6 сарын 18
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 169 дахь (өндөр жил бол 170 дэх) өдөр юм. Мөн он дуустал 196 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 618 - Ли Юань Тан улсын хаан ширээнд сууж Гаозү нэр хүртэв. Ингэснээр Хятадын нутагт 300 илүү жил ноёрхсон Тан улс байгуулагдсан билээ.
- 860 - Визант-Русын дайн: Русын 200 орчим хөлөг онгоц Босфорын хоолой руу хөвж, Византийн нийслэл Константинополь хотын захын дүүргүүдийг тонож эхлэв.
- 1264 - Ирландын парламент Килдар гүнлигийн нэгэн сүмд хуралдлаа. Энэ нь Ирландын түүхэнд тэмдэглэгдсэн анхны парламентын хурал болжээ.
- 1391 - Доголон Төмөрийн цэрэг Алтан ордны улсын Тохтамышын цэргүүдийг буулган авав.
- 1429 - Францын хаан VII Шарлийн цэргүүд Патайн тулаанд Английн армийг ялав. Английн тал энэ тулаанд армийн талаас илүү хувийг буюу 2200 орчим цэргээ алдсан юм.
- 1633 - Эдинбург хотын гэгээн Гайлсын сүмд I Чарльзыг Шотландын хаан ширээнд залжээ.
- 1684 - Массачусетс колонийн дүрмийг Английн шүүх шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгов.
- 1778 - Америкийн хувьсгалын дайн: Британийн арми Филадельфи хотыг орхин гарав.
- 1812 - АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Медисон Их Британийн эсрэг дайн зарлах тогтоолд гарын үсэг зурснаар АНУ-Их Британийн 1812 оны дайн эхэлжээ.
- 1815 - Наполеоны дайн: Ватерлоогийн тулалдаан: Тулаанд Францын арми ялагдаж, Наполеон хоёр дахь бөгөөд сүүлчийн удаагаа хаан ширээнээсээ татгалзахаас өөр аргагүйд хүрэв.
- 1837 - Гэгээн Жозефын бослого: Боолын худалдаачин Даагагийн удирдсан Баруун Энэтхэгийн 1-р хорооны африк цэргүүд Британийн колони болох Тринидадад бослого дэгдээжээ. Босогчид Африк руу зугтах зорилгоор бослого дэгдээсэн юм.
- 1873 - Хүний эрхийн төлөө тэмцэгч Сюзан Б.Энтони АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхийг завдсан хэргээр 100 ам.доллароор торгуулжээ.
- 1900 - Хятадын хатан хаан Цыши гаднын дипломат төлөөлөгч тэдний гэр бүлийг оролцуулаад бүх гадаад иргэдийг хороох зарлиг буулгав.
- 1908 - "Касато-Марү" хөлөг онгоцоор эхний 781 хүн Бразилыг зорив. Ингэснээр Японоос Бразил руу хийсэн их цагаачлал эхэлсэн юм.
- 1928 - Алдарт нисгэгч Амелия Эрхарт Атлантын далайг онгоцоор гаталсан анхны эмэгтэй нисгэгч болж түүхэнд үлдлээ. Түүнтэй хамт зорчигч Вилмер Шульц, механикч Лю Гордон нар зорчсон гэдэг.
- 1940 - Францын Ерөнхийлөгч Шарль де Голль 6-р сарын 18-ны алдарт илтгэлээ тавив. Энэ илтгэл нь Франц улс тулаанд ялагдсан ч Дайнд ялагдаагүй гэх үзлээ дэлхийд зарласан хэрэг болсон юм.
- 1945 - Британийн иргэн Уилльям Жойсыг дайны үеэр Нацист Германыг дэмжсэн дайны суртал нэвтрүүлэг үйлдсэн хэргээр улс эх орноосоо урвасан гэж үзэв.
- 1948 - Британи, Франц, АНУ, Баруун Германы мөнгөн тэмдэгтийг "Дойч марк" байхаар санал нэгдэв.
- 1953 - Египетийн 1952 оны хувьсгалын үр дүнд Мохаммад Алигийн засаглал нуран унаж, Бүгд найрамдах засаг тогтов.
- 1965 - Вьетнамын дайн: АНУ-ын нисэх хүчин Өмнөд Вьетнамын партизаны бослогыг дарахаар В-52 бөмбөгдөгч онгоцоор агаарын дайралт эхлүүлжээ.
- 1972 - Лондон хотын Хийтроу нисэх буудалд Бритиш Европын агаарын тээврийн компанийн хөлөг осолдож 180 хүн амиа алдав.
- 1979 - АНУ, ЗХУ стратегийн зэвсэглэлийг цөөрүүлэх SALT II гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1981 - Нууц технологи бүхий анхны цэргийн онгоц болох Lockheed F-117 онгоц анхны нислэгээ үйлдэв.
- 1982 - Италийн банкны эзэн Роберто Калвигийн цогцос Английн Лондон хотын Блекфрайарс гүүрний доор дүүжлээтэй байхыг олж, шуугиан дэгдэв.
- 1983 - АНУ-ын Сансар судлалын Шаттл хөтөлбөрийн хүрээнд STS-7 хөлгөөр сансрын нисэгч эмэгтэй Салли Райд нисч сансарт ниссэн Америкийн анхны эмэгтэй сансрын нисэгч болсон юм.
- Бахайн шашны зүтгэлтэн Мона Махмудниджад болон дагагч есөн эмэгтэйн хамтаар Ираны Шираз хотод цаазаар авахуулав.
- 1984 - Британийн уурхайчдын ажил хаялтын үеэр Өмнөд Йоркширийн Оргрив хотод 5000 орчим цагдаа хүчний байгууллагынхан болон босогчдыг хамарсан томоохон мөргөлдөөн болов.
- 2006 - Казахстан улс анхны хиймэл дагуул болох "КазСат-1" хөлгийг хөөргөжээ.
- 2009 - АНУ саран дээрх робот сансрын хөлөг болох LRO-г хөөргөв.
- 2023 - Титаник хөлгийг дэргэдээс харахаар шумбасан OceanGate компанийн "Титан" нэрт шумбагч хөлөг дэлбэрч, тус компанийг үүсгэн байгуулагч Стоктон Раш болон өөр бусад таван хүн амь насаа алджээ.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1517 - Японы эзэн хаан Огимачи (1577 онд нас барсан)
- 1667 - Хаант Оросын фильд маршал, Москва хотын захирагч Иван Трубецкой (1750 онд нас барсан)
- 1845 - Нобелийн шагналт Францын физикч Шарль Луи Альфонс Лаверан (1922 онд нас барсан)
- 1881 - Олимпын хоёр алт, дөрвөн мөнгөн медальт Унгарын усанд сэлэгч Золтан Халмай (1956 онд нас барсан)
- 1882 - Болгарын 32 дахь Ерөнхий сайд Георгий Димитров (1949 онд нас барсан)
- 1886 - Английн нэрт уулчин Жорж Маллори (1924 онд нас барсан)
- 1868 - Унгарын адмирал 1920-1944 онуудад Унгарын удирдагч агсан Хорти Миклош (1957 онд нас барсан).
- 1897 - Олимпын хүрэл медальт Финландын марафонч Мартти Марттелин (1940 онд нас барсан)
- 1901 - Хаант Оросын гүнж Анастася Николаевна (1918 онд нас барсан)
- 1912 - Олимпын аварга Америкийн 10 төрөлтийн тамирчин Гленн Моррис (1974 онд нас барсан)
- 1916 - Колумбийн 25 дахь Ерөнхийлөгч Хулио Цезар Турбай Айала (2005 онд нас барсан)
- 1918 - Нобелийн шагналт Америкийн химич Жером Карл (2013 онд нас барсан)
- Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Франко Модилиани (2003 онд нас барсан)
- 1924 - Америкийн нэрт сагсанбөмбөгч Жорж Майкан (2005 онд нас барсан)
- 1927 - Английн нэрт жүжигчин Пол Эддингтон (1995 онд нас барсан)
- 1929 - Германы нэрт социологич Юрген Хабермас (2026 онд нас барсан)
- 1931 - Бразилын 34 дэх Ерөнхийлөгч Фернандо Энрике Кардосо
- 1932 - Нобелийн шагналт Америкийн химич Дадли Р.Хершбах
- 1935 - Зөвлөлтийн бөгөөд Оросын жүжигчин, тайз болон дэлгэцийн найруулагч, театрын урлагийн багш Юрий Соломин (2024 онд нас барсан)
- 1936 - Суринам улсын зургаа дахь Ерөнхийлөгч Роналд Венетиаан (2025 онд нас барсан)
- 1942 - Америкийн нэрт кино шүүмжлэгч Рожер Эберт (2013 онд нас барсан)
- Өмнөд Африкийн хоёр дахь Ерөнхийлөгч Табо Мбеки
- 1946 - Италийн нэрт дасгалжуулагч Фабио Капелло
- 1949 - Польшийн дөрөв дэх Ерөнхий сайд Лех Качински (2010 онд нас барсан)
- 1952 - Италийн нэрт жүжигчин Исабелла Росселлини
- 1966 - Дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын уран гулгагч Көрт Браунинг
- 1976 - Америкийн кантри дуучин Блейк Шелтон
- 1978 - Олимпын хошой, дэлхийн 11 удаагийн аварга Хятадын ширээний теннисч Ван Личин
- 1986 - Францын талбайн теннисч Ришар Каскье
- 1989 - Габоны нэрт хөлбөмбөгч Пьерре-Эмерик Обамеянг
- 1990 - Олимпын хошой, европын 7 удаагийн аварга Румын улсын гимнастикч Сандра Избаша
- Олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Америкийн гурвын харайгч Кристиан Тейлор
- 1996 - Хорватын хөлбөмбөгч Ален Халлилович
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1234 - Японы эзэн хаан Чукёо (1218 онд төрсөн)
- 1917 - Румын улсын 27 дахь Ерөнхий сайд Титу Майореску (1840 онд төрсөн)
- 1928 - Норвегийн нэрт аялагч Роалд Амюндсен (1872 онд төрсөн)
- 1936 - Оросын нэрт зохиолч Максим Горький (1868 онд төрсөн)
- 1937 - Францын 13 дахь Ерөнхийлөгч Гастон Дюмерж (1863 онд төрсөн)
- 1959 - Америкийн жүжигчин Этель Берримор (1879 онд төрсөн)
- 1971 - Нобелийн шагналт Швейцарын химич Пол Каррер (1889 онд төрсөн)
- 2010 - Нобелийн шагналт Португалийн зохиолч Хосе Сарамагго (1922 онд төрсөн)
- 2011 - Зимбабве улсын хоёр дахь Ерөнхийлөгч Фредерик Чилуба (1943 онд төрсөн)
- 2012 - Перу улсын Ерөнхий сайд Луйз Эдгардо Меркадо Ярин (1919 онд төрсөн)
- 2015 - "Комкаст" компанийг үндэслэгчдийн нэг Ральф Робертс (1920 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]
Азербайжан Хүний эрхийн өдөр
Сейшелийн арлууд Үндэсний өдөр
Камбож Хатан хааны эхийн мэндэлсэн өдөр
Нэгдсэн Хаант Улс Ватерлоогийн тулааныг дурсах өдөр- Аутизмын бахархлын өдөр