Руанда
Руандагийн Бүгд Найрамдах Улс Repubulika y'u Rwanda (Киняруанда хэл) République du Rwanda (Франц хэл) | |
---|---|
Уриа: Ubumwe, Umurimo, Gukunda Igihugu "Эв нэгдэл, ажил хөдөлмөр, эх оронч үзэл" | |
Төрийн дуулал: Rwanda nziza | |
Нийслэл | Кигали |
Албан ёсны хэл | Киняруанда, франц, англи |
Төр засаг | Бүгд найрамдах улс |
Рауль Кагаме | |
Бернард Макуза | |
Байгуулагдсан | |
• Бельгиэс тусгаар тогтносон | 1962 оны 7 сарын 1 |
Газар нутаг | |
• Нийт | 26,798 км2 (147) |
• Усны эзлэх талбай (%) | 5.3 |
Хүн ам | |
• Тооцоо | 10,186,063 (83) |
• 2002 тооллого | 8,128,553 |
• Нягтаршил | 343/км2 (29) |
ХХИ | 0.435 бага · 166 |
Мөнгөний нэгж | Руанда франк (RWF) |
Цагийн бүс | UTC+2 |
Утасны томьёо | 250 |
Домэйн нэр | .rw |
Руандагийн Бүгд Найрамдах Улс (франц. Rwanda) нь дорнод болон төв Африкт Их нууруудын бүст, Уганда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Танзани улсуудтай хиллэн орших, далайд гарцгүй жижигхэн орон юм. Африк тивийн өндөр нягтшилтай орнуудын нэг болох тус улсын 10.1 сая орчим хүн амын ихэнх нь газар тариалангаар амь зуулгаа залгуулдаг. Руандагийн газар нутаг нь дов толгод ихтэй учраас "Мянган толгодын орон" (франц. Pays des Mille Collines; Киняруанда хэл: Igihugu cy'Imisozi Igihumbi) ч гэж нэрлэгддэг.
Руанда улсад 1994 онд гарсан геноцидын үеэр 800,000-аас нэг сая хүн алагдаж, дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байв[1] 2008 онд Руанда нь хууль тогтоох байгууллагын гишүүдийн талаас илүүг нь эмэгтэйчүүд эзлэх болсон дэлхийн анхны улс болжээ[2].
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Rwanda: How the genocide happened, BBC, April 1, 2004, which gives an estimate of 800,000, and OAU sets inquiry into Rwanda genocide, Africa Recovery, Vol. 12 1#1 (August 1998), page 4, which estimates the number at between 500,000 and 1,000,000.
- ↑ Siuberski, Philippe. "[1]