүслэх эрхтэй байдаг.
Сүмогийн хэллэгүүд
[засварлах | кодоор засварлах]
Сүмо дахь монголчууд
[засварлах | кодоор засварлах]Сүмогийн дээд зиндаанд хамгийн анх 2002 онд ёкозүна Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадорж түрүүлснээс 2024 он хүртэл 10 монгол бөх 100 түрүү авчээ. Тухайлбал,
- Хакүхо Мөнхбатын Даваажаргал-45,
- Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадорж 25,
- Харүмафүжи Даваанямын Бямбадорж 9,
- Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ 8,
- Какирюү Мангалжавын Ананд (6),
- Тамаваши Батжаргалын Мөнх-Оргил (2),
- Киришима Бямбачулууны Лхагвасүрэн (2),
- Кекүтэнхо Нямжавын Цэвэгням (1),
- Ичиножёо Алтанхуягийн Ичинноров (1),
- Хошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн (2) түрүүлсэн байна.
Сүмо болон Японы цагаач иргэд
[засварлах | кодоор засварлах]Сүмо нь цагаач иргэдтэй хамт Бразилд очиж, улмаар Өмнөд Америкт дэлгэрсэн.
Бразилд сүмогийн анхны тэмцээн 1914 оны 8 сарын 31-нд Сан-Паулуд зохиогдож байжээ.
Сүмо бөхийн ордон
[засварлах | кодоор засварлах]Токио хот дахь Рёогокү Кокүгикан бол Японы сүмогийн төв юм. Одоогийн сүмогийн ордон 1985 онд баригдсан ч Кокүгикан сүмогийн ордон нь 100 гаруй жилийн түүхтэй. Энэ нэрийг анх 1909 онд Рёгокү Экойн сүмийн газар талбайд барьсан сүмогийн дэвжээг ашиглаж байжээ. Эдогийн үед сүмогийн тэмцээнээс олсон орлогыг нийтийн хэрэгцээнд (сүм сүм барих, засварлах гэх мэт) зарцуулдаг байсан. Эхэндээ тэмцээнүүд Курамаэ-Хачиман, Фукагава Хачиман, Шиба-Жинмей сүмүүдэд зохион байгуулагддаг байсан бол 18-р зууны сүүлчээс Рёгоку-Экоин сүмийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж эхэлсэн. Анхны тэмцээн 1768 онд энд зохиогдсон бөгөөд 1833 оны 10-р сараас эхлэн Рёогокү-Экойн сүмогийн хавар, намрын тогтмол тэмцээн жил бүр хоёр удаа болдог байнгын газар болжээ. Экойн сүм дэх анхны Кокугикан байсан газарт дурсгалын чулуу босгосон (1935). Өнгөрсөн үеийн сүмочдын дурсгалд зориулан босгосон энэхүү дурсгалын цогцолбор нь Японы уламжлалт сүмо бөхийн урлагийг эзэмшихийг хүссэн залуу бөхчүүдийн залбирдаг газар болжээ.
Сүмо бөхийн аваргууд /Ёкозуна/
[засварлах | кодоор засварлах]№ | Сикона | (япон хэлээр) | төрсөн газар | эхэлсэн | дуссан |
---|---|---|---|---|---|
1 | Акаси Сиганосукэ | 明石 志賀之助 | Уцуномия? | орчим. 1624? | орчим. 1649? |
2 | Аягава Городзи | 綾川 五郎次 | Тотиги? | орчим. 1749? | орчим. 1765? |
3 | Маруяма Гондзаэмон | 丸山 権太左衛門 | Мияги | 1749 | 1749 |
4 | Таникадзэ Кадзиносукэ | 谷風 梶之助 | Мияги | 1789 | 1794 |
5 | Оногава Кисабуро | 小野川 喜三郎 | Сига | 1789 | 1797 |
6 | Ономацу Мидориносукэ | 阿武松 緑之助 | Ишикава | 1828 | 1835 |
7 | Инадзума Райгоро | 稲妻 雷五郎 | Ибараки | 1830 | 1839 |
8 | Сирануй Дакуэмон | 不知火 諾右衛門 | Кумамото | 1840 | 1844 |
9 | Хидэнояма Райгоро | 秀の山 雷五郎 | Мияги | 1847 | 1850 |
10 | Унрю Кюкити | 雲龍 久吉 | Фукуока | 1861 | 1865 |
11 | Сирануй Коэмон | 不知火 光右衛門 | Кумамото | 1863 | 1869 |
12 | Дзиммаку Кюгоро | 陣幕 久五郎 | Симано | 1867 | 1867 |
13 | Кимэндзан Танигоро | 鬼面山 谷五郎 | Гифу | 1869 | 1870 |
14 | Сакайгава Намиэмон | 境川 浪右衛門 | Тиба | 1877 | 1881 |
15 | Умэгатани Тотаро I | 梅ケ谷 藤太郎 | Фукуока | 1884 | 1885 |
16 | Нисиноми Кадзиро I | 西ノ海 嘉治郎(初代) | Кагосима | 1890 | 1896 |
17 | Конисики Ясокити I | 小錦 八十吉 | Тиба | 1896 | 1901 |
18 | Одзуцу Манъэмон | 大砲 万右衛門 | Мияги | 1901 | 1908 |
19 | Хитатияма Таниэмон | 常陸山 谷右衛門 | Ибараки | 1903 | 1914 |
20 | Умэгатани Тотаро II | 梅ヶ谷 藤太郎(二代目) | Тояма | 1903 | 1915 |
21 | Вакасима Гонсиро | 若島 権四郎 | Тиба | 1905 | 1907 |
22 | Татияма Минээмон | 太刀山 峰右衛門 | Тояма | 1911 | 1918 |
23 | Окидо Мориэмон | 大木戸 森右衛門 | Хёго | 1912 | 1914 |
24 | Отори Танигоро | 鳳 谷五郎 | Тиба | 1915 | 1920 |
25 | Нисиноми Кадзиро II | 西ノ海 嘉治郎(二代目) | Кагошима | 1916 | 1918 |
26 | Онисини Уитиро | 大錦 卯一郎 | Осака | 1917 | 1923 |
27 | Тотигияма Мория | 栃木山 守也 | Тотиги | 1918 | 1925 |
28 | Онисики Дайгоро | 大錦 大五郎 | Айти | 1918 | 1922 |
29 | Миягияма Фукумацу | 宮城山 福松 | Иватэ | 1922 | 1931 |
30 | Нисиноуми Кадзиро III | 西ノ海 嘉治郎(三代目) | Кагосима | 1923 | 1928 |
31 | Цунэнохана Канъити | 常ノ花 寛市 | Окаяма | 1924 | 1930 |
32 | Таманисики Санъэмон | 玉錦 三右衛門 | Коти | 1932 | 1938 |
33 | Мусасияма Такэси | 武蔵山 武 | Канагава | 1935 | 1939 |
34 | Минаногава Тодзо | 男女ノ川 登三 | Ибараки | 1936 | 1942 |
35 | Футабаяма Сададзи | 双葉山 定次 | Ойта | 1937 | 1945 |
36 | Хагурояма Масадзи | 羽黒山 政司 | Наканокути, Ниигата | 1941 | 1953 |
37 | Акиноуми Сэцуо | 安藝ノ海 節男 | Хирошима | 1942 | 1946 |
38 | Тэрукуни Мандзо | 照國 万蔵 | Акита | 1942 | 1953 |
39 | Маэдаяма Иэгоро | 前田山 英五郎 | Эхимэ | 1947 | 1949 |
40 | Адзумафудзи Кинъити | 東富士 欽壱 | Токио | 1948 | 1954 |
41 | Тиёнояма Масанобу | 千代の山 雅信 | Хоккайдо | 1951 | 1959 |
42 | Кагамисато Киёдзи | 鏡里 喜代治 | Аомори | 1953 | 1958 |
43 | Ёсибаяма Дзюнносукэ | 吉葉山 潤之輔 | Хоккайдо | 1954 | 1958 |
44 | Тотинисики Киётака | 栃錦 清隆 | Токио | 1954 | 1960 |
45 | Ваканохана (I) Кандзи | 若乃花 幹士(初代) | Аомори | 1958 | 1962 |
46 | Асасио Таро III | 朝潮 太郎 | Хёго | 1959 | 1962 |
47 | Касивадо Цуёси | 柏戸 剛 | Ямагата | 1961 | 1969 |
48 | Тайхо Коки | 大鵬 幸喜 | Сикука, Өмнөд Сахалин | 1961 | 1971 |
49 | Тотиноми Тэруёси | 栃ノ海 晃嘉 | Аомори | 1964 | 1966 |
50 | Саданояма Шиммацу | 佐田の山 晋松 | Нагасаки | 1965 | 1968 |
51 | Таманоуми Масахиро | 玉の海 正洋 | Айти | 1970 | 1971 |
52 | Китанофүжи Кацуаки | 北の富士 勝昭 | Хоккайдо | 1970 | 1974 |
53 | Котодзакура Масакацу | 琴櫻 傑将 | Тоттори | 1973 | 1974 |
54 | Вазима Хироши | 輪島 大士 | Ишикава | 1973 | 1981 |
55 | Китаноуми Тосимицу | 北の湖 敏満 | Хоккайдо | 1974 | 1985 |
56 | Ваканохана (II) Кандзи | 若乃花 幹士(二代目) | Аомори | 1978 | 1983 |
57 | Миэноуми Цуёси | 三重ノ海 剛司 | Миэ | 1979 | 1980 |
58 | Тиёнофудзи Мицугу | 千代の富士 貢 | Хоккайдо | 1981 | 1991 |
59 | Таканосато Тосихидэ | 隆の里 俊英 | Аомори | 1983 | 1986 |
60 | Футахагуро Кодзи | 双羽黒 光司 | Миэ | 1986 | 1988 |
61 | Хокутоуми Нобуёси | 北勝海 信芳 | Хоккайдо | 1987 | 1992 |
62 | Онокуни Ясуси | 大乃国 康 | Хоккайдо | 1987 | 1991 |
63 | Асахифудзи Сэйя | 旭富士 正也 | Аомори | 1990 | 1992 |
64 | Акэбоно Таро | 曙 太郎 | Хавай, АНУ | 1993 | 2001 |
65 | Таканохана (II) Кодзи | 貴乃花 光司 | Токио | 1994 | 2003 |
66 | Ваканохана (III) Масару | 若乃花 勝 | Токио | 1998 | 2000 |
67 | Мусасимару Коё | 武蔵丸 光洋 | Хавай, АНУ | 1999 | 2003 |
68 | Долгорсүрэнгийн Дагвадорж | 朝青龍 明徳 | Улаанбаатар, Монгол | 2003 | 2010 |
69 | Хакүхо Мөнхбатын Даваажаргал | 白鵬 翔 | Улаанбаатар, Монгол | 2007 | 2021 |
70 | Даваанямын Бямбадорж | 日馬富士 公平 | Улаанбаатар, Монгол | 2012 | 2017 |
71 | Мангалжавын Ананд | 鶴竜 力三郎 | Сүхбаатар, Монгол | 2014 | 2021 |
72 | Кисэносато Ютака | 稀勢の里 寛 | Ибараки | 2017 | 2019 |
73 | Гантулгын Ган-Эрдэнэ | 照ノ富士 春雄 | Улаанбаатар, Монгол | 2021 | 2025 |
74 | Сугаррагчаагийн Бямбасүрэн | 豊昇龍智勝 | Улаанбаатар, Монгол | 2025 | өнөө хүртэл |