Александр Грэхэм Белл
Александр Грэхэм Белл (англ. Alexander Graham Bell, 1847 оны 3 сарын 3 - 1922 оны 8 сарын 2) алдартай эрдэмтэн, зохион бүтээгч, шинийг санаачлагч байсан бөгөөд анхны телефон утсыг зохион бүтээсэн хүн юм.
Беллийн эцэг, өвөг эцэг нь бүгд хэл яриа сайжруулахтай холбогдолтой ажил хийдэг байснаас гадна, түүний ээж, эхнэр хоёр сонсголгүй байсан нь Беллийг энэ чиглэлээр судалгааны ажлаа чиглүүлэхэд нөлөөлсөн гэдэг. Сонсгол, ярианы аппаратыг сайжруулах чиглэлээр хийж байсан судалгааныхаа хүрээнд тэрээр телефон утас зохион бүтээсэн бөгөөд 1876 онд АНУ-ын патентын албанаас телефон утасныхаа патентыг авчээ. Телефон утаснаас гадна өөр олон чиглэлээр судалгаа, зохион бүтээх ажил хийсэн бөгөөд 1888 онд тэрээр Америкийн Үндэсний Газар зүйн Нийгэмлэгийг үндэслэгч гишүүдийн анхны гишүүдийн нэг болж байжээ.
Цахим холбоос[засварлах | edit source]

- Александр Грэхэм Белл
- Цахилгаан техникийн бизнесмен
- АНУ-ын зохион бүтээгч
- Евгеникч
- Үндэсний Газар зүйн Нийгэмлэг
- 19-р зууны Леопольдинагийн гишүүн
- АНУ-ын урлаг ба шинжлэх ухааны академийн гишүүн
- АНУ-ын үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн
- АНУ-ын гүн ухааны нийгэмлэгийн гишүүн
- АНУ-ын хүн
- Их Британичууд
- 1847 онд төрсөн
- 1922 онд өнгөрсөн