Мальта
Бүгд Найрамдах Мальта Улс ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠮᠠᠯᠲ᠋ᠠ ᠤᠯᠤᠰ Repubblika ta' Malta (мальт) Republic of Malta (англи) | |
---|---|
Нийслэл | Валлетта |
Албан ёсны хэл | мальта хэл англи хэл |
Төр засаг | Бүгд найрамдах засагтай |
Түүхэн үйл явдал | |
• Их Британиас тусгаарласан | 1964-09 -21 |
Газар нутаг | |
• Нийт | 316 км2 |
Хүн ам | |
• 2011 тооцоо | 452,515 |
ДНБ (ХАЧТ) | 2012 тооцоо |
• Нийт | $11.260 тэрбум |
• Нэг хүнд ноогдох | $27,022 |
Мөнгөний нэгж | Евро (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ. |
Бүгд Найрамдах Мальта Улс Өмнөд Европт Газар дундын тэнгисийн төв хэсгийн Мальта, Гоцо, Комино зэрэг бүлэг арал дээр оршдог. Эдгээр аралд гол горхи, нуур цөөрөм бараг байхгүй, тачир ургамалтай, чулуурхаг гадаргатай тул тариачид алгын чинээхэн газар дээрээ хүнсний ногоо, үр тариа, жимс, цэцэг тарьж ургуулахад уйгагүй хөдөлмөр шаарддаг.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах үйлдвэр 33 хувь, хөдөө аж ахуй 5.5 хувь эзэлдэг бөгөөд нэхмэл, оёдлын үйлдвэр, загасны аж ахуй нэлээд хөгжжээ. Аж үйлдвэрт нь гадаадын хөрөнгө ноёрхох байр суурьтай, хөлөг онгоцны засварын газар, хүнсний болон гар урлалын жижиг үйлдвэрүүдтэй. Хөдөө аж ахуйдаа улаан буудай, арвай, идэшний ногоо, жимс, цэцэг тариалдаг. Гадаадын аялагч, жуулчид нэлээд орлого оруулна.
Хүн амын олонх нь мальтачууд бөгөөд мальта, англи хэлээр ярилцдаг.
Мальта бол Европыг Ази, Африктай холбосон усан замын уулзвар газар байрладаг учраас дээр үеэс Араб, Араб, Испанийн далайчдын сонирхлыг татаж, 1800 оноос эхлэн Английн колони болжээ. Тус оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үрээр 1947 онд өөртөө засах колонийн эрх авч, үйл явдал өрнөсөөр 1964 онд тусгаар тогтнож, 1974 оны XII сард бүгд найрамдах улсаа тунхаглажээ. Мальта улс төвийг сахисан гадаад бодлогын байр суурь баримталдаг.
Монгол улс Мальта улсын хооронд 1979 оны VIII сарын 8-нд дипломат харилцаа тогтсон.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Wiktionary: Мальта – Энэ үгийг тайлбар толиос харна уу |

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]
- Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь. III боть (1988). «Дэлхийн, хүн төрөлхтөн». 324-р тал. Мальт.