6 сарын 27
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 178 дахь (өндөр жил бол 179 дэх) өдөр юм. Мөн он дуустал 187 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1499 — Одоогийн Бразилын Амапа мужийг Америго Веспуччи анх олжээ.
- 1834 — Киевийн Үндэсний их сургууль нээгдсэн.
- 1865 — Оросын эзэнт улсад Зам харилцааны яам байгуулагдсан.
- 1929 — Туркийн Ерөнхийлөгч Мустафа Кемаль коммунист сурталчилгаатай тэмцэж эхэлсэн.
- 1931 — АНУ-д зохин бүтээгч Игорь Сикорский жижиг нэг ротортой нисдэг тэрэгний хувилбарын патент авчээ.
- 1932 — Сиам буюу Тайландад Үндсэн хууль тунхаглав.
- 1945 — Иосиф Сталинд ЗХУ-ын Генералиссимус цол олгосон.
- 1950 — АНУ Солонгосын дайнд оролцохоор цэргээ илгээх шийдвэр гаргасан.
- 1974 — АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Зөвлөлт Холбоот Улсад айлчилсан.
- 1981 — Хятадын Коммунист Намын Төв Хороо "Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойших намын түүхийн зарим асуудлын тухай тогтоол"-ыг гаргаж, Мао Зэдуныг Хятадын Соёлын хувьсгалд буруутгасан.
- 1997 — Тажикистанд иргэний дайн дуусав.
- 2007 — Тони Блэр 1997 оноос хойш хашиж байсан Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорчээ. Гордон Браун түүний залгамжлагч болсон.
- 2024 - АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп нарын мэтгэлцээн болов. Жо Байдены муу үзүүлэлт нь түүнийг 7-р сарын 21-нд сонгуулиас нэрээ татахад хүргэв.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1462 — Францын хаан XII Луи (1515 онд нас барсан)
- 1550 — Францын Валуа угсааны IX Шарль хаан (1574 онд нас барсан)
- 1941 – Польшийн зохиолч, найруулагч Кшиштоф Киешловски (1996 онд нас барсан)
- 1955 — Францын тайз, дэлгэцийн жүжигчин, дуучин Сезар шагнал 5 удаа хүртсэн [[Изабель Аджани]
- 1959 — кино оператор ба найруулагч, Оскарын 2 удаагийн шагналт Януш Камински
- 1983 — Оросын дуучин Алсу
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1944 — Түүхэн дэх анхны эмэгтэй шатрын дэлхийн аварга Вера Менчик (1906 онд төрсөн)