Jump to content

Ургамал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ургамал
Оршин байсан хугацаа: Кембригээс одоо хүртэл

Биологийн ангилал
Салбар: Эукариот
Аймаг: Ургамлын аймаг
Эрнст Хэккель, 1866[1]


Ургамал нь амьд организмын үндсэн нэг бүлэг бөгөөд мод, бургас, бут, өвс, ороонги, хаг, ногоон замаг зэргийг хэлнэ. Одоогийн байдлаар нийтдээ 290000 орчим зүйлийн ургамал нээгдээд байна. Фотосинтез явуулдаг ургамлуудыг ногоон ургамал гэж нэрлэнэ.

Монгол орны ургамлын аймгийн тойм

[засварлах | кодоор засварлах]

Монгол орны ургамалжилтын онцлог

[засварлах | кодоор засварлах]

Монгол орон хойд талаараа Сибирийн тайгатай хил залгадаг бөгөөд баруун талаараа Монгол Алтай, Говь Алтайн нуруу, Хангайн нурууг хамарсан уулархаг нутаг ихтэй, өмнө ба зүүн талаар орших Монголын Дорнодын хээр тал, Дорноговийн тэгш өндөрлөг нь Өвөр Монголын тэгш талтай хиллэж, Алшаа говийн цөл Монгол, Хятадын улсын хилээр дамнан оршдог баялаг цэцэгт ургамал бүхий байгалийн 6 бүс бүслүүртэй. Тус орны байгалийн бүс бүслүүр хойноосоо урагшлах тусам өндөр уул тайга, ойт хээрийн бүслүүр, хээр, цөлөрхөг хээр, цөлийн бүсэд шилждэг.

  1. Haeckel G (1866). Generale Morphologie der Organismen. Berlin: Verlag von Georg Reimer. pp. vol.1: i–xxxii, 1–574, pls I–II, vol. 2: i–clx, 1–462, pls I–VIII.