Jump to content

Бразил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс
ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ
ᠪᠦᠭᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠪᠷᠠᠽᠢᠯ
ᠤᠯᠤᠰ
República Federativa do Brasil (Португал)
Уриа: Ordem e Progresso (Португал)
"Эмх цэгц ба дэвшил"
Төрийн дуулал: Hino Nacional Brasileiro (Португал)
"Бразилын Үндэсний Төрийн Дуулал"
Далбааны дуулал: Hino à Bandeira Nacional (Португал)[1]
"Үндэсний Тугийн Дуулал"
Үндэсний Тамга
Location of Бразил
НийслэлБразилиа
15°47′S 47°52′W / 15.783°S 47.867°W / -15.783; -47.867
Томоохон хотСан-Паулу
23°33′S 46°38′W / 23.550°S 46.633°W / -23.550; -46.633
Албан ёсны хэл
ба үндэсний хэл
Португал хэл
Угсаатны бүлгүүд
(2010)[2][3]
Шашин
(2010)[2][4]
Ард түмний нэршилБразилчууд
Төр засагХолбооны ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс
Луис Инасио Лула да Силва
Жералдо Алкмин
Артур Лира
Родриго Пачеко
Роза Вебер
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Конгресс
Холбооны Сенат
Төлөөлөгчдийн танхим
Түүх
1822 оны 9 сарын 7
1825 оны 8 сарын 29
1889 оны 11 сарын 15
1988 оны 10 сарын 5
Газар нутаг
• Нийт
8515767 км2 (5)
• Усны эзлэх талбай (%)
0.65
Хүн ам
• 2022 тооцоо
217,240,060[5] (7)
• Нягтаршил
25/км2 (193)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$3.958 их наяд[6] (8)
• Нэг хүнд ноогдох
$18,396[6] (86)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$2.059 их наяд[6] (12)
• Нэг хүнд ноогдох
$9,571[6] (81)
ОТББИ (2020)  48.9[7]
өндөр
ХХИ (2021) 0.754[8]
өндөр · 87
Мөнгөний нэгжРеал (R$) (BRL)
Цагийн бүсUTC−2 - −5 (BRT)
Жолооны талбаруун
Утасны томьёо+55
Домэйн нэр.br

Бразил (порт. Brasil), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс (порт. República Federativa do Brasil) нь Өмнөд Америкт орших тусгаар улс юм. Бразил улсын газар нутаг 8 сая 515 мянга 767 км² (Өмнөд америк тивийн 47,3 % эзэлдэг) ба хүн ам нь 2024 оны байдлаар 220 сая 052 мянга бөгөөд Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээнд 5 бичигддэг улс юм. Бразил улсын зүүн хэсгийг бүхэлд нь Атлантын далай хүрээлдэг бөгөөд нийт эрэг нь 7,4 мянган км урт ажээ. Хойд талаараа Венесуэл, Суринам, Гайана, Францын нутаг болох Францын Гайана, өмнөд талаараа Уругвай, баруун өмнөд талаараа Аргентин, Парагвай, баруун талаараа Боливи, Перу, баруун хойд талаараа Колумби улсуудтай хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас Атолл, Сэйнт Петр, Паул Рокс, Тринидаде ба Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд хамаарна.

Бразил нь Америк тив дахь цорын ганц албан ёсны португаль хэлтэй улс юм.

Бразил улсын нийслэл нь -Бразилиа хот.

Бразил улс нь 1500 онд Педро Алвареш Кабрал нээснээс хойш 1822 онд тусгаар тогтнох хүртэл Португалын колони байжээ. Анх Бразилийн эзэнт гүрэн нэртэйгээр тусгаар улс болсон бөгөөд сүүлд 1889 оноос Бүгд Найрамдах Бразил улс болжээ. Гэхдээ одоогийн Конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоох байгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульд Бразилыг Холбооны Бүгд найрамдах улс хэмээн тодорхойлсон байдаг.

Улс төрийн тогтолцоо

[засварлах | кодоор засварлах]

Бразилын засаглалын хэлбэр нь ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс юм. Төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн, ерөнхий командлагч нь Бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн гарт байдаг юм. Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг бүх нийтийн шууд санал хураалтаар 4 жилийн хугацаатай (нэг удаа дахин сонгогдох эрхтэй) сонгодог. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн сонгууль 2022 оны 10-р сард болсон. Одоогийн ерөнхийлөгч нь Луис Инасио Лула да Силва (2023 оны 1-р сарын 1-ээс хойш).

Хууль тогтоох дээд байгууллага нь Бразилийн Холбооны Сенат (81 суудал), Бразилийн Төлөөлөгчдийн танхим (513 суудал) гэсэн хоёр танхимаас бүрддэг Бразилийн Үндэсний Конгресс юм.

Шүүхийн дээд эрх мэдлийг Холбооны Дээд шүүх төлөөлдөг бөгөөд Бразилийн Үндсэн хуулийг зөв тайлбарлаж зохицуулах үндсн үүрэгтэй.

Бразил нь Холбооны тойрог болох 26 муж, 5,564 хотын захиргаанаас бүрддэг байна.

Шашны хувьд Бразилчуудын дийлэнх нь католик шашинтай тул Бразилыг дэлхийн хамгийн олон тооны католик шашинтай улс гэдэг юм.

Бразил нь олон үндэстнээс тогтдог байна. Хүн ам нь 2016 оны байдлаар — 206 сая 100 мянга (дэлхийд хүн амын тоогоороо 5-р ордог).

Хүн амын жилийн өсөлт — 0,791 %. Хүн амын дундаж наслалт — 69 нас эрэгтэй, 76 нас эмэгтэй.

Хамгийн олон хүн амтай хотууд: (IBGE, 2018): 1. Сан-Паулу (12 176 866), 2. Рио-де-Жанейро (6 688 927), 3. Бразилиа (2 974 703), 4. Салвадор (2 857 329), 5. Форталеза (2 643 247), 6. Белу-Оризонти (2 501 576), 7. Манаус (2 145 444), 8. Куритиба (1 917 185), 9. Ресифи (1 637 834), 10. Гояния (1 495 705).

Санхүү, эдийн засаг

[засварлах | кодоор засварлах]

Бразил улсын мөнгөн тэмдэгтийг -"Бразил реал" гэдэг.

Бразилын эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт, худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг. Эдийн засгийн шинэчлэл нь Бразилыг хөгжүүлж буй дэлхийн хүчирхэг орны нэг болгосон.

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Бразил улс НҮБ, Өмнөд Америкийн Орнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын нэг бөгөөд сүүлд БРИКС-ын гишүүн болсон.

Бразил төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад нь ан амьтан, ургамал, байгалийн баялаг элбэгтэй.

Бразил улсын хуурай замын хил нь 16 мянган км орчим бол зүүн талаараа Атлантын далайгаар 7,4 мянган км урт эргээр хүрээлүүлдэг байна.

  1. Exército Brasileiro. "Hino à Bandeira Nacional" (португал хэлээр). Archived from the original on 22 February 2014. Татаж авсан: 29 January 2014.
  2. 2.0 2.1 IBGE – Instituto Brasileiro de Geografia e Estatística (Brazilian Institute for Geography and Statistics). 2010 Census. Retrieved 7 August 2012.
  3. "2010 Population Census – General characteristics of population, religion and persons with disabilities (Portuguese)". ibge.gov.br (португал хэлээр). 16 November 2012. Archived from the original on 16 November 2012. Татаж авсан: 10 August 2019.
  4. "2010 Population Census – General characteristics of population, religion and persons with disabilities (Portuguese)". ibge.gov.br (португал хэлээр). 16 November 2012. Archived from the original on 16 November 2012. Татаж авсан: 10 August 2019.
  5. "Brazil". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, October 2022". Imf. International Monetary Fund. Татаж авсан: 12 January 2023.
  7. "GINI index (World Bank estimate) – Brazil". World Bank. Татаж авсан: 12 January 2023.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 9 October 2022. Татаж авсан: 8 September 2022.