Манаус
Манаус
Manaus | |
---|---|
Município de Manaus Манаус хотын захиргаа | |
A Paris dos Trópicos (Халуун орны Парис); Mãe dos Deuses (Бурхадын эх) | |
"A metrópole da Amazônia" (Амазоны их хот) | |
Улс | Бразил |
Бүс нутаг | Хойд |
Муж | Амазонас |
Байгуулагдсан | 10 сарын 24, 1669 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Дэвид Алмейда (Аванте) |
Газар нутаг | |
• Их хот | 11,401.092 км2 (4,401.97 бээр2) |
• Хотын нутаг | 427 км2 (165 бээр2) |
Өндөр | 92 м (302 фут) |
Хүн ам (2022)[1] | |
• Их хот | 2,063,689 (7-д) |
• Нягтрал | 181.01/км2 (468.8/бээр2) |
• Бөөгнөрөл | 2,676,936 (11-т) |
ДНБ (ХАЧТ, 2015 оны тогтмол утга) | |
• Жил | 2023 |
• Нийт (Бөөгнөрөл) | $37.4 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $16,400 |
Цагийн бүс | UTC−4 (AMT) |
Шуудангийн код | 69000-001 - 69099-999 болон 69400-000 - 69899-999 |
Бүс нутгийн код | +55 (92) |
ХХИ (2010) | 0.737 – өндөр[3] |
Вэб сайт | www |
Манаус (порт. Manaus) нь Бразилын Амазонас мужийн нийслэл хот юм. Негро болон Солимоэс голуудын нийлэх уулзварт оршино. Амазонас муждаа хүн ам хамгийн ихээр төвлөрсөн тус хот нь экотуризм ихээр хөгжсөн газар билээ. Манаус хот нь Төв Амазоны мезобүс, Манаусын микробүст харьяалагдах бөгөөд Бразилын хойд хэсэгт, холбооны нийслэл Бразилиагаас 1,932 км зайд байрладаг.
Манаус хот нь 1669 онд Сан-Хосе до Рио-Негро цайз хэмээх нэртэйгээр үндэслэгджээ[4]. It was elevated to a town in 1832 онд нутгийн Манаос хэмээх улсыг хүндэтгэж, "Бурхдын эх" гэсэн утга бүхий "Манаус" гэсэн нэрээ олж, суурингийн статустай болсон. 1848 оны 10 сарын 24-нд хотын статустай болохдоо нэрээ Сидаде де Барра до Рио-Негро (Португал хэлээр "Хар голын хөвөө хот") болгож сольсон ч 1856 оны 9 сарын 4-нд хуучин нэрээ авчээ[5].
Өдгөө тус хот Амазоны зүрх, Ойн хот.[6] хэмээн алдаршсан бөгөөд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь Манаусын аж үйлдвэрийн нөөц юм.
Хойд Бразилдаа хоёр дахь том хот болох тус хотын бүст 2008 оны байдлаар 2,006,870 оршин суугчтай байсан бөгөөд нийт Бразилдаа 12-т орно (Бразилын Газарзүй, Статистикийн Институт/2008). 2008 оны байдлаар Манаус хотдоо 1.71 сая хүн оршин сууж байсан нь Бразилдаа 8-д орох үзүүлэлт юм. Бразилын ҮНБ-д Манаусын гүйцэтгэх үүрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд тус улсын эдийн засгийн 1.4%-г бүрдүүлж байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "IBGE 2020". Архивласан огноо 2020-12-30. Татаж авсан: 2021-01-04.
- ↑ "TelluBase—Brazil Fact Sheet (Tellusant Public Service Series)" (PDF). Tellusant. Татаж авсан: 2024-01-11.
- ↑ "Archived copy" (PDF). НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ). Archived from the original (PDF) on 2014-07-08. Татаж авсан: 2024-11-06.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Манаус хот байгуулагдсан нь
- ↑ "Манаусын тухай". Archived from the original on 2009-07-01. Татаж авсан: 2009-12-25.
- ↑ "Heart of The Amazon and City of the Forest". Archived from the original on 2009-12-06. Татаж авсан: 2009-12-25.