Jump to content

3 сарын 3

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 3 нь Григорийн тооллын жилийн 62 дахь (өндөр жил бол 63 дэх) өдөр юм. Мөн он дуустал 303 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 473 - Баруун Ромын эзэнт гүрний хаанд Глисериус нэр дэвшив.
  • 724 - Японы хатан хаан Гэншо хаан ширээнээсээ татгалзаж, улмаар түүний нөхөр Шомү хаан ширээнд суув.
  • 1284 - Руддианы гэрээ ёсоор Уэльсийн вант улс Английн эгнээнд нэгджээ.
  • 1575 - Моголистаны хаан Акбар Бенгалын армийг бут цохив.
  • 1763 - Цахараас анх удаа хөдөлгөсөн 1,000 цэрэг Өрөмчид иржээ.
  • 1776 - Америкийн хувьсгал: АНУ-ын тэнгисийн цэрэг Нассаугийн тулалдаанд оролцохоор эх газар дээр буужээ.
  • 1799 - Орос болон Османы эзэнт гүрний хамтарсан бүслэлт өндөрлөж, Францын тал бууж өгөв.
  • 1845 - Флорида АНУ-ын 27 дахь муж болжээ.
  • 1849 - Миннесота мужийн газар нутгийн заагийг эцэслэн тогтоов.
  • 1857 - Франц болон Их Британи улс Хятадад дайн зарлажээ.
  • 1859 - АНУ-д хоёр өдөр үргэлжилсэн боолчуудыг зарах их үзэсгэлэн өндөрлөжээ.
  • 1861 - Хаант Оросын хаан II Александр иргэн бүр хувийн өмчтэй байх хуульд гарын үсэг зурав.
  • 1865 - HSBC (Hongkong and Shanghai Banