Осло
Осло
Oslo (Норвеги) | |
|---|---|
| Oslo kommune (Норвеги) Osloven tjïelte (Өмнөд Сами) | |
Unanimiter et constanter (Латин) "Нэгдсэн болон тогтмол" | |
Норвегид Ослог улаанаар тодруулсан | |
Акерсхус хошууд улаанаар тодруулсан Осло | |
Норвеги дэх байршил | |
| Улс | |
| Тойрог | Зүүн Норвеги |
| Хошуу | Осло |
| Байгуулагдсан | 1048 |
| Засаг захиргаа | |
| • Хотын дарга | Энн Линдбое (H) |
| • Захирагч | Эйрик Лае Солберг (H) |
| Газар нутаг | |
| • Нийслэл, хотын захиргаа болон хошуу | 480 км2 (190 бээр2) |
| • Газар | 454.20 км2 (175.37 бээр2) |
| • Ус | 26.64 км2 (10.29 бээр2) |
| • Хөдөө | 310 км2 (120 бээр2) |
| Хамгийн өндөр цэг | 631 м (2,070 фут) |
| Хамгийн нам цэг | 1 м |
| Хүн ам | |
| • Нийслэл, хотын захиргаа болон хошуу | 1,101,000▲ |
| • Хотын нутаг | 1,064,235 |
| • Бөөгнөрөл | 1,588,457 |
| ДНБ | |
| • Нийслэл, хотын захиргаа болон хошуу | €70.970 тэрбум (2021)[7] |
| • Бөөгнөрөл | €132.716 тэрбум (2021)[8] |
| Цагийн бүс | UTC+01:00 (Төв Европын Цаг) |
| • Зун (ЗЦ) | UTC+02:00 (Төв Европын Зуны Цаг) |
| Шуудангийн код | 0001 – 1299[9] |
| ISO 3166 код | NO-03 |
| ХХИ (2021) | 0.980[10] маш өндөр · 1-т |
| Вэб сайт | oslo.kommune.no |
Осло (нор.: [ˈʊʂlʊ], [ˈʊʃlʊ] эсвэл [ˈʊslʊ]) — Скандинавын хойгийн Норвегийн Хант Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот юм. 1624 оноос өмнө викингуудын нийслэл Викия (Vichia), 1624-1877 онуудад Христиания (норв. Christiania), 1877-1925 онд Кристиания (норв. Kristiania) гэдэг байжээ.
Осло хотын хүн ам
[засварлах | кодоор засварлах]19-р зуунаас эхлэн хотыг Баруун (Vestkanten) ба Зүүн хэсэгт (Ostkanten) хувааж эхэлсэн байна. Баруун хэсэгт Осло хотын хамгийн ойрын зах болох Берум хүртэлх уудам газар байшинд амьдардаг Норвеги үндсэн угсаатнууд болон барууны орнуудаас цагаачилж ирсэн оршин суугчид амьдардаг байна. Амьжиргааны түвшинг тус улсын хамгийн өндөрт тооцдог бөгөөд дундаж орлого нь улсын дунджаас бараг хоёр дахин их байна. Баруун хэсгийн хүн ам нь 2009 оны байдлаар 196 мянга байжээ.
Зүүн хэсэгт 360,000 орчим хүн амьдардаг бөгөөд үүний 65-80% нь эхний болон хоёр дахь үеийн цагаачид эзэлдэг байна. Хотын зүүн хэсэгт 1985-1995 онд Хойд болон Зүүн Африк, түүнчлэн Төв Азиас цагаачилж ирсэн оршин суугчид блок хэлбэрийн олон давхар барилгуудад амьдардаг ажээ.
2021 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Осло хотод 697,010 хүн амьдарч байна.
Хотын тээвэр
[засварлах | кодоор засварлах]Осло хотын нийтийн тээвэр: трамвай шугам, метро (T-bane), хотын галт тэрэг, шугамын автобус зэрэг юм. Мөн хотын тээвэрт хотод харьяалагддаг арлууд хоорондын усан тээвэр байдаг. Тус хотод нийтийн эзэмшлийн хот доторх дугуй түрээслэх сүлжээ бий. 105 буудалтай Европ болон дэлхийн хагас сая хүн амтай хотод хамгийн томд тооцогддог метро байдаг байна.
Осло хот 3 нисэх буудалтай ажээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Осло бол тус улсын хамгийн чухал боловсрол, шинжлэх ухааны төв юм. Тус улсын нийт дээд боловсролтой хүмүүсийн тал орчим хувь нь Ослод амьдардаг бөгөөд энэ нь боловсролын түвшингээр Европт гуравдугаарт ордог байна.
Нийслэлд 73 мянга гаруй оюутан суралцдаг ажээ. Осло хот дахь томоохон дээд сургуулиуд:
- Ослогийн их сургууль
- Ослогийн Үндэсний урлагийн академи
- Норвегийн хөгжмийн сургууль
- Норвегийн малын эмч нарын сургууль
- Норвегийн менежментийн сургууль
- Осло, Акерсхусын их сургуулийн коллеж
Спорт
[засварлах | кодоор засварлах]Осло хотод өвлийн спортын томоохон тэмцээнүүдийг удаа дараа зохион байгуулж ирсэн. 1952 онд Өвлийн Олимпын наадам энд болсон. Наадмын гол талбай нь Бислетт цэнгэлдэх хүрээлэн байв.
21-р зууны эхээр хуучин цэнгэлдэхийн оронд ижил нэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн баригдаж, хөлбөмбөг, регбигийн тэмцээн, хөнгөн атлетикийн тэмцээн зохион байгуулдаг.
Осло хотын Холменколлен дүүрэгт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1930, 1966, 1982, 2011 онуудад зохион байгуулж байжээ. Осло нь биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг таван удаа (1986, 1990, 1999, 2002, 2016) зохион байгуулсан. 1999 онд хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн тус хотод болсон.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]| Осло | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Осло
Эх сурвалж: wetterkontor.de
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Arealstatistikk for Norge". Kartverket.no. Kartverket. 2014-10-16. Эх хувилбараас архивласан: 2016-04-19. Татаж авсан: 2025-07-15.
- ↑ "Хүн ам, 2016 оны 1 сарын 1". Норвегийн статистикийн газар. 2016-02-19. Архивласан огноо 2016-04-19. Татаж авсан: 2025-07-15.
- ↑ "Хот суурин газрын хүн ам, газар нутгийн хэмжээ, 2014 оны 1 сарын 1". Норвегийн статистикийн газар. 2015-04-09. Архивласан огноо 2015-10-16. Татаж авсан: 2025-07-15.
- ↑ "Хүн ам ба хүн амын өөрчлөлт, 2015 оны 2-р улирал". Норвегийн статистикийн газар. 2015-08-20. Архивласан огноо 2015-10-16. Татаж авсан: 2025-07-15.
- ↑ regionaldepartementet, Kommunal- og (2003-05-09). "St.meld. nr. 31 (2002–2003)". Regjeringen.no (норвег хэлээр). Архивласан огноо 2017-12-06. Татаж авсан: 2025-07-15.
- ↑ "Folketalet ved nyttår var 5 258 000". ssb.no (норвегийн нинорск хэлээр). Архивласан огноо 2017-12-23. Татаж авсан: 2025-07-15.
- ↑ "Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) зах зээлийн өнөөгийн үнээр хот суурин газруудаар". ec.europa.eu. Архивласан огноо 2023-02-15.
- ↑ "Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) тухайн үеийн зах зээлийн үнээр NUTS 3 бүс нутгаар". ec.europa.eu.
- ↑ "Finn postnummer og adresser i Norge og utlandet". Архивласан огноо 2014-12-11. Татаж авсан: 2025-07-15.
- ↑ "Sub-national HDI – Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org (англи хэлээр). Архивласан огноо 2023-03-20. Татаж авсан: 2025-07-15.
- ↑ Энэ тоо нь Осло С-д хамаарна: "Oslo Sentralstasjon" (норвег хэлээр). Bane Nor. Эх хувилбараас архивласан: 2022-04-17. Татаж авсан: 2025-07-15.