Цөл
Харагдац
Цөл гэдэг нь үндсэндээ жилд 250 миллиметрээс илүүгүй хур тунадас унадаг, тиймээс маш сийрэг ургамлын бүрхэвчтэй бүс нутгийг хэлнэ. Дэлхийн хуурай газрын 30% гаруй нь цөл[1]. Цөлд өдөр, шөнийн агаарын температурын ялгаа маш их байна. Зуны улиралд өдрийн агаарын температур 45 °C хүрэх бөгөөд өвөл, шөнө температур 0 °C хүрэх нь бий. Энэ нь агаарын чийгшилт маш багатай холбоотой болно.