Jump to content

Норвеги хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Норвеги хэл (өөрийн нэр: norsk [nɔʂːk]) —Норвеги улсад хэрэглэдэг, герман хэлнээс салбарласан хэл. Эртний скандинав хэлнээс салбарлан хөгжиж ирсэн скандинав хэлний нэг.

Түүхэн явцдаа норвеги хэл исланд хэлтэй хамгийн ойр байсан боловч өнөөдөр Дани, Шведийн зарим нөлөөгөөр дани, швед хэлтэй хамгийн ойр байдаг. Орчин үеийн ангиллаар норвеги хэлийг дани, швед хэлний хамт эх газрын Скандинавын хэлний бүлэгт оруулдаг бөгөөд исланд, фарер хэлийг багтаасан арлын Скандинавын хэлээс ялгаатай.

Норвеги улсын хуулиар болон Төрийн бодлогоор тогтоосон ёсоор тус улсын норвеги хэл хоёр "албан ёсны" хэлбэртэй болсон: bokmål ("номын яриа") болон Nynorsk ("шинэ Норвеги") нь Норвеги дахь хэлний асуудлыг нэлээд маргаантай болгож байна. Одоогийн Bokmål болон Nynoshk хэлбэрүүд нь норвеги бичгийн "консерватив" ба "радикал" хувилбаруудын дунд зэргийн хэлбэрүүд гэж тооцогддог. Албан бус боловч өргөн хэрэглэгддэг бичмэл хэлбэрийг riksmål ("тус эрхт үг") гэж нэрлэдэг бөгөөд Бокмалаас илүү консерватив гэж үздэг.