Кшиштоф Занусси
Кшиштоф Занусси (польш. Krzysztof Zanussi; 1939 оны 6-р сарын 17-нд Варшав хотод төрсөн) -Польшийн кино найруулагч, кино зохиолч болон продюсер юм. Венецийн "Алтан арслан" кино наадмын гол шагналын эзэн ("Тайван нартай жил" кино, 1984, польш. „Rok spokojnego słońca“), олон улсын болон бусад үндэсний олон шагналын эзэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1939 оны 6-р сарын 17-нд Варшав хотод төрсөн. Түүний хэлсэнээр тэр Итали гаралтай ажээ.
Варшавын их сургуульд физик (1955-1959), Краковын их сургуульд философийн чиглэлээр (1959-1962) суралцсан.
Шүүмжлэгчид Зануссиг 1950, 1960-аад оны үед буюу түүнийг сонирхогчдын кино урлагт ажиллаж байх үед нь их үнэлдэг байсан. Энэ хугацаанд түүний арван нэгэн киноны ес нь шагнал хүртжээ (Үүнд Винсент Ронистой хамт, 1958 онд Оюутны сонирхогчдын этюдын наадамд Гран-при хүртсэн "Тэнгэрт хүрэх трамвай" кино багтсан).
Тэрээр Лодзийн кино сургуулийн найруулагчийн ангид элсэн орж, 1966 онд төгссөн. Кшиштоф Зануссигийн төгсөлтийн кино "Аймгийн үхэл, 1966" нь Венецийн олон улсын кино наадмын шагнал, 1967 онд Манхаймын олон улсын кино наадмын гол шагналыг хүртсэн байна.
Тэрээр кино, телевизийн ажлынхаа хажуугаар Польш, Украйн, Герман, Итали, Франц, Швейцарь, Орос, Беларусь зэрэг орны театрын болон дуурийн жүжиг тавьсан байна.