6 сарын 19
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 170 дахь (өндөр жил бол 171 дэх) өдөр юм. Мөн он дуустал 195 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1265 - Ил хаант улсын хаан Хүлэгү хаан тэнгэр болсны дараа болсон Их хуралдайгаар түүний ууган хүү Абага гэрээс ёсоор хаан ширээнд залрав.
- 1586 - Хойд Америкт анхны байнгын колони байгуулах сонирхолтой байсан Английн колоничлогчдын санаархал бүтэлгүйтэж, улмаар Роанок арлыг орхин гарчээ.
- 1718 - Чин гүрний Тувэй-Гансүгийн нутагт газар хөдөлж, улмаар хөрсний гулгалт үүссэний улмаас 73 мянган хүний амь нас хохирчээ.
- 1800 - Хёхштадтын тулаанд Францын арми Австрийн армийг ялав.
- 1846 - Албан ёсоор зохион байгуулсан бейсболын анхны тэмцээнийг Нью-Жерси мужийн Хобокен хотын Элизиан Фильдс цэнгэлдэх хүрээлэнд Александр Картрайтын дүрмийн дагуу зохион байгуулав. Уг тоглолтод Нью-Йоркийн бейсболын клуб Никкербокерс багийг 23-1 харьцаагаар ялалт байгуулав.
- 1850 - Нидерландын гүнж Луйз Швед-Норвегийн угсаа залгах хунтайж Карлтай гэрлэжээ.
- 1862 - АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн АНУ-ын нутаг дэвсгэрт боолчлолыг устгах тухай хуульд гарын үсэг зурав. Ингэснээр АНУ-ын тухайн үеийн болон ирээдүйд тэлэх боломжтой бүх газар нутагт боолчлолыг бүр мөсөн устгах боломж бүрдсэн юм.
- 1865 - Линкольн Ерөнхийлөгчийн хууль батлагдсанаас хойш анх удаа АНУ-ын Техас мужийн Галвестон хотод чөлөөлөгдсөн боолууд баяр болгон тэмдэглэжээ.
- 1875 - Османы эзэнт гүрний эсрэг Херцеговины бослого дэгдэв.
- 1903 - Тухайн үедээ радикал социалист үзэлтэй байсан Бенито Муссолини Бернийн цагдаа нарт хууль бус жагсаал зохион байгуулсан хэргээр баривчлагдав.
- 1913 - Өмнөд Африкт уугуул иргэдийн газрын тухай хууль хэрэгжиж эхэлжээ.
- 1921 - Ирландын Ноккрогери хотыг Британийн зэвсэгт хүчин галдан шатаав.
- 1934 - АНУ-д Холбооны харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулагджээ.
- 1943 - Дэлхий даяар дэгдсэн дайны улмаас тоглогчдын хомстолд орсон АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн Филадельфия Ийглз, Питтсбург Стилерс багууд нэг улирлын турш нэгджээ.
- 1945 - Чилийн Эль Тениенте зэсийн уурхайд хий алдагдсаны улмаас 355 уурхайчин амиа алдав.
- 1953 - Хүйтэн дайн: ЗХУ-ын тагнуул гэж буруутгасан Жулиус болон Этель Розенберг нарыг Нью-Йоркийн "Синг Синг" шоронд цаазаар авчээ.
- 1960 - АНУ-ын Шарлоттын уралдааны замд НАСКАР-ын анхны уралдааныг зохион байгуулав.
- 1961 - Кувейт улс Их Британиас тусгаар тогтносноо зарлав.
- 1964 - АНУ-ын Сенатын танхим 89 хоног хуралдсаны эцэст Иргэний эрхийн тухай хуулийг соёрхон баталжээ.
- 1965 - Өмнөд Вьетнамд цэргийн хунтийн дэглэм тогтож Нгуен Као Ку Ерөнхий сайд болов. Төрийн эргэлтийг толгойлсон генерал Нгуен Ван Тиеу улсын ахлах сайд болсон байна.
- 1978 - Алдарт "Гарфильд" муурын адал явдлын тухай өгүүлэх комик цуврал анхны дугаараа нийтэлжээ.
- 1982 - БНХАУ-д Ардын цагдан сэргийлэх хүчин байгуулагдав. Гэвч 10 сарын дараа л албан ёсоор байгуулагдсан билээ.
- 1987 - Испанийн Мадрид хотын "Хайдеркор" худалдааны төвд Баскийн салан тусгаарлах үзэлтнүүд бөмбөг дэлбэлж, 21 хүн амиа алдан, 45 хүн шархаджээ.
- 1988 - Ромын пап II Йоанн Павел Вьетнамын 117 санваартныг гэгээнтнээр өргөмжлөв.
- 1990 - Зөвлөлт социалист холбоот Орос улсын Коммунист нам байгуулагджээ.
- 1991 - Зөвлөлтийн армийн сүүлийн анги нэгтгэл Унгарын нутгаас гарав.
- 2007 - Иракийн нийслэл Багдад хотын аль-Хилани сүмд бөмбөг дэлбэрч 78 хүн амиа алдаж, 128 хүн гэмтэж, бэртжээ.
- 2009 - БНХАУ-ын Шишоү сумын зэрэглэлтэй хотод 10 мянга орчим хүн, мөн тооны цагдаагийн хүчтэй мөргөлдөв.
- Пакистаны звэсэгт хүчин "Рах-е-Нижат" ажиллагааны хүрээнд Өмнөд Вазиристан мужийн талиб болон исламист босогчдыг сөнөөх ажиллагаа зохион байгуулжээ.
- 2018 - АНУ-д 10 сая дахь зохиогчийн эрхийн гэрчилгээг олгожээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1566 - Британийн хаан VI болон I Жеймс (1625 онд нас барсан)
- 1623 - Францын нэрт физикч, эрдэмтэн Блейс Паскаль (1662 онд нас барсан)
- 1877 - Академийн наадмын шагналт Америкийн жүжигчин Чарльз Кобюрн (1961 онд нас барсан)
- 1896 - Английн хаан VII Эдуардын Америк эхнэр Валлис Симпсон (1986 онд нас барсан)
- 1897 - Нобелийн шагналт Английн химич Сайрил Норман Хиншелвүүд (1967 онд нас барсан)
- 1906 - Нобелийн шагналт Германы биохимич Эрнст Борис Чейн (1979 онд нас барсан)
- 1910 - Нобелийн шагналт Америкийн химич Пол Флори (1985 онд нас барсан)
- 1922 - Нобелийн шагналт Данийн физикч Ааге Бор (2009 онд нас барсан)
- 1928 - Америкийн жүжигчин Ненси Маршанд (2000 онд нас барсан)
- 1930 - "Алтан бөмбөрцөг", "Эмми" наадмын шагналт жүжигчин Жена Роулендс (2024 онд нас барсан)
- 1934 - Хайти улсын 12 дахь Ерөнхий сайд Жерар Латорте (2023 онд нас барсан)
- 1941 - Чех улсын хоёр дахь Ерөнхийлөгч Вацлав Клаус
- 1945 - Нобелийн шагналт Бирмийн улстөрч, тэмцэгч Аун Сан Су Чи
- 1947 - Английн нэрт зохиолч Сальман Рушди
- 1951 - Египетийн зартай алан хядагч Аяман аль Завахири (2022 онд нас барсан)
- 1958 - Олимпын хошой, дэлхийн 8 удаагийн аварга Зөвлөлтийн нэрт хоккейч Сергей Макаров
- 1959 - Германы 10 дахь Ерөнхийлөгч Кристиан Вульфф
- 1964 - Их Британий Ерөнхий сайд, Лондон хотын захирагч асан Борис Жонсон
- 1965 - Олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Германы гурван төрөлтийн тамирчин Садин Браун
- 1967 - Олимпын найм, дэлхийн 9 удаагийн аварга Норвегийн нэрт уулын цаначин Бёрн Даелие
- 1970 - Олимпын хошой алт, дэлхийн аварга Америкийн ойрын зайн гүйгч Квинси Уаттс
- 1972 - Академийн наадмын шагналт Францын жүжигчин Жеан Дюжардин
- 1978 - Германы нэрт сагсанбөмбөгч Дирк Новицки
- Академийн наадмын шагналт жүжигчин Зое Салданья
- 1983 - Америкийн реппер Маклемор
- Америкийн жүжигчин Эйден Турнер
- 1984 - Америкийн жүжигчин Пол Дано
- 1999 - Америкийн сагсанбөмбөгч Жордан Пүүл
- 2002 - Португалийн хөлбөмбөгч Нуну Мендеш
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1922 - Японы мэргэжлийн сүмогийн 19 дэх ёкозүна Хитачияма Таниемон (1874 онд төрсөн)
- 1966 - Америкийн жүжигчин Эд Винн (1886 онд төрсөн)
- 1981 - Энэтхэгийн нэрт эрдэмтэн Субхаш Мукерже (1931 онд төрсөн)
- 1993 - Нобелийн шагналт Британийн зохиолч Уилльям Голдинг (1911 онд төрсөн)
- 2010 - Суданд төрсөн Америкийн сагсанбөмбөгч Манут Бол (1962 онд төрсөн)
- 2013 - "Сопранос" цувралаар алдрын оргилд хүрсэн Жеймс Гандольфини (1961 онд төрсөн)
- Унгар улсын Ерөнхий сайд Гюла Хорн (1932 онд төрсөн)
- 2016 - Америкийн жүжигчин Антон Ельчин (1989 онд төрсөн)
- 2017 - Умард Солонгост улс төрийн хэргээр ял хүлээсэн Отто Уормбир (1994 онд төрсөн)
- 2020 - Английн нэрт жүжигчин Йан Хольм (1931 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]
Унгар Тусгаар тогтносон Унгар улсын өдөр
Тринидад ба Тобаго Хөдөлмөрчдын өдөр
Умард Солонгос Ким Чен Ир Хөдөлмөрчдийн намын төв хороонд сонгогдон ажиллаж эхэлсний ойн баяр- Олон улсын хадуур эсийн эмгэгийн өдөр