6 сарын 25
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 176 дахь (өндөр жил бол 177 дэх) өдөр юм. Мөн он дуустал 189 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1788 он- Виржини АНУ-ын 10 дахь муж болсон.
- 1935 он- Парист Олон улсын зохиолчдын холбоо байгуулагджээ.
- 1945 он- ЗХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болсон Ялалтын баярын жагсаалд оролцогчдын хүлээн авалт дээр Иосиф Сталин “Оросын ард түмний төлөө” хэмээн хундаганы үг хэлж байв.
- 1950 он- Умард Солонгос Өмнөдийн нутаг руу довтолж Солонгосын дайн эхэлжээ.
- 1957 он- “Нисдэг таваг” тоглоом зохион бүтээгдсэн байна.
- 1959 он- Москвад Америкийн үндэсний үзэсгэлэн нээгдэж, Ричард Никсон, Никита Хрущёв нар цагаан тууз хайчлав.
- 1971 он- Их Британийн Боловсролын сайд Маргарет Тэтчер бага сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй өгөхийг зогсоосон ажээ.
- 1975 он- Мозамбик улс олон жилийн зэвсэгт тэмцлийн дараа тусгаар тогтнолоо зарлав. Тус улсын Ерөнхийлөгчөөр Самора Машел сонгогджээ.
- 1991 он- Словени, Хорват улсууд Югославаас тусгаар тогтнов.
- 1998 он -«Windows 98» үйлдлийн систем албан ёсоор гарсан.
- 2009 он- БНХАУ-ын засаг захиргаа “Google”-ийг порно тараадаг гэж буруутгаж, хаажээ.
- 2022 он- ОХУ Украин руу довтлон орсон.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1864 — Вальтер Нернст (1941 онд нас барсан), физикийн химийг үндэслэгч германы эрдэмтэн. 1920 оны Нобелийн шагналтан.
- 1903 — Жорж Орвэлл (1950 онд нас барсан) английн зохиолч, нийтлэгч, алдарт «1984» романы зохиолч.
- 1945 — Карли Саймон Америкийн дуучин, Оскарын , Грэммийн шагналтан.
- 1961 — Тимур Бекмамбетов, казахстаны болон оросын кино найруулач, продюсер.
- 1964 — Эмма Суарес, испанийн дэлгэц, тайзын жүжигчин.
- 1975 — Владимир Крамник, оросын шатарчин, Мэргэжлийн шатрын Холбооны 14-р дэлхийн аварга.
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]Өнөөдөр Филиппинд Мод тарих өдөр тохиож байгаа бол Гветемалд Багш нарын өдөр, Мозамбикт Тусгаар тогтнолын өдөр, ОХУ-д Статистикийн ажилтнуудын өдөр юм.