Jump to content

6 сарын 24

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

6 сарын 24 нь Григорийн тооллын жилийн 175 дахь (өндөр жил бол 176 дэх) өдөр юм. Мөн он дуустал 190 өдөр үлдэж байна.

  • 1571 — Филиппинд Михель Лопес Легаспи Манила хотыг үүсгэн байгуулсан.
  • 1812 — Наполеоны арми Неман голыг гаталж Оросын эзэнт улсын нутагт нэвтрэн орсон. Оросын 1812 оны Эх орны дайн эхэлсэн.
  • 1901 — Парис хотноо Барселоны 19 настай зураач Пабло Руис Пикассогийн анхны үзэсгэлэн нээгдсэн.
  • 1930 — Нисэх онгоц илрүүлэх радар анх удаа ашигласан (Анакости, Колумби).
  • 1934 — Украины нийслэлийг Харьковаас Киев хот руу шилжүүлсэн.
  • 1945 — ЗХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын цэргийн ёслолын жагсаал болсон. Цэргийн жагсаалыг ЗХУ-ын Маршал Георгий Жуков хүлээн авч жагсаалыг ЗХУ-ын Маршал Константин Рокоссовский удирдсан.
  • 1948 — Баруун Берлиныг ЗХУ бүслэлтэнд авч эхэлсэн.
  • 1959 — ЗХУ-ын удирдагч Никита Хрущёв Москве хотод АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ричард Никсонд "салаавч" үзүүлнэ гэж амалсан.
  • 1973 — Леонид Брежнев АНУ-д албан ёсоор айлчлах үеэрээ Хүйтэн дайн дууссан гэж мэдэгдсэн.

Энэ өдөр төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]
  • 1838 — Ян Матейко (1893 онд нас барсан), польшийн уран зураач.
  • 1900 — Михаил Запашный (1982 онд нас барсан), зөвлөлтийн циркийн амьтан сургагч алдарт жүжигчин.
  • 1987 — Лионель Месси, аргентины алдарт хөлбөмбөгчин, олимпийн аварга (2008), дэлхийн аварга (2022).

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 1398 — Хятадын эзэн хаан, Мин улсыг үндэслэгч Хунъү буюу Жү Юаньжан (1328 онд төрсөн).
  • 1860 — Жером Бонапарт (1784 онд төрсөн), I Наполеон Бонапартын отгон дүү.
  • 1894 — Мари Франсуа Сади Карно (1837 онд төрсөн), францын инженер бөгөөд улс төрч, 1887-1894 онд Францын 5 дахь Ерөнхийлөгч байсан.
  • 1978 — Мстислав Келдыш (1911 онд төрсөн), зөвлөлтийн математик, механик, сансрын шинжлэх ухаан техникийн алдарт эрдэмтэн.

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 6 сарын 24 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан