Мод

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
«Мод» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Мод»-аас олж болно.
Хадмал
Монгол үсгээр Modu-mod.PNG
буриад кирилл. модон
монгол кирилл. мод
халимаг кирилл. модн
Мод

Мод (о.т. модод) - олон наст модлог ургамал. Бусад ургамалтай харьцуулахад олон жилийн настай ба зарим нь хэдэн мянган жил насалж, 115м хүртэлх өндөр ургасан нь бий. Мод нь үндэс, их бие, иш мөчир болон навч гэсэн 4 гол зүйлээс бүрдэнэ. Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авж их бие, навч мөчир уруугаа дамжуулна. Мөчирнүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Модны их бие нь холтсоор бүрхэгдсэн байна. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоон ч байна. Олон янзын хэлбэр, хэмжээтэй. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй юм. Одоогоор 100,000 төрлийн мод бүртгэгдээд байгаа нь дэлхий дээрх нийт амьд ургамлын 25%-г эзэлж байна.

Модны их бие
Намар цагийн модод
Файл:Tree blooming in Mongolia 2014.png
Хаврын модод гөлөглөх явц Улаанбаатарт, 14 хоногийн ургалтын явц

Модод ба хүмүүс[засварлах | edit source]

Хотод агаарын бохирдол их тул модыг зөв арчлах шаардлагатай.

Модыг судалдаг шинжлэх ухааныг дендрологи гэнэ Модны хөндлөн огтлолоор модны гол,голын гуурс ,модлог холтсыг ажиглаж болно. Модны гол нь их биеийн дагуу байрлаж байна.Шилмүүст төрлийн модны голын диаметр нь 2-3мм байдаг бол навчит төрлийн модны голч нь арай бүдүүн байдаг. Модны макро бүтэц гэдэг нь энгийн нүдээр буюу томруулдаг шилээр харж болох хэсгийг нь хэлнэ,микро бүтэц гэдэг нь энгийн нүдээр буюу томруулдаг шилээр харж болохгүй хэсгийг хэлнэ.

Онцгой модод[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]

 Commons: Мод – Викимедиа дуу дүрсний сан