6 сарын 15
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 15 нь Григорийн тооллын жилийн 166 дахь (өндөр жил бол 167 дэх) өдөр юм. Мөн он дуустал 199 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 763 он - Ассиричууд нар хиртэлтийг тэмдэглэв. Хожим хойно түүхийн энэ сурвалжийг ашиглан Месопотамчууд он дараалалдаа дурджээ.
- 844 - Ромын пап II Сержиус Италийн хаан ширээнд II Луисыг залав.
- 1215 - Английн хаан Жон эрт цагийн Үндсэн хууль болох "Магна Карта"-д тамгаа дарав.
- 1219 - Балтын тэнгис дэх Загалмайтны аян дайн: Өнөөгийн Талинн хотын орчим Данийн хаант улс ялалт байгуулж, Данийн мэдлийн Эстонийн гүнт улсыг байгуулав.
- 1246 - Автсрийн герцог II Фредерик нас нөгчив. Ингэснээр тус улсад Бабенбергийн угсааны хаанчлал төгссөн юм.
- 1410 - Монголын хаан Өлзий Төмөр Онон мөрөнд Мин гүрэнтэй тулалдсан шийдвэрлэх тулалдаанд Юнле хааны хааны цэрэгт бут цохигдов.
- 1607 - Виржиниагийн колонийн иргэд Испани, индианчуудын дайралтаас хамгаалах зорилгоор Жеймс Фортыг барьж дуусгалаа.
- 1804 - АНУ-ын Үндсэн хуулийн 12-р нэмэлт өөрчлөлтийг Нью-Хэмпшир муж соёрхон батлав. Энэхүү өөрчлөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг сонгох тухай заалтыг тусгасан байдаг.
- 1846 - 1818 онд байгуулсан Орегоны гэрээгээр АНУ болон Их Британи улс Хойд Америкийн хилийг баруун тийш Номхон далай хүртэл сунгав.
- 1859 - Орегоны гэрээгээр Америк, Канадын/Британийн иргэдийн хооронд хилийн маргаан дэгдэв.
- 1864 - Америкийн иргэний дайн: Петерсбургийн хоёрдугаар тулаан эхэллээ.
- 1896 - Японы түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй цүнами болов. Байгалийн гамшгийн улмаас 22 мянган хүн амиа алджээ.
- 1919 - Жон Алкок, Артур Браун нар Атлантын далай дамнасан нислэгийг амжилттай үйлдэв.
- 1920 - Версалийн гэрээний дагуу Хойд Шлезвиг Данийн мэдэлд шилжлээ.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Герман Францын нийслэлийг булаан эзэлсний дараа Холбоотны арми Францын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын арми Японы өмнөд тэнгисийн мандаттай Сайпан руу довтлов.
- Саскачеван мужийн сонгуульд Томми Дуглас тэргүүтэй Социалист нам ялалт байгуулав. Ингэснээр Хойд Америкт орон нутгийн захиргааг анх удаагаа социалистууд байгуулах боломж бүрджээ.
- 1977 - Франкогийн дарангуйллаас хойш анхны чөлөөт ардчилсан сонгууль Испанид боллоо.
- 1991 - Филиппин улсын Пинатубо галт уул дэлбэрэв. ХХ зууны хоёр дахь том дэлбэрэлтийн улмаас 800 гаруй хүн амь эрсэджээ.
- 1996 - Ирландын Бүгд найрамдах улсын түр арми Английн Манчестер хотын төвд ачааны машин дэлбэлэв. Хотын төвд болсон дэлбэрэлтийн улмаас 200 хүн шархаджээ.
- 2013 - Пакистан улсын Кветта хотод автобусанд суурилуулсан бөмбөг дэлбэрч, 25 хүн амиа алдан, 22 хүн шархадсан байна.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1330 - Английн хунтайж Эдуард (1376 онд нас барсан)
- 1476 - Италийн модель, Мона Лизагийн гол дүр Лиза дель Жокондо (1542 онд нас барсан)
- 1755 - Францын химич, шавж судлаач Антуан Франсуа, конт де Фуркро (1809 онд нас барсан)
- 1767 - АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч Эндрю Жексоны гэргий Рейчел Жексон (1828 онд нас барсан)
- 1878 - Олимпын наадмын аварга Америкийн гольфчин Маргарет Эбботт (1955 онд нас барсан)
- 1911 - "Галт тэрэг Томас" хүүхэлдэйн цувралыг үндэслэгч Уилберт Овдри (1997 онд нас барсан)
- 1914 - ЗХУ-ын нам төрийн удирдагч Юрий Андропов (1984 онд нас барсан)
- 1915 - Нобелийн шагналт Америкийн биологич Томас Хакл Уеллер (2008 онд нас барсан)
- 1916 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Херберт Э.Саймон (2001 онд нас барсан)
- 1917 - Нобелийн шагналт Америкийн химич Жон Фенн (2010 онд нас барсан)
- 1918 - Чадын анхны Ерөнхийлөгч Франсуа Томбалбае (1975 онд нас барсан)
- 1924 он — Монголын жүжигчин, дуучин Лувсанжамцын Цогзолмаа
- Израилийн долоо дахь Ерөнхийлөгч Эзер Вейзманн (2005 онд нас барсан)
- 1932 - Нью-Йорк хотын 52 дахь захирагч Марио Куомо (2015 онд нас барсан)
- 1933 - Иран улсын хоёр дахь Ерөнхийлөгч Мохаммад-Али Ражай (1981 онд нас барсан)
- 1939 - Америкийн иргэний эрхийн хүрээлэнд үүсгэн байгуулсан, Уард Коннерли
- 1943 - Данийн 38 дахь Ерөнхий сайд Поул Нируп Расмюссен
- 1946 - Грекийн нэрт дуучин Демис Руссос (2015 онд нас барсан)
- 1948 - Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн Супер боулын аварга дасгалжуулагч Майк Холмгрен
- 1953 - БНХАУ-ын дарга, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин
- 1954 - Олимпын алт, хүрэл медальт Австралийн усанд сэлэгч Беверли Уитфельд (1996 онд нас барсан)
- 1956 - АНУ-ын мэргэжлийн бейсболын лигийн Дэлхийн цувралын аварга Ленс Парриш
- 1958 - АНУ-ын мэргэжлийн бейсболын лигийн Дэлхийн цувралын аварга Уейд Боггс
- 1960 - Олимпын аварга, хүрэл медальт Нидерландын зүлэгтэй хоккейч Мариеке ван Доорн
- 1963 - Америкийн жүжигчин Хелен Хант
- 1964 - "Найзууд" цувралын од Кортни Кокс
- Данийн нэрт хөлбөмбөгч Михаиль Лодруп
- 1965 - Казахстан улсын долоо дахь Ерөнхий сайд Карим Массимов
- 1966 - Латвийн ес дэх Ерөнхийлөгч Раймондс Вежонис
- 1968 - Олимпын хошой мөнгөн медальт Унгарын усанд сэлэгч Кароли Гуттлер
- 1969 - Америкийн реппер, жүжигчин Айс Кюб
- Германы нэрт хаалгач Оливер Канн
- 1973 - Америкийн жүжигчин Ниел Патрик Харрис
- 1979 - Олимпын аварга, дэлхийн хүрэл медальт Беларусийн ойрын зайн гүйгч Юлия Нестеренко
- 1981 - Ганийн хөлбөмбөгч Жон Пейнцил
- 1984 - АНУ-ын мэргэжлийн бейсболын лигийн Дэлхийн цувралын гурван удаагийн аварга Тим Линсекум
- 1992 - Египетийн нэрт хөлбөмбөгч Мохамед Сала
- 1994 - Баск-Ганын хөлбөмбөгч Инаки Уиллиамс
- 1997 - Олимпын алт, мөнгө, Дэлхийн гурван удаагийн алтан медальт Америкийн гимнастикч Мэдисон Коциан
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 923 - Францын хаан I Робер (866 онд төрсөн)
- 1073 - Японы эзэн хаан Го-Санжо (1034 онд төрсөн)
- 1184 - Норвегийн хаан Магнус Эрлингссон (1156 онд төрсөн)
- 1246 - Австарийн гүн II Фредерик (1219 онд төрсөн)
- 1849 - АНУ-ын 11 дэх Ерөнхийлөгч Жеймс К.Полк (1795 онд төрсөн)
- 1890 - Японы мэргэжлийн сүмогийн 10 дахь ёкозүна Үнрюү Кюүкичи (1822 онд төрсөн)
- 1971 - Нобелийн шагналт Америкийн биохимич Уенделл Мередит Стенли (1904 онд төрсөн)
- 1985 - Олимпын хоёр алт, нэг мөнгөн медальт Америкийн гүйгч Энди Стенфильд (1927 онд төрсөн)
- 1991 - Нобелийн шагналт Сейн Льюсийн эдийн засагч Артур Льюс (1915 онд төрсөн)
- 1996 - Америкийн нэрт дуучин Элла Фицжеральд (1917 онд төрсөн)
- 2002 - Таеквондо тулааны урлагийг үндэслэгч Чой Хонг Хи (1918 онд төрсөн)
- 2013 - Нобелийн шагналт Америкийн физикч Кеннетт Ж.Уилсон (1936 онд төрсөн)
Тэмдэглэлт өдрүүд
[засварлах | кодоор засварлах]
Коста-Рика Мод тарих үндэсний өдөр
Дани Вальдемар болон Нэгдсэний өдөр
Итали Инженерийн өдөр
Нэгдсэн Хаант Улс Үндэсний шар айргийн өдөр