Сомали
Холбооны Бүгд Найрамдах Сомали Улс | |
---|---|
Төрийн дуулал: Qolobaa Calankeed | |
Нийслэл | Могадишу |
Албан ёсны хэл | Сомали хэл1 |
Төр засаг | Парламентын Холбооны Бүгд Найрамдах Улс парламентын систем |
• Төрийн тэргүүн | Ерөнхийлөгч Мохамед Абдуллахи Мохамед |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Хассан Али Кайре |
Байгуулагдсан | |
• Үйл | 1960 оны 7 сарын 1 (өмнөд хэсэг нь Италиас) 1960 оны 6 саырн 26 (Сомалийн умард хэсэг нь Их Британиас). Италийн итгэлцлийн нутаг дэвсгэр нь Британийн Сомалитай нэгдсэн Бүгд Найрамдах Ардчилсан Сомали Улс (Сомалийн шилжилтийн засгийн газрыг үзэх) Холбооны Бүгд Найрамдах Сомали |
Газар нутаг | |
• Нийт | 637.6572 км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 12,3 сая2 (2017)(*) |
• Нягтаршил | 19/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2017[1] |
Мөнгөний нэгж | Сомали шиллинг (SOS) |
Цагийн бүс | UTC+3 |
Утасны томьёо | +252 |
ISO 3166 код | SO, SOM, 706 |
Домэйн нэр | .so |
Сомали (Somalia) нь Африкийн дорнод үзүүрт орших улс. Жибути, Этиоп, Кени улсууд болон хиллэж, Энэтхэгийн далайтай хиллэнэ. 1991 онд гарсан иргэний дайны улмаас үндсэндээ нэгдсэн засгийн газаргүй байдал үргэлжилж буй бөгөөд өдгөө түр засгийн газар нь нийслэл Могадишуг хянаж байгаа боловч Сомалийн нутаг дэвсгэр дээр албан ёсны түр засгийн газарт захирагддаггүй хэд хэдэн бүс нутаг бий.
Улсын нэр[засварлах | кодоор засварлах]
Албан ёсны нэр нь Сомали хэлээр Soomaaliya. Араб хэлээр صومال, Аль Сумал.
Англи хэлээрх албан ёсны нэршил нь Somalia.
Түүх[засварлах | кодоор засварлах]
- 1886 онд нутгийн умард хэсгийг Англи улс эзэмшилдээ оруулж, Английн Сомалиланд гэж нэрлэв.
- 1908 он хүртэл нутгийн өмнөд хэсгийг Итали улс эзэмшиж, Италийн Сомалиланд гэж нэрлэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Итали улс нэг хэсэг Английн Сомалиландыг эзэлсэн боловч буцааж алдсан.
- 1948 онд умард хэсгийг Английн ивээлийн нутаг гэж зарлав.
- 1950 онд өмнөд хэсэг нь Италийн хяналтанд орсон.
- 1960 оны 6 сарын 26-нд Английн ивээлийн бүс нутагт Сомалийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, 7 сарын 1-нд Италиас тусгаар тогтносон өмнөд хэсэг нь нэгдэв.
- 1969 оны 10 сард төрийн эргэлтээр хурандаа Мохамед Сиад Барре засгийн эрхийг авч, улсын нэрийг Бүгд Найрамдах Ардчилсан Сомали Улс болгож өөрчлөв.
- 1970 оны 10 сард социалист системд нэгдэн орж, Сомалийн Социалист Хувьсгалт Нам хэмээх нэг намын системд шилжив.
- 1980 оны 1 сард Ардын хурлаас Баррег ерөнхийлөгчөөр сонгов.
- 1991 оноос хойших түүхийг Сомалийн иргэний дайн өгүүллээс үзнэ үү.
Улс төр[засварлах | кодоор засварлах]
Баррегийн засаглалын ид үед социализмын далбаан дор цэргийн дэглэм тогтсон боловч сулран доройтсоор сүүлдээ "Могадишугийн захирагч" гэж нэрлэгдэх болсон ерөнхийлөгч 1992 онд улсаа аргагүйн эрхэнд орхин гарч, Нигери рүү дүрвэсэн юм. Тэр цагаас хойш үндсэндээ төв засгийн газаргүй байдал үргэлжилж буй.
Иргэний дайны гал дэгдсэн тус улсад орон нутгийн язгууртнууд тус тусдаа хяналт тогтоож, бие биетэйгээ тэмцэлдэж байв.
2000 онд албан ёсны түр засгийн газрыг Жибутигийн нийслэл Жибути хотод байгуулсан бөгөөд улмаар бүс нутгийн 7 орноос бүрдэх Засгийн газар хоорондын хөгжлийн байгууллага (IGDA)-ын зуучлалаар 2004 онд шинээр түр засгийн газар байгуулах тохиролцоонд хүрч, Кенийн нийслэл Найробид байгуулагдсан түр засгийн газарт өмнөх түр засгийн газрын эрх шилжсэн.
2006 оны 6 сард Исламын хэт даврагчдын зэвсэгт бүлэглэл Исламын нэгдсэн шүүх (UIC) нь нийслэл Могадишуг эзлэж, өмнөд хэсэгт хяналтаа тогтоосон. Исламын фундаменталист засаглалыг тогтоосон тус засаг нь албан ёсны түр засгийн газартай тулалдаж эхэлжээ.
НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл 2006 оны 7 сарын 13-нд Энхийг сахиулах хүчнийг илгээх асуудлыг хэлэлцэж, мөн оны 12 сарын 6-нд уг асуудал шийдэгдсэн юм. Харин энхийг сахиулах хүчнийг ирэхээс урьтаж Этиопийн армийн дэмжлэгээр, түр засгийн газрын хүчин довтолгоонд орж нийслэл Могадишуд хяналтаа тогтоожээ. Ийнхүү Исламын нэгдсэн шүүхийн хүчнийг өмнө зүгт шахсаар, 2007 оны 1 сарын 1-нд тэдний сүүлчийн түшиц газрыг эзэлснээр түр засгийн газар нь өдгөө Сомалиландаас бусад, Сомалийн бүх нутгийг хянаж байна.
Засаг захиргааны нэгж[засварлах | кодоор засварлах]
Нийслэл Могадишу нь мөн Бенадир мужийн төв болдог.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Далайн эрэг хавийн хэсэг нь халуун, чийглэг уур амьсгалтай ч эх газрын хэсэг нь цөлийн уур амьсгалтай.
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
Иргэний дайны улмаас эдийн засаг нь бүрэн сүйрсэн. Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг. Иргэдийн нэлээд хэсэг иргэний дайнаас дүрвэж, хөрш орнууд руу гарсан бөгөөд гадаадын тусламжаар гол зогоож буй.
Гол салбарууд: Гадил жимсний модонд төвлөрсөн газар тариалан, тэмээ, хонь, ямаа зэрэг мал аж ахуй.
Батлан хамгаалах[засварлах | кодоор засварлах]
Түр засгийн газрын арми нь 5,000 цэрэгтэй. 2002 оны улсын батлан хамгаалах салбарын төсөв нь 15,000 америк доллар. Мөн түр засгийн газарт захирагддаггүй зэвсэгт бүлэглэлүүд тус тусдаа армитай.
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
Албан ёсны хэл нь сомали хэл. Мөн араб хэлээр нэвтрэлцэх боломжтой.
Сомали үндэстэн ихэнх хувийг нь эзэлнэ. Сомали үндэстэн нь дотроо 6 том, 16 жижиг ястанд хуваагдана.
Төрийн шашин нь ислам. Иргэдийн нь 98% хувь нь Суннит урсгалыг баримталдаг.
Соёл[засварлах | кодоор засварлах]
Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]
