Jump to content

Зохион бүтээгч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зохион бүтээгч —шинэ бүтээл, голчлон техникийн тоног төхөөрөмж болон аргачлалуудыг бий болгодог шинийг санаачлагч бүтээлч хүн. Зохион бүтээгч нар бол шинийг эрэлхийлсэн болон бусдын зохион бүтээл дээр тулгуурлан шинийг бүтээдэг гол төлөв эрдэмтэд, инженер, механик сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Үндсэндээ зохион бүтээгчид байгаа төхөөрөмжүүдийг боловсронгуй болгож эсвэл тэдгээрийг нэгтгэж хүнд ашигтай шинэ төхөөрөмж бий болгодог байна.

Дэлхийн олон оронд шинэ бүтээлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шинэ бүтээлийн зохиогчийн эрх, шинэ бүтээлийн онцгой эрхийг баталгаажуулсан бөгөөд хамгаалсан эрх бүхий төрийн байгууллагаас (Монголд- Оюуны өмчийн газар) олгосон патентын тогтолцоо байдаг. Шинэ бүтээлийн зохиогч, түүнийг зохион бүтээгч нь бүтээлч хөдөлмөрөөрөө шинэ бүтээлийг бий болгож бүртгүүлсэн хүнийг хэлнэ.

Социализмын үед БНМАУ-д Шинэ бүтээл оновчтой санал буюу ШБОС хөдөлгөөн өргөнөөр зохион байгуулдаг байсан. Олон арван зохион бүтээгчид гэрээрээ дүүрэн Патенттай мөртлөө нэгийг нь ч амьдралд хэрэгжүүлж чадалгүй гэрийнхаа хана аа чимдэг тохиолдлууд байсан.

Алдарт зохион бүтээгчид

[засварлах | кодоор засварлах]
  • Архимед (математик, машин, бүслэлтээс гарах зэвсэг)
  • Леонардо да Винчи-(шумбагч хөлөг, танк, онгоц)
  • Эдвин Ленд (полароид гэрэл зургийн аппарат)
  • Бенжамин Франклин ( аянга зайлуулагч, шээсний уян катетор, бифокаль нүдний шил)
  • Александр Белл (Телефон утас зохион бүтээгч, мөсөн уул илрүүлэх төхөөрөмж, металл хайгч)
  • Томас Эдисон (чийдэн, фонограф, кино зураг авах камер)
  • Никола Тесла (орчин үеийн хувьсах гүйдэл дээр суурилсан цахилгаан эрчим хүчний систем, олон дамжлагат цахилгаан систем, зайны удирдлагатай төхөөрөмж, радар, мэдээллийн технологийн суурь )
  • Жером Лемелсон (аж үйлдвэрийн роботууд, утасгүй телефон аппарат, факсын аппарат, дүрс бичлэг тоглуулагч, видео камер, соронзон тууз,  “Sony”-гийн “Walkman” тоглуулагчид зориулсан туузан хальс, хорт хавдрыг илрүүлж харах болон эмчлэх чадвартай аппарат, алмаазан бүрхүүл болон ахуйн цахилгаан хэрэгсэл)
  • Чарльз Гүдиэр (Charles Goodyear)
  • Стив Жобс (ухаалаг утас, айпод)
  • Элиа МакКой (Хөдөлгүүрийн хөдөлгөөнт хэсгүүдэд тосыг түгээдэг төхөөрөмж)
  • Сэмюэл Морз (цахилгаан телеграф болон "Морзын код" гэгддэг харилцааны аргыг бүтээгч)
  • Сэмюэл Кольт (эргэдэг бамбартай гар буу, алсын удирдлагатай Naval уурхайн тэсрэх бодис, ус нэвтэрдэггүй кабель зохион бүтээгч).
  • Гульелмо Маркони
  • Айзек Зингер (оёдлын машин зохион бүтээгч)
  • Карл Бенц (дотоод шаталт хөдөлгүүртэй автомашин)
  • Хенри Форд (1913 онд тэрээр анхны хөдөлгөөнт ипштн угсрах шугам)