6 сарын 20
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 171 дахь (өндөр жил бол 172 дэх) өдөр юм. Мөн он дуустал 194 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 451 - Шалоны тулаан: Ромын цэргүүд Флавиус Аэтиусын удирдлага дор Хүн гүрний Аттилагийн армитай тулав. Энэ тулалдааны дараа Аттила гэнэт ухарсан бөгөөд ромчууд үүнийг ялалт гэж зарласан билээ.
- 1622 - Гучин жилийн дайн: Хёхстийн тулаан болов.
- 1631 - Ирландын Балтимор тосгонд Османы дайчид халдан довтолжээ.
- 1652 - Осман гүрний Их вангийн суудалд Тархончу Ахмед Паша суув.
- 1756 - Британийн гарнизон Калькуттын босогчдыг баривчилжээ.
- 1782 - АНУ-ын Конгресс АНУ-ын Төрийн их сүлдийг соёрхон батлав.
- 1791 - Францын хувьсгалын үеэр XVI Луи хаан зарцын дүрд хувирч, Парисаас зугтахыг завджээ.
- 1819 - АНУ-ын Саванна хөлөг онгоц Их Британийн Ливерпүүл хотноо ирэв. Энэ нь тухайн цаг үедээ Атлантын далайг гаталсан анхны уурын хөдөлгүүрт хөлөг онгоц гэж тооцогдож байсан боловч аяллын дийлэнх хэсэг нь дарвуулаар явсан болох нь хожим хойно тогтоогдсон юм.
- 1837 - Британийн хаан IV Уильям насан эцэслэж, зээ дүү Викториа хаан ширээг залгамжлахаар болов.
- 1840 - Нэрт зохион бүтээгч Самуэль Морз телеграфын патентыг авчээ.
- 1862 - Румын улсын Ерөнхий сайд Барбу Катаргиугийн амь насанд халдав.
- 1863 - Америкийн иргэний дайн: Баруун Виржиния муж Нэгдсэн улсын 25 дахь мужаар нэгдэв.
- 1877 - Нэрт зохион бүтээгч Александр Грэхэм Белл Канадын Онтарио мужийн Хамилтон хотод дэлхийд анх удаагаа арилжааны утасны сүлжээг ашиглалтад оруулав.
- 1893 - Америкийн иргэн Лиззи Борден гэгч эмэгтэй өөрийн төрсөн эцэг, хойд эхийг сүхээр цавчиж хороосон хэрэгт буруугүй гэж тогтоогдов.
- 1895 - Ютландын хойгт Кьелийн сувгийг ашиглалтад оруулав. Энэ нь тухайн үедээ хүний гараар хиймлээр бүтсэн усан зам болсон юм.
- 1900 - Эдуард Толл гүнгээр удирдуулсан Оросын туйл судлах экспедиц Санкт-Петербургээс хөдлөв. Гэвч тэд хэзээ ч эргэж ирээгүй билээ.
- 1921 - Энэтхэгийн Ченнай хотын ажилчид дөрвөн сар үргэлжилсэн ажил хаялтаа эхлүүлжээ.
- 1942 - Аушвицын хорих лагерт хоригдож байсан Казимер Пьечовский нарын дөрвөн хүн CC-ийн офицерийн дүрд хувирч, албаны машиныг нь хулгайлан оргов.
- 1943 - Детройт хотод арьс өнгөний үймээн дэгджээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн эзэн хааны нисэх хүчин Алжирт агаарын довтолгоон эхлүүлэв.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Филиппиний тэнгисийн тулаанд АНУ-ын Тэнгисийн хүчин чухал ялалт байгуулжээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: ЗХУ Выборг-Петрозаводскийн довтолгооны эхэн үед Финландыг үг дуугүй бууж өгөхийг шаардсан ч Финланд улс үүнийг няцаажээ.
- Хүн төрөлхтний түүхэнд анх удаа MW 18014 V-2 нэрт пуужин 176 км-ийн өндөрт хөөрөв. Энэ нь задгай сансарт хүний гараар бүтсэн биет хүрсэн анхны тохиол болж түүхэнд үлдсэн билээ.
- 1945 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Нацистын Германы пуужингийн судалгаан дээр ажиллаж байсан эрдэмтэн Вернхер фон Брауныг шилжүүлэх "Үдээс" ажиллагааг эхлүүлэх тушаал өгчээ.
- 1948 - Холбоотны эзэлсэн Германд "Дойч Марк"-ыг гүйлгээнд нэвтрүүлэв.
- 1960 - Малийн холбоо Францаас тусгаар тогтносноо зарлажээ. Хожим хойно энэ холбоо Мали, Сенегал болж задарсан юм.
- 1963 - Кубын пуужингийн хямралын дараа "улаан шугам" буюу Вашингтон, Москваг холбосон шууд холбооны шугамын талаар гэрээнд гарын үсэг зурав.
- 1972 - Уотергейтийн дуулиан: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон болон түүний зөвлөхүүд Уотергейт цогцолборт тагнуулчдыг баривчилсан тухай бичлэг ил болов.
- 1973 - Аргентины нийслэл Буенос-Айрес хотноо болсон Перонистуудын зүүн жигүүрийн жагсаалын үеэр мэргэн буучид гал нээсний улмаас 13 орчим хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархаджээ.
- 1975 - АНУ-д "Эрүү" нэртэй аймшгийн кино нээлтээ хийж, ашиг орлогоороо Хойд Америкийг байлдан дагуулав. Энэ нь Холливудад "зуны блокбастер" гэх ойлголтыг бий болгосон юм.
- 1979 - Никарагуа улсад болсон хувьсгал болон түүний үйл явдлыг сурвалжилж байсан ABC телевизийн сурвалжлагч Билл Стьюарт Никарагуа улсын Үндэсний гвардын цэргүүдийн гарт амь насаа алдав. Үүнээс үүдэн дэлхий даяар Никарагуа улсын дэглэмийг хүчтэй эсэргүүцэж эхэлсэн билээ.
- 1982 - Аргентин улсын Өмнөд Тьюл дэх Корбета Уругвай бааз Британийн тэнгисийн цэрэгт бууж өгөв.
- 1988 - Хайти улсад генерал Анри Намфигийн удирдсан төрийн эргэлт амжилттай болж Лесли Манигатын засгийг түлхэн унагажээ.
- 1990 - Эврика солирыг нээн илрүүлжээ.
- Ираны хойд хэсгийн Манжил-Рубдар хотуудад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 35-50 мянган хүн амиа алдаж, 60-105 мянган хүн бэртэж, гэмтэв. Меркалийн шаталбараар X түвшнийг давсан нь онц хэмжээний хохирол дагуулах гамшиг байсан юм.
- 1991 - Германы Бундестаг хуралдаж олонхийн саналаар Баруун Германы нийслэл Бонн хотыг шилжүүлж, нэгдсэн Германы нийслэлээр Берлин хотыг нэрлэжээ.
- 1996 - АНУ-ын сансар судлалын Шаттл онгоцоор STS-78 хөлөгт бага таталцалтай орчинд ургамжл ургуулах төслийг хэрэгжүүлэх "Spacelab" модулийг амжилттай хөөргөв.
- 2019 - Ираны Агаарын довтолгооноос хамгаалах хүчин Ормузын хоолойд АНУ-ын тагнуулын нисгэгчгүй онгоцыг буудан унагав. Үүнээс болж хоёр улсын харилцаа хурцадсан билээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1717 - Францын уран барималч Жак Сели (1776 онд нас барсан)
- 1778 - Францын долоо дахь Ерөнхий сайд Жеан Баптист Гэй (1832 онд нас барсан)
- 1861 - Нобелийн шагналт Английн биохимич Фредерик Гоуленд Хопкинс (1947 онд нас барсан)
- 1891 - Ирландын гурав дахь Ерөнхий сайд Жон А.Костелло (1976 онд нас барсан)
- 1906 - Олимпын аварга Америкийн өндрийн харайгч Боб Кинг (1965 онд нас барсан)
- 1914 - Канадын нэрт хоккейч Гордон Жакс (1994 онд нас барсан)
- 1928 - Францын улстөрч Жеан-Мари Ле Пан (2025 онд нас барсан)
- 1935 - Италийн хөлбөмбөгч, "Интер Милан" клубийн домог Армандо Пиччи (1971 онд нас барсан)
- 1941 - Британийн соёлын нэрт төлөөлөгч, жүжигчин Стифен Фрийрс
- 1946 - Зүүн Тиморын анхны Ерөнхийлөгч Занана Гусмао
- 1948 - Науру улсын 10 дахь Ерөнхийлөгч Людвиг Скотти (2026 онд нас барсан)
- 1949 - Шри Ланка улсын 8 дахь Ерөнхийлөгч Готабая Ражапакса
- Америкийн нэрт дуучин, продюсер Лионел Ричи
- 1950 - Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики
- 1952 - Америкийн жүжигчин Жон Гүүдмен
- 1967 - Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Николь Кидман
- 1976 - Бразилын хөлбөмбөгч Жулиано Беллетти
- 1978 - Английн хөлбөмбөгч "Челси" клубийн домог Френк Лампард
- 1981 - Норвегийн хөлбөмбөгч Бреде Хангеланд
- 1982 - Оросын хөлбөмбөгч Василий болон Алексей Березуцкий
- 1987 - Боснийн хөлбөмбөгч Асмир Бегович
- 1989 - Аргентины хөлбөмбөгч Хавьер Пастор
- 1991 - Сенегалын хөлбөмбөгч Калиду Кулибали
- 1997 - Олимпын алт, хүрэл медальт, дэлхийн таван удаагийн аварга Балин Копаш
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1597 - Нидерландын газар зүйч Виллем Баренц (1550 онд төрсөн)
- 1605 - Оросын хаан II Фёдор (1589 онд төрсөн)
- 1837 - Британийн хаан IV Уильям (1765 онд төрсөн)
- 1958 - Нобелийн шагналт Германы химич Курт Адлер (1902 онд төрсөн)
- 2005 - Нобелийн шагналт Америкийн физикч Жек Килби (1923 онд төрсөн)
- 2024 - Канадын нэрт жүжигчин Доналд Садерленд (1935 онд төрсөн)
- Америкийн жүжигчин "Хавай 5-0" киногоор алдаршсан, сүмоч Тейлор Уилли (1968 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]
Аргентин Төрийн далбааны өдөр
Азербайжан Байгалийн хийн салбарын өдөр
Эритрей Эх орончдын өдөр- Дэлхийн дүрвэгсдийн өдөр