Варшав
Варшав
Warszawa (Польш) | |
|---|---|
| Варшав нийслэл хот Польш: miasto stołeczne Warszawa | |
| Хоч: | |
Semper invicta (Латин хэл: "Хэзээ ч дийлдэшгүй") | |
| Улс | |
| Муж | Мазови |
| Тойрог | Хотын тойрог |
| Байгуулагдсан | 13-р зуун |
| Хотын эрх | 1300 |
| Хотын захиргаа | Комиссын ордон |
| Дүүрэг | 18 дүүрэг |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Хотын дарга–зөвлөлийн засгийн газар |
| • Биет | Варшав хотын зөвлөл |
| • Хотын дарга | Рафал Тшасковски (KO) |
| • Сейм | 20 гишүүн |
| • Европын Парламент | Варшав тойрог |
| Газар нутаг | |
| • Нийслэл хот болон тойрог | 517.24 км2 (199.71 бээр2) |
| • Хотын нутаг | 546.00 км2 (210.81 бээр2) |
| • Бөөгнөрөл | 6,100.43 км2 (2,355.39 бээр2) |
| Өндөр | 78–116 м (328 фут) |
| Хүн ам (2024) | |
| • Нийслэл хот болон тойрог | ▲ 1,862,402 (1-т)[6] |
| • Байр | Польшид 1-т Европын Холбоонд 6-д |
| • Нягтрал | 3,601/км2 (9,330/бээр2) |
| • Хотын нутаг | 2,028,000[8] |
| • Нягтрал | 3,714/км2 (9,620/бээр2) |
| • Бөөгнөрөл | 3,269,510[7] |
| • Нягтрал | 509.1/км2 (1,319/бээр2) |
| Иргэдийн нэршил | Варшавчууд |
| ДНБ (Нэрлэсэн, 2022) | |
| • Нийслэл хот болон тойрог | €91.32 тэрбум (US$108.01 тэрбум) |
| • Нэг хүнд ноогдох | €49,000 (US$57,952.3) |
| Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
| Шуудангийн код | 00-001-04-999 |
| Бүсийн дугаар | +48 22 |
| Хотын төсөв | zł 24.368 тэрбум (€5.4 тэрбум)[11] |
| Вэб сайт | warszawa.pl |
| Албан нэр | Варшавын түүхэн төв |
| Төрөл | Соёлын |
| Шалгуур | ii, vi |
| Бүртгэгдсэн | 1980 (4-р чуулган) |
| Эшлэл ду. | 30 |
| Бүс нутаг | Европ |
Варшав (пол. Warszawa [varˈʂava] ) бол Польш улсын нийслэл бөгөөд Европын холбооны орнуудын хотуудаас 9-рт орох саятан хот юм.[12][13]
XIV зууны гар бичмэл эх сурвалжуудад анх Warseuiensis (1321) , Varschewia (1342), дараа XV зуунд Warschouia (1482) гэж тэмдэглэн үлдээжээ.
Варшав хот Балтын тэнгисийн эргээс 260 км, Карпатын ар бэлээс 300 км зайд Висла мөрний эргийн хоёр талд, далайн түвшнээс дээш дунджаар 100 м өндөр 517.24 км² газар нутагтай оршдог юм. 2023 онд Польшийн Статистикийн ерөнхий газрын мэдээлж буйгаар хот 1.861 сая хүнтэй байсан. Гэхдээ хотын орчим нутгийг нь оролцуулбал 3,000 км² нутагт 2.41 сая хүн оршин суугчтай гэж үздэг.[14][15]
Варшав хот дотор автобус, трамвай, метро, цахилгаан галт тэргээр нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг. 1995 онд ашиглалтад орсон Варшавын метро нь 23 километр урт, 1 шугам дээр 21 өртөөтэй юм. Мөн Варшавт Фредерик Шопены нэрэмжит Олон улсын нисэх буудал болон Варшава, Модлин гэх хоёр нисэх онгоцны буудалтай.
Варшав хотын бэлгэ тэмдэг болон хотын сүлд бол "Варшавын Сирена" хэмээх лусын дагина юм. Хотын төв орших энэхүү бэлгэ тэмдгийг "хуучин хотын зах зээл"-ийн талбай дээр босгосон барималд дүрсэлсэн байдаг. Варшав хотын далбаа нь улаан, шар өнгийн хоёр ижил хэвтээ судалтай байдаг. Далбаа нь 5:8 харьцаатай байх ёстой.
Түүх
[засварлах | кодоор засварлах]XV—XVI зуунд Варшав хот нь Мазовецкийн Вант улсын нийслэл байсан. 1596 онд Краков хотын Вавел цайз шатсаны дараа Польшийн III Сигизмунд Ваза ван (Zygmunt III Waza, 1566-1632) буюу Зигмунт нүүн ирж, үндсэндээ 1596-1795 онд Польшийн Вант улсын нийслэл байсан. Харин 1791 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн Хуульд зааж өгснөөр албан ёсоор Варшав нийслэл хот болсон. 1807—1813 онд Варшавын Вант улсын (үндсэндээ Францын эзэмшилд), 1815-1915 онд Польшийн хаант улс (Оросын хаант улсын мэдэлд)-ын нийслэл байсан. 1918-1939 онд Варшав хот Бүгд Найрамдах Польш Улсын нийслэл байгаад 1952-1989 онд Бүгд Найрамдах Польш Ард Улсын нийслэл байсан юм. Одоо Польш Улсын нийслэл хот юм.
Хот захиргааны 18 дүүрэгтэй.

| Дүүргийн нэр | монголоор | хүн ам -2017 | газар нутаг |
|---|---|---|---|
| Mokotów | Мокотув | 217 815 | 35,42 км² |
| Praga Południe | Прага Повудне | 178 447 | 22,38 км² |
| Wola | Вола | 138 508 | 19,26 км² |
| Ursynów | Уршинув | 149 843 | 43,79 км² |
| Bielany | Биеланы | 131 957 | 32,34 км² |
| Śródmieście | Срудмиешче | 118 301 | 15,57 км² |
| Targówek | Таргувек | 123 535 | 24,22 км² |
| Bemowo | Бемово | 120 449 | 24,95 км² |
| Ochota | Охота | 83 592 | 9,72 км² |
| Praga Północ | Прага Пувноц | 65 904 | 11,42 км² |
| Białołęka | Биавовенка | 116 127 | 73,04 км² |
| Wawer | Вавер | 74 932 | 79,7 км² |
| Żoliborz | Жолибож | 50 825 | 8,47 км² |
| Ursus | Урсус | 58 233 | 9,36 км² |
| Włochy | Вохи | 41 243 | 28,63 км² |
| Rembertów | Рембертув | 24 105 | 19,30 км² |
| Wesoła | Весола | 24 811 | 22,94 км² |
| Wilanów | Виланув | 35 170 | 36,73 км² |
| Нийт | 1 753 977 | 517,24 км² |
Барилга архитектур
[засварлах | кодоор засварлах]Өнөө үед Варшав нь олон янзын архитектурын хэв маягтай бөгөөд энэ нь Польш улсын болон нийслэл хотын баялаг түүхтэй холбоотой юм. Хотын шашны барилгуудад католик болон хэд хэдэн протестант сүмүүд багтдаг.
Дэлхийн 2-р дайны улмаас хуучин хот бараг бүрэн сүйрч, дайны дараах жилүүдэд л сэргээгдсэн байна. Жишээлбэл, Хааны ордон (Варшавын түүхэн төв) зөвхөн 1970, 1980-аад онд дахин сэргээгдэж баригдсан бөгөөд зарим сэргээн босголтын ажил одоог хүртэл үргэлжилж байна. Варшавын түүхэн төвийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулсан нь сүйрсэн түүхийн өвийг бүрэн сэргээж байгаагийн үлгэр жишээ юм.

Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Варшав хотын дундуур Висла мөрөн урсаж хотыг хоёр хэсэгт хуваадаг.
Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Варшав нь эх газрын дунд зэргийн уур амьсгалтай, өвөл нь зөөлөн, зун нь дулаан, чийглэг байдаг. Өвлийн дундаж температур +2 ° C-аас -5 ° C, зуны температур + 15 ° C-аас + 20 ° C хооронд хэлбэлздэг. Варшав нь сэрүүн бүсийн хамгийн тохь тухтай уур амьсгалтай, +30 ° C-аас дээш температур ховор бөгөөд богино хугацаанд, -15 ° C-аас доош хүйтэн жавар ховор байдаг. Намар урт, дулаахан, хавар аажим аажмаар ирдэг.
| Варшав | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Варшав
Эх сурвалж: wetterkontor.de
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Варшавын хотын хүн амын өсөлтөд худалдааны замууд болон Европ дамнасан шилжилт хөдөлгөөнүүдийн дамжин өнгөрөх цэг болсон нь нөлөөлсөн. Энэ нөхцөл байдал нь хүн амын тоо, үндэстнүүдийн бүтцэд хоёуланд нь нөлөөлсөн юм. Иймээс өмнө нь хот аж үйлдвэр, үйлчилгээний төв болохоос өмнө хүн ам нь ихэвчлэн худалдаачдаас бүрддэг байв. 1897 оны хүн амын тооллогоор 638,000 оршин суугчийн 219,000 орчим нь буюу ойролцоогоор 34% нь еврей үндэстэн байсан. Хүн амын олон үндэстний байдал нь хотын соёлд онцгой нөлөө үзүүлсэн юм. Олон янзын үзэл санаа, хөдөлгөөнүүдийн өлгий болсон Варшав нь 300 гаруй жилийн түүхэндээ "Зүүн Парис", "Хоёр дахь Парис" гэх нэршил авч байсан.
Эмэгтэй, эрэгтэй хүн амын харьцаа: ~54% эмэгтэйчүүд, ~46% эрэгтэй. 2023 оны байдлаар Варшав нь 1,861,644 хүн амтай бөгөөд жуулчид болон байнгын зочдыг тооцвол Варшав хотод өдөр бүр 2,243 мянга орчим хүн орж гардаг байна.
| 1700 | 1770 | 1792 | 1800 | 1830 | 1850 | 1882 |
|---|---|---|---|---|---|---|
| 30 000 | 40 000 | 100 000 | 63 400 | 139 700 | 163 600 | 383 000 |
| 1900 | 1939 | 1945 | 1956 | 1960 | 1970 | 1975 |
| 686 000 | 1 300 000 | 422 000 | 1 000 000 | 1 139 200 | 1 315 600 | 1 436 100 |
| 1990 | 2004 | 2005 | 2006 | 2011 | 2012 | 2013 |
| 1 611 800 | 1 676 600 | 1 694 825 | 1 700 536 | 1 708 491 | 1 715 517 | 1 724 404 |
| 2015 | 2017 | 2018 | 2019[…] | 2021 | 2024 | |
| 1 744 351 | 1 764 615 | 1 777 972 | 1 790 658 | 1 860 281 | 1 862 402 |
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- Варшавын их сургууль (Uniwersytet Warszawski)
- Варшавын политехник (Politechnika Warszawska)
- Нийгмийн сэтгэл зүй болон хүмүүнлэгийн ухааны их сургууль (SWPS Uniwersytet Humanistycznospołeczny)
- Варшавын эдийн засгийн дээд сургууль (Szkoła Główna Handlowa)
- Хөдөө аж ахуйн дээд сургууль (Szkoła Główna Gospodarstwa Wiejskiego)
- Варшавын Анагшаах ухааны академи (Akademia Medyczna w Warszawie)
- Фредерик Шопены нэрэмжит хөгжмийн академи (Akademia Muzyczna im. Fryderyka Chopina)
- Александр Зелверовичын нэрэмжит Театрын академи (Akademia Teatralna im. Aleksandra Zelwerowicza)
- Кардинал Стефан Вышинскийн нэрэмжит их сургууль (Uniwersytet Kardynała Stefana Wyszyńskiego)
- Цэргийн техникийн академи (Wojskowa Akademia Techniczna)
- Цэргийн урлагийн академи (Akademia Sztuki Wojennej)
- Варшавын Биеийн тамирын академи (Akademia Wychowania Fizycznego w Warszawie)
- Варшавын Урлагийн Академи (Akademia Sztuk Pięknych w Warszawie)
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Зүүлтийн холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ Раясам, Ренука (2016-05-10). "This once-dark city is becoming the darling of Europe". BBC.
- ↑ "Czy przedwojenna Warszawa była Paryżem Północy? "Łączyła Wschód z Zachodem"". Polskie Radio Program I. 2025-09-08. Татаж авсан: 2025-10-31.
- ↑ "Mówiono o niej Paryż Północy... zobacz jak wyglądała Warszawa przed wojną". Viva (Америкийн сэтгүүл). 2025-09-08. Татаж авсан: 2025-10-31.
- ↑ "Miejski słownik Slangu i mowy potocznej "Wawa"". miejski.pl. 2025-09-08. Татаж авсан: 2025-10-31.
- ↑ "WAWA Bohaterom". Telewizja Polska. 2025-09-08. Татаж авсан: 2025-10-31.
- ↑ "Urząd Statystyczny w Warszawie / Warszawa".
- ↑ "Population on 1 January by age, sex and NUTS 2 region". Евростат. Татаж авсан: 2025-10-31.
- ↑ "Demographia World Urban Areas 19th Annual: 2023 08" (PDF), demographia.com
- ↑ "Европын Холбооны бүс нутгууд ДНБ-ээр, Евростат". ec.europa.eu.
- ↑ "Gross domestic product (GDP) at current market prices by NUTS 3 regions". ec.europa.eu.
- ↑ "EXPENDITURE OF THE CAPITAL CITY OF WARSAW BUDGET BY TYPE" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2023-02-22. Татаж авсан: 2025-11-01.
- ↑ "European Metropolitan Transport Authorities". EMTA. Эх хувилбараас архивласан: 5 Долдугаар сар 2018. Татаж авсан: 3 June 2011.
{{cite web}}: Check date values in:|archive-date=(help) - ↑ "CityProfiles". Urban Audit. Татаж авсан: 3 June 2011.
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2018-07-05. Татаж авсан: 2012-08-17.
{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Warsa tech". Эх хувилбараас архивласан: 2015-05-18. Татаж авсан: 2022-10-23.