Jump to content

6 сарын 26

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

6 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 177 дахь (өндөр жил бол 178 дэх) өдөр юм. Мөн он дуустал 188 өдөр үлдэж байна.

  • ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоо В.Ленины цогцосыг Тюмень хот руу шилжүүлэх нууц шийдвэр гаргасан байна.
  • 1925 он- Холливүүдэд Чарли Чаплины «Алтны галзуурал».
  • 1945 он- ЗХУ-д генералиссимус гэх цэргийн дээд цолыг бий болгож, И.В.Сталинд олгожээ.
  • 1945 он- Сан-Францискод болсон чуулганаар 50 улсын төлөөлөгч санал нэгтэйгээр НҮБ-ын дүрмийг баталсан байна.
  • 1960 он- Мадагаскар тусгаар тогтнолоо зарлав.
  • 1977 он- Америкийн Индианаполис хотод Элвис Пресли сүүлчийнхээ концертыг тогложээ.
  • 1979 он- Мохаммед Али зодог тайлж буйгаа зарласан боловч сүүлд 1980 болон 1981 онд хоёр тоглолт хийжээ.
  • 1988 он- Францын Мюлуз хотод болсон шоуны үеэр “Airbus A320” онгоцны анхны осол болж, гурван хүн амь насаа алджээ.
  • 1994 он-“Майкрософт” компани MS-DOS системийн худалдааг зогсоосноо албан ёсоор зарлав.
  • 1997 он- Их Британид Харри Поттэрын тухай ном гарсан. «Харри Поттер ба философийн чулуу».
  • 2015 он- АНУ-ын Дээд шүүхээс Америкийн бүх мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Энэ өдөр төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]
  • 1928 — Ёширо Накамацү, японы зохион бүтээгч, Японы өндөр технологи инновацийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч.
  • 1944 — Геннадий Зюганов, оросын улс төрч, 1995 оноос Оросын коммунист намын дарга.
  • 1963 — Михаил Ходорковский, оросын ажил хэрэгч хүн, нийгэм улс төрийн зүтгэлтэн.

Америкийн дуучин Ариана Гранде, Италийн хөл бөмбөгч Паоло Мальдини, Америкийн сагсан бөмбөгч Дерон Уильямс, Японы зохион бүтээгч Ёширо Накамацү, Канадын жүжигчин Гару зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 2015 он— Евгений Примаков (1929 онд төрсөн), зөвлөтийн болон оросын улс төр болон төрийн зүтгэлтэн. 1998—1999 онд Оросын Засгийн газрын дарга.

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

Өнөөдөр Эрүүдэн шүүлтэд хохирогчдыг дэмжих олон улсын өдөр тохиож байна. Улс орнуудаас Азербайжанд Зэвсэгт хүчний өдөр, Мадагаскарт Тусгаар тогтнолын өдөр, Румынд Төрийн далбааны өдөр, ӨАБНУ-д Эрх чөлөөний баярын өдөр юм.


 Commons: 6 сарын 26 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан