Норвеги

Норвегийн Хант Улс
Kongeriket Norge (Бүкмол)
Kongeriket Noreg (Нюнорск
Norgga gonagasriika (Хойд Сами хэл)
Vuona gånågisrijkka (Луле-Сами хэл)
Nöörjen gånkarïjhke (Өмнөд Сами хэл)
Flag of NO, NOR
Төрийн далбаа
Төрийн сүлд of NO, NOR
Төрийн сүлд
Төрийн дуулал: норв. «Ja, vi elsker dette landet» — «Тийм ээ, бид энэ нутагтаа хайртай»
Европ дахь Норвегийн байршил
Европ дахь Норвегийн байршил
Norway in the World (+Antarctica claims) cropped.svg
НийслэлOslo komm.svg Осло
ТомоохонБерген, Тронхейм, Ставангер
Албан ёсны хэлНорвеги хэл (Бүкмол - бичгийн хэл, ба Нюнорск)
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлСаам хэлнүүд
Хойд Сами, Луле-Сами, Өмнөд Сами
Угсаатны бүлгүүд
  • 81,8% – Норвегичүүд[1]
  • 18,5% – бусад ард түмэн[2]

Нутгийн уугуул:

Хүн амын цөөнх:[4]

Ард түмний нэршилНорвегичүүд
Төр засагАрдчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентын
үндсэн хуульт хаант засаглалтай
• Хаан
Харальд V
Жонас Гар Сторе (Ap) (2021–)
• Стортингийн ерөнхийлөгч
Туне В. Трёэн
Хууль тогтоох байгууллага«Стортинг» (Хурал)
Түүхт огноо
• 
872
• Үндсэн хууль батлагдсан
1814 оны 5 сарын 17
• Шведийн холбооноос тусгаарласан
1905 оны 6 сарын 7
Газар нутаг
• Нийт
385,207[5] км2 (61)
• Усны эзлэх талбай (%)
5.32 (2015 оны байдлаар)[6]
Хүн ам
• 2023 тооцоо
5,488,984[7] (118)
• Нягтаршил
14.3/км2
ДНБ (ХАЧТ)2020 тооцоо
• Нийт
350 тэрбум $[8] (49)
• Нэг хүнд ноогдох
64,856 $ (6)
ДНБ (нэрлэсэн)2020 тооцоо
• Нийт
366 тэрбум $ (33)
• Нэг хүнд ноогдох
67,987 $ (4)
ОТББИ (2018)24.8[9]
Error: Invalid Gini value
ХХИ (2019) 0.957[10]
Error: Invalid HDI value · 1
Мөнгөний нэгжНорвеги крон (NOK)
Цагийн бүсГЦ+1, зундаа ГЦ+2


Норвеги (норв. Norge (Бүкмол) ба Noreg (Нюнорск)) буюу албан ёсоор Норвегийн Хант Улс нь Умард Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн орших, Үндсэн хуульт хаант засагт улс юм. Хуурай газар дахь хилийн ихэнх нь Шведтэй байх бөгөөд, зүүн хязгаар нь өмнө талаараа Финланд, зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг. Хойд тэнгис дэх усан хилээр баруун талаараа Нэгдсэн Вант Улс, Фарерын арлууд, Скагерракын хоолойгоор өмнө талаараа Дани улстай хиллэдэг. Тус улсын Атлантын далай болон Баренцын тэнгисийн эрэг нь фьордуудаараа алдартай.

1920-иод онд Норвеги нь Ян Майеныг нэгтгэж, Умард мөсөн далай дахь Свальбардын ольтриг буюу Шпицбергенийг Шпицбергений гэрээ ёсоор эзэмших болсон юм. Мөн туйл орчмын Бувье арал, Петр I арал, Күйн Модын газар нь Норвегийн хамааралтай нутаг дэвсгэр боловч албан ёсоор тус улсад харьяалагддаггүй. Антарктид дахь Күйн Модын газар нь бусад улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Норвеги нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр дүнд дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болжээ. Норвеги нь дэлхийд газрын тосны экспортоороо 4-т орох[11] бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг.[12]

Мөн Норвеги нь байгалийн хий, усны эрчим хүч, загас, ой, эрдэс бодисын арвин баялагтай улс болно. 2006 оны байдлаар далайн хүнсний экспортоор дэлхийд Хятадын дараа 2-т бичигдэж байна.[13] Түүнчлэн хүнсний, усан онгоцны, химийн, олборлох, меттал боловсруулах, загас агнуур, цаасны аж үйлдвэр өндөр хөгжсөн.

