Jump to content

6 сарын 17

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

6 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 168 дахь (өндөр жил бол 169 дэх) өдөр юм. Мөн он дуустал 197 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 653 - Ромын пап I Мартиныг сөрөг урсгал монотелизмын шүтлэгтнүүд баривчлан, Констанинопольд авчрав.
  • 1242 - Парис хотод болсон үймээний дараа еврей шашны 24 хөсөг гар бичмэлийг галдан шатаав.
  • 1397 - Данийн хатан хаан I Маргаретын захиргаанд Кальмарын эвсэл байгуулагдав.
  • 1462 - "Жадлагч" Влад Османы эзэнт гүрний хаан I Мехмедийг хороохыг завдав. Улмаар Османы цэргүүд Валлахаас ухарчээ.
  • 1579 — Английн далайчин Фрэнсис Дрейк дэлхийн тойрон аялал хийж байгаад өнөөгийн Сан-Франциско орчим бууж уг далайн эргийг Нова Альбион буюу Английн газар нутаг гэж зарласан байна.
  • 1596 - Нидерландын нэрт эрдэмтэн Виллем Баренц Арктикийн бүсийн Шпицбергений олтригийг нээн илрүүлэв.
  • 1631 - Моголын эзэнт гүрний хаан Шах Жаханы хатан Мумтаз Махал төрөхийн хүндрэлээр нас эцэслэв. Түүний дурсгалыг хүндэтгэж инженерийн суут байгууламж болох Таж Махалыг 17 жилийн турш барьсан билээ.
  • 1665 - Португалыг сэргээн мандуулах сүүлийн тулааныг Испанийн эсрэг амжилттай хийж, тусгаар улс болох замдаа шуудран оров.
  • 1673 - Францын судлаач Жак Маркетт, Луи Жолльет нар Миссиссипи мөрөнд хүрч, урсгалыг нь дэлгэрэнгүй тайлбарласан Европын анхны хүмүүс болжээ.
  • 1767 - Их Британийн нэрт далайчин, ахмад Самуэл Уоллис Таити аралд хүрсэн Европын анхны хүн болжээ.
  • 1775 - Америкийн хувьсгалын дайн: Британийн арми Бункер Хиллийн тулалдаанд ялалт байгуулав. Америкийн хувьсгалын эхний үе шатанд ялалт байгуулсан Британичууд Чарлестауны хойгт бүрэн хяналтаа тогтоожээ.
  • 1794 - Англи-Корсикийн хаант улс байгуулагдав.
  • 1831 - "Чарльзтоны сайн найз" нэртэй уурын зүтгүүр дэлбэрэв. Энэ нь дэлхийн түүхэнд уурын хөдөлгүүр дэлбэрсэн анхны тохиолдол болон бүртгэгджээ.
  • 1839 - Хавайн хаант улсын хаан III Камехамеха католик шашинтнуудад шашны эрх чөлөө олгох зарлиг буулгав. Ингэснээр Хавайн католик сүмийг барьж байгуулах боломж бүрдсэн юм.
  • 1843 - Шинэ Зеландын нутагт Маори болон Британи цэргүүдийн хооронд цуст мөргөлдөөн дэгдэв.
  • 1856 - Филадельфид АНУ-ын Бүгд найрамдах намын анхны хурал болов.
  • 1876 - Америк-Индианчуудын дайн: Галзуу адууны удирдлага дор Сиох болон Шаен омгийн 1500 дайчин генерал Жорж Крукийн араас дайрч цохив.
  • 1885 - Нью-Йорк хотын боомтод Эрх чөлөөний хөшөөг авчрав.
  • 1898 - АНУ-ын Тэнгисийн цэргийн эмнэлгийн анги байгуулагджээ.
  • 1900 - Япон болон найман улсын эвсэл Хятадын Тяньжин хотын Такү боомтыг эзэлж, хяналт тогтоов.
  • 1910 - Румын улсын инженер Аурел Влайку өөрийн зохион бүтээсэн онгоцоор анх удаагаа нислэг үйлджээ.
  • 1922 - Португалийн нисгэгч Гаго Коутиньо, Сакадүра Кабрал нар Өмнөд Атлантын тэнгисийг нисэж туулсан анхны хүмүүс болжээ.
  • 1930 - Сталинградын тракторын үйлдвэр анхны трактора үйлдвэрлэв.
  • 1939 - Францын түүхэнд хамгийн сүүлийн удаа гийотиноор цаазын ял гүйцэтгэв. Германы харьяат Эжен Вайдеманн гэгч цуюврал алуурчныг Сен Пьерр шоронгийн урд цаазаар авчээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы арми Британийн тэнгисийн цэргийн Ланкастриа хөлгийг Францын орчимд устган сөнөөв. Тухайн үед дор хаяж Британийн 3000 орчим тэнгисийн цэрэг амиа алджээ.
  • 1944 - Исланд улс Данийн хаант улсаас тусгаар тогтносоо зарлав.
  • 1953 - Зүүн Германы ажилчдын бослого: Зүүн Германд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан ажилчдын жагсаал бослого болон хувиарч улмаар ЗХУ-ын засаг захиргаа цэрэг илгээхээр болжээ.
  • 1963 - АНУ-ын Дээд шүүх америк даяар дунд сургуулиудад Библийн эшлэл, Эзний залбирлыг заавал уншихыг хоригложээ.
  • 1967 - БНХАУ анх удаагаа устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршив. Энэ нь илүү хөнөөлтэй хоёр дахь үеийн цөмийн зэвсэг юм.
  • 1969 - Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн: Москва хотод Борис Спасский Тигран Петросяныг 12.5-10.5 харьцаатайгаар хожиж, 10 дахь дэлхийн аварга болсон.
  • 1971 - АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон хэвлэлийн бага хурлын үеэр мансууруулах бодис нь АНУ-ын дайсан гэдгийг дурдаад, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг дайн зарлав.
  • 1972 - Уотергейтын дуулиан: Ричард Никсоны кабинетийн гишүүд улс төрийн сөрөг хүчний үйл ажиллагааг тагнаж чагнасан гэж үзэн таван хүнийг баривчилжээ.
  • 1985 - АНУ-ын сансар судлалын "Дисковери" хөлгөөр анх удаагаа араб хүн ачааны мэргэжилтнээр хөөрөв.
  • 1991 - Апартейд: Өмнөд Африк улс хүн амыг төрөхөд арьс өнгөөр нь ялгаварладаг "Хүн амын бүртгэлийн хууль" гэгчийг хүчингүй болгов.
  • 1992 - АНУ-ын Ерөнхийлөгч Жорж У.Буш, ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар стратегийн цөмийн зэвсгийг бууруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Энэ нь СТАРТ II гэрээний үндэс болсон билээ.
  • 1994 - АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгч О.Ж.Симпсон хэдэн цагийн турш цагдаа нартай хөөцөлдсөний эцэст экс эхнэрийг найзынх нь хамт хөнөөсөн хэргээр баривчилжээ.
  • 2017 - Португалийн төвийн хэсэгт хэд, хэдэн ой хээрийн түймэр гарсны улмаас 64 хүн амиа алдан, 204 хүн гэмтжээ.
  • 2021 - АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Үндэсний тусгаар тогтнолын өдрийг албан ёсоор тэмдэглэлт баяр болгох зарлигт гарын үсэг зуржээ. Энэ нь АНУ даяар боолчлолыг халсныг тэмдэглэдэг баяр юм.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1239 - Английн хаан I Эдвард (1307 онд нас барсан)
  • 1682 - Шведийн хаан XII Чарльз (1718 онд нас барсан)
  • 1691 - Италийн уран зураач, архитектор Жиованни Паоло Панини (1765 онд нас барсан)
  • 1882 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Игорь Стравинский (1971 онд нас барсан)
  • 1900 - Нацист Германы улс төрч, төрийн зүтгэлтэн, Адольф Хитлерын хамтран зүтгэгч Мартин Борман (1945 онд нас барсан).
  • 1903 - Шоколадны үйрмэгтэй жигнэмэгийн жорыг зохиосон, тогооч Рут Грейвс Вейкфильд (1977 онд нас барсан)
  • 1920 - Нобелийн шагналт Францын биологич Франсуа Жекоб (2013 онд нас барсан)
  • 1929 - Шатрын дэлхийн аварга, Арменийн шатарч Тигран Петросян (1984 онд нас барсан)
  • 1939 - Польшийн кино найруулагч Кшиштоф Занусси
  • 1940 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жорж Акерлоф
  • 1942 - Нобелийн Энхтайвны шагналт Египетийн улс төрч Мохаммед Эль Барадей
  • 1943 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ньют Жинрих
  • 1945 - Лондон хотын анхны захирагч Кен Ливингстон
  • 1963 - Америкийн жүжигчин, хөтлөгч Грег Киннийр
  • 1975 - Америкийн жүжигчин Жошуа Леонард
    • Испанийн хөлбөмбөгч Хуан Карлос Валерон
  • 1976 - Английн жүжигчин Скотт Адкинс
  • 1980 - Америкийн талбайн теннис Венус Уилльямс
  • 1984 - Олимпын мөнгө, дэлхийн хүрэл, Азийн наадмын аварга, Хятадын спорт алхагч Ши Тяньфен
  • 1986 - Олимпын хошой, дэлхий гурав, Европын таван удаагийн аварга Английн завьч Элен Гловер
  • 1987 - Америкийн реппер Кендрик Ламар
  • 1990 - Английн хөлбөмбөгч Жордан Хендерсон
  • 1995 - Францын хөблөмбөгч Клемент Лонлен
  • 1999 - Казахстаны талбайн теннисч Элена Рыбакина
  • 2003 - Олимп, дэлхийн аварга Индонезийн хүндийн өргөгч Ризки Жунянсях

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1631 - Моголын эзэнт гүрний хатан Мумтаз Махал (1593 онд төрсөн)
  • 1719 - Английн нэрт зохиолч Жозеф Аддисон (1672 онд төрсөн)
  • 1940 - Нобелийн шагналт Английн биохимич Артур Харден (1865 онд төрсөн)
  • 2001 - Нобелийн шагналт Америкийн химич Доналд Ж.Крам (1919 онд төрсөн)
  • 2002 - Олимпын алт, хүрэл медальт Америкийн ойрын зайн гүйгч Уилли Девенпорт (1943 онд төрсөн)
  • 2015 - Туркийн 9 дэх Ерөнхийлөгч Сулейман Демирел (1924 онд төрсөн)
  • 2019 - Египетийн хувьсгалын дараа сонгогдсон анхны Ерөнхийлөгч Мохамед Мурси (1951 онд төрсөн)
  • 2021 - Замбийн анхны Ерөнхийлөгч Кеннет Каунда (1924 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]
  •  Сальвадор  Гватемал Аавуудын өдөр
  •  Исланд Исландын үндэсний тусгаар тогтнолын өдөр
  •  Португал Ой хээрийн түймэрт амиа алдагсдыг дурсах өдөр
  • Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр

 Commons: 6 сарын 17 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан