Люксембург
Люксембургийн Их Херцогт Улс | |
---|---|
Төрийн дуулал: Ons Heemecht | |
Нийслэл | Люксембург (хот) |
Албан ёсны хэл | Люксембург (албаны-/үндэсний), франц (албаны хэл), герман (албаны хэл)[1] |
Төр засаг | Парламентын хаант засаглал |
• Төрийн тэргүүн | Их херцог Анри (ноёрхогч овог: Люксембург-Нассау) |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Ксавье Бетел |
Байгуулагдсан | |
• Үйл | 1839 оны 4-р сарын 9-нд Нидерландаас де-факто (Лондоны анхдугаар хэлэлцээр), де-юре бүр урьд 1815 он; 1867 оны 5-р сарын 11-нд олон улс хүлээн зөвшөөрсөн (Лондоны хоёрдугаар хэлэлцээр)[3] |
Газар нутаг | |
• Нийт | 2.586,4 (166.) км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 626.108 (2020 оны 1-р сарын 1),[4] үүнээс 47,9 % нь гадаадууд |
• Өсөлт (2019 оны багцаалсан мэдээ)[5] | + 1,9 % |
• Нягтаршил | (36.) 228/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2019[6] |
ХХИ | 0,916 (23.) (2019)[7] Error: Invalid HDI value |
Мөнгөний нэгж | Евро (EUR) |
Цагийн бүс | UTC+1 ТЕЦ UTC+2 ТЕЗЦ (3-10-р сар хүртэл) |
Утасны томьёо | +352 |
ISO 3166 код | LU, LUX, 442[8] |
Домэйн нэр | .lu |
Люксембург (люк. Groussherzogtum Lëtzebuerg [ˈgʀəʊsˌhɛχtsoːktuːm ˈlətsəbuəɕ], франц. Grand-Duché de Luxembourg [ɡʁɑ̃ dyʃe də lyksɑ̃buʁ], герм. Großherzogtum Luxemburg [ˈɡʁoːsˌhɛʁt͡soːktuːm ˈlʊksm̩ˌbʊʁk), албан ёсоор Люксембургийн Их Херцогт Улс нь далайд гарцгүй Баруун Европын улс юм. Нийслэл Люксембург хотод Европын Холбооны дээд байгууллагуудын хоёр нь байдаг. Бельги, Нидерландтай хамтдаа Бенилюкс гэж нэрлэгддэг. Өмнө талаараа Франц, баруун болон хойд талаараа Бельги, зүүн талаараа Герман улстай хиллэдэг.
2,586.4 км.квадрат газар нутагтай, Европын хамгийн жижиг улсуудын нэг юм. 2019 онд 626,108 хүн амтай байсан Европын хамгийн бага хүн амтай улсуудын нэг боловч хамгийн өндөр хүн амын өсөлттэй улс юм. Люксембургийн хүн амын бараг тэн хагасыг гадаадууд эзэлдэг. Люксембург нь өндөр хөгжилтэй, эдийн засаг нь хөгжсөн улс, нэг хүнд ногдох ДНБ нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог юм.
Люксембург нь Европын Холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага, НҮБ, НАТО, Бенилюкс гэх мэт олон улсын байгууллагуудын үүсгэн байгуулагчын нэг юм. Люксембург хотод Европын Холбооны хэдэн байгууллага агентлагууд оршдог. Люксембург нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд 2013, 2014 онуудад байсан. 2020 оны байдлаар Люксембург улсын иргэд визгүй 187 улсад зорчих эрхтэй.
Түүх[засварлах | кодоор засварлах]
963 онд Арденны угсааны гүн Зигефройд (Sigefroid) одоогийн нийслэл байгаа газарт цайз бариулсан байна. Тухайн үед уг цайзыг "lucilinburhuc" буюу бяцхан цайз гэж нэрлэж байснаас тус улсын нэр гаралтай. 1060 оны үед Арденны угсаанаас салбарласан Люксембургийнханд гүнгийн хэргэм хүртээгдсэн байна. Ариун Ромын Эзэнт Гүрэн, Бохемийн хаан Карл IV нь Люксембургийн гэр бүлийн хүн байв. Гэвч Люксембургийн удмынхан Карл IV-ийн ачийн үед удам тасарч, эзэмшил газар нь 1461 онд Бургундийн гүнлигт нэгтгэгдсэн байна. Хожим Хабсбургийнхны эзэмшилд очиж, Нидерландын хамтаар Испани, Австрийн захиргаанд орж байв.
Францын хувьсгалын үед Францын мэдэлд орсны дараа 1815 оны Венийн хэлэлцээрээр Германы Холбооны Улсын бүрэлдэхүүнд, Нидерландын хааныг төрийн тэргүүнээ болгосон Люксембургийн Их Херцогт Улс болон зохион байгуулагджээ. 1830 оны Бельгийн тусгаар тогтнолын хувьсгалын үеэр Бельгичүүдтэй хамтран тэмцэж, Бельги улс тусгаар тогтноход бүрэлдэхүүнд нь орж байгаад 1839 оны Лондоны хэлэлцээрээр баруун хэсэг нь (одоогийн Люксембург муж) Бельги, үлдсэн хэсэг нь Нидерландын Вант улсын харьяанд орсон байна. 1867 онд Пруссийн Хант Улс ба Францын хооронд жийргэвч бүс болгохын тулд олон улсын гэрээ ёсоор төвийг сахисан орон хэмээн зарлагджээ. 1890 онд хуучин Нассаугийн гүн Адольф Люксембургийн их ванд өргөмжлөгдөж, Нидерландын хаан Люксембургийн удирдагч байхаа больж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон байна.
Дэлхийн нэгдүгээр дайн болон дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германд эзлэгдэж байсан. 1948 онд Бенилюксийн 3 улс хоорондоо гаалийн татваргүй байхаар тогтсон. 1949 онд Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсч, төвийг сахисан орон гэсэн статусаасаа татгалзжээ. 1957 онд Европын холбоог байгуулалцсан бөгөөд 1999 оноос Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон юм.
Улс төр[засварлах | кодоор засварлах]
Үндсэн хуульт хаант засаглалтай. Төрийн тэргүүн нь удам залгамжлах их херцог. Их херцог нь засгийн газартай хамтдаа төрийн эрхийг баридаг. Люксембург 1868 оны 10-р сарын 17-нд үндсэн хуулиа баталсан. Их херцог нь парламентыг тараах эрхтэй бөгөөд 3 сарын дотор шинэ сонгууль болох ёстой байдаг.
Парламент нь 1 танхим, 60 гишүүнтэй бөгөөд бүх ард түмний шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогддог. Мөн парламентад зөвлөх үүрэгтэй, 21 гишүүн бүхий Төрийн хэргийн танхим гэж байх бөгөөд ерөнхий сайдын санал болгосноор их ван гишүүдийг нь томилдог.
Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]
Засаг захиргааны хувьд 3 дүүрэгт хуваагддаг.
3 дүүрэг нь 12 кантон, тэдгээр нь 126 коммунд хуваагдана.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Засгийн газар
- Ерөнхий мэдээлэл
- CIA World Factbook entry on Luxembourg
- Official Website for Luxembourg
- Аялал жуулчлал
- Люксембургийн аялал жуулчлалын газар
- Лондон хот дахь Люксембургийн аялал жуулчлалын газар
- Люксембург хотын аялал жуулчлалын хөтөч
- Luxembourg Geography
- Luxembourg European Capital of Culture 2007
- Over 200 images of important sights in Luxembourg
- Chabad Lubavitch of Luxembourg
- Бусад
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Alles Wissenswerte über das Großherzogtum Luxemburg. (PDF; 605 kB) Informations- und Presseamt der Regierung des Großherzogtums Luxemburg, 27. März 2015, abgerufen am 16. Mai 2020.
- ↑ Gerhard Köbler: Historisches Lexikon der deutschen Länder. Die deutschen Territorien vom Mittelalter bis zur Gegenwart. Beck, München 2007, ISBN 978-3-406-54986-1, S. 400; sowie Wolf D. Gruner, Wichard Woyke (Hrsg.): Europa-Lexikon: Länder, Politik, Institutionen. Beck, München 2004, ISBN 3-406-49425-0, S. 286.
- ↑ Gerhard Köbler: Historisches Lexikon der deutschen Länder. Die deutschen Territorien vom Mittelalter bis zur Gegenwart. Beck, München 2007, ISBN 978-3-406-54986-1, S. 400; sowie Wolf D. Gruner, Wichard Woyke (Hrsg.): Europa-Lexikon: Länder, Politik, Institutionen. Beck, München 2004, ISBN 3-406-49425-0, S. 286.
- ↑ Évolution de la population totale, luxembourgeoise et étrangère 1961 – 2018. In: statistiques.public.lu. Institut national de la statistique et des études économiques du Grand-Duché de Luxembourg (STATEC), abgerufen am 12. Oktober 2019.
- ↑ Population growth (annual %). In: World Economic Outlook Database. World Bank, 2020, abgerufen am 19. April 2021 (englisch).
- ↑ World Economic Outlook Database Oktober 2020. In: World Economic Outlook Database. International Monetary Fund, 2020, abgerufen am 19. April 2021 (englisch).
- ↑ Table: Human Development Index and its components. In: Entwicklungsprogramm der Vereinten Nationen (Hrsg.): Human Development Report 2020. United Nations Development Programme, New York, S. 343 (undp.org [PDF]).
- ↑ "Country Codes". www.statoids.com.