Тус улс нь 2001-2006 онуудад хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд 2007, 2008 онуудад Исландтай тэргүүн байрыг хуваан эзэлж байна. 2007 оны Олон улсын энхтайвны индексээр ч дэлхийн хамгийн тайван орноор шалгарсан аж.[14] Норвеги нь НАТО-г үүсгэн байгуулсан анхны 12 орнуудын нэг юм.

Норвегийн хаан — Харальд V (1991 оноос), Ерөнхий сайд — Йонас Гар Стёре (2021 оноос).

Норвеги улс 11 фюльке (аймаг) -т хуваагддаг бөгөөд фюльке буюу аймаг нь 356 муниципалитет (сум) хуваагдаж задардаг байна.

Норвегийн нийслэл- Осло хот.

Норвеги НАТО гишүүн, Скандинавын паспорын холбоо болон Шенгений бүсэд ордог байна.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

5,265,158 хүн амтай (2016 оны 7-р сарын тооцоогоор) Норвеги улс нь Европын хамгийн бага хүн амтай орнуудын нэг юм. Хүн амын нягтрал 16 хүн/км². Гэсэн хэдий ч хүн амын тархалт жигд бус байдаг байна.

Нийт хүн амын 80 % гаруй нь Норвегийн Өмнөд, Баруун болон Зүүн хэсэгт оршин суудаг.

Нийслэл Осло-гоос бусад хүн ам ихтэй хотууд: -Берген, Тронхейм, Ставангер, Кристиансанн, Фредрикстад, Тромсё болон Драммен юм.

Норвегийн нийгэм угсаатны хувьд түүхэндээ нэгэн төрлийн байсан. 1980-аад он гэхэд хүн амын хүн ам зүйн хөгшрөлтийн эдийн засгийн сөрөг үр дагаврыг сааруулахын тулд Норвегид цагаачлалын либерал нээлттэй бодлого баримталсан. 20-р зууны сүүлч, 21-р зууны эхэн үед хоцрогдсон Африк, Ази, Европ, Латин Америкийн орнуудаас дүрвэгсэд, цагаачид Норвеги руу идэвхтэй нүүж эхэлсэн. Ийнхүү 2021 оны байдлаар Норвеги нь угсаатны соёл, шашин шүтлэг, арьс өнгө, үндэсний олон янз байдал бүхий үндэстэн дамнасан улс болсон юм. 2020 оны байдлаар Норвегийн хүн амын 75.2% нь норвеги угсаатнууд, 1,333,620 хүн (24.8%) нь цагаачид болон тэдний үр удам (эхний үеийн цагаачид, эсвэл нэг эсвэл хоёр эцэг эх нь гадаад гаралтай) байжээ.


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Immigrants and their children as of 1 January 2020". Statistics Norway. 9 March 2020. Retrieved 26 December 2020.
  2. "Immigrants and Norwegian-born to immigrant parents". Statistics Norway. 9 March 2021. Retrieved 30 March 2021.
  3. kirkedepartementet, Fornyings-, administrasjons- og (16 June 2006). "Samer". Regjeringen.no.
  4. inkluderingsdepartementet, Arbeids- og (16 June 2006). "Nasjonale minoriteter". Regjeringen.no.
  5. "Arealstatistics for Norway 2019". Kartverket, mapping directory for Norway. 20 December 2019. Retrieved 1 March 2020.
  6. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Retrieved 11 October 2020.
  7. "Population, 2023-01-01" (in англи). Statistics Norway. 2023-02-21. Retrieved 2023-02-28.
  8. "Norway". International Monetary Fund.
  9. "Gini coefficient of equivalised disposable income". ec.europa.eu. Eurostat – EU-SILC survey. Retrieved 7 March 2019.
  10. "Human Development Report 2019" (PDF) (in англи). United Nations Development Programme. 10 December 2019. Archived from the original (PDF) on 22 March 2017. Retrieved 10 December 2019.
  11. "CIA — The World Factbook — Rank Order — Oil — exports". Cia.gov. 2009-02-10. Retrieved 3 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  12. "UPDATE 1-Statistics Norway raises '07 GDP outlook, cuts '08". Uk.reuters.com. 2007-09-06. Retrieved 3 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  13. "FAO Globefish global trends 2006". Retrieved 3 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  14. "World Norway rated most peaceful nation". BBC News. 2007-05-30. Retrieved 3 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)