Фотосинтез
Фотосинтез нь ургамал эсвэл бусад организм, гэрлийн энергийг (ихэвчлэн нарны гэрлийг) химийн энерги болгон хувиргах процесс ба үүссэн химийн энерги нь хожим тухайн организмд тэжээл болон ашиглагддаг. Химийн энерги нь нүүрстөрөгчийн давхар исэл ба ус хоёроос синтезлэгдсэн нүүрс усны молекулуудад (сахар г.м.) агуулагддаг ба фотосинтез гэдэг нь Грекийн φῶς, phōs, "гэрэл", ба σύνθεσις, synthesis, "хамт байрлуулах"[1] гэдгээс гаралтай юм. Фотосинтезийн дийлэнх тохиолдолд хүчилтөрөгч нь дайвар бүтээгдэхүүн байдаг. Ихэнх ургамал, ихэнх усны ургамал (алгае) ба цианобактериуд фотосинтезийг явуулдаг. Эдгээр организмуудыг нийтэд нь фотоавтотропууд гэж нэрлэдэг. Фотосинтез нь агаар мандал дахь хүчилтөрөгчийн хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд бүхий л органик нэгдэл ба дэлхий дээрхи амьдралд шаардлагатай дийлэнх энергийн эх үүсвэр болдог.[2]
Томъёолол[засварлах | edit source]
Фотосинтезийн үед явагдах химийн урвалыг доорхи хялбаршуулсан тэгшитгэлээс харж болно:
- 6 CO2(g) + 6 H2O(l) + фотон → C6H12O6(aq) + 6 O2(g) + 6 H2O(l)
- нүүрстөрөгчийн давхар исэл + ус + нарны энерги → глюкоз + хүчилтөрөгч + ус
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ photosynthesis. Online Etymology Dictionary.
- ↑ (Nov 2006) "Prokaryotic photosynthesis and phototrophy illuminated". Trends in Microbiology 14 (11): 488–96. DOI:10.1016/j.tim.2006.09.001.
Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary: Фотосинтез – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Science Aid: Photosynthesis Article appropriate for high school science
- Liverpool John Moores University, Dr.David Wilkinson
- Metabolism, Cellular Respiration and Photosynthesis - The Virtual Library of Biochemistry and Cell Biology
- Overall examination of Photosynthesis at an intermediate level
- Overall Energetics of Photosynthesis