Бразилын Үндэсний Конгресс
Бразилын Үндэсний Конгресс (порт. Congresso Nacional do Brasil) нь Бразилын хууль тогтоох байгууллага (парламент) юм. Үндэсний Конгресс нь дээд - Холбооны Сенат (81 суудал), доод танхим - Төлөөлөгчдийн танхим (513 суудал) гэх хоёр танихмаас бүрддэг байна. Танхимуудын эрх мэдлийг тэдний чадамжийн дагуу хуваарилдаг.
Бразилын нийслэлд Оскар Нимейерийн зохион бүтээсэн Үндэсний Конгрессын ордонд чуулдаг.
Холбооны Сенат нь мажоритар тогтолцоогоор ард түмнээс сонгогдсон мужууд болон холбооны дүүргийн төлөөлөгчдөөс бүрддэг. 4 жил тутамд тухайн төлөөлөл гуравны нэг болон хоёроор ээлжлэн шинэчлэгддэг. Холбооны субъект бүрийг 8 жилээр сонгогдсон 3 сенатор төлөөлдөг бөгөөд сенаторууд нь хоёр орлогчтой нэгэн зэрэг сонгогддог байна.
Бразилын Төлөөлөгчдийн танхим нь бүх нийтийн энгийн олонхын саналаар 4 жилийн хугацаатай сонгогддог. Танхим дахь суудлыг субъектүүдийн хүн амын тоонд пропорциональ хуваарилж, 8 (хамгийн бага хүн амтай муж) -аас 70 (хамгийн олон хүн амтай) депутат хүртэл хуваарилдаг.
Сенаторууд дор хаяж 35 настай, депутатууд 21-ээс доошгүй настай байх ёстой ажээ.
Үндэсний конгрессын эрх мэдэл
[засварлах | кодоор засварлах]Бразилын одоогийн Үндсэн хуульд зааснаар Үндэсний Конгресс нь дараах эрх мэдэлтэй байдаг ажээ.
- татварын тогтолцоо, орлого хүлээн авах, хуваарилах;
- олон жилийн төлөвлөгөө, төсвийн удирдамж, жилийн төсөв, зээлийн үйл ажиллагаа, улсын өр, албадан хүүгийн ялгарал;
- Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог тогтоох, өөрчлөх;
- үндэсний, бүс нутаг, салбарын хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөр;
- улсын нутаг дэвсгэр, агаар, далайн орон зай, төрийн өмчийн эд хөрөнгийн хил хязгаар;
- холбогдох хууль тогтоох чуулгантай зөвлөлдсөний дараа холбооны субъектүүдийг нэгтгэх, задлах;
- тухайн улсын засгийн газрын суудлыг түр шилжүүлэх;
- өршөөл үзүүлэх;
- Бразил, холбооны субъектүүдийн захиргааны, шүүхийн байгууллага, прокурорын байгууллагын зохион байгуулалт, олон нийтийн хамгаалалтын зохион байгуулалт;
- төрийн байгууллагад орон тоо, албан тушаал, чиг үүргийг нэвтрүүлэх, өөрчлөх, татан буулгах;
- яам, төрийн захиргааны байгууллагын бүрдэл, бүтэц, бүрэн эрх;
- харилцаа холбоо, радио нэвтрүүлэг;
- санхүү, төлбөрийн болон мөнгөний асуудал, санхүүгийн байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаа;
- мөнгөний эргэлт, мөнгө хэвлэх хязгаарлалт, холбооны өрийн үүргийн хэмжээ тогтоох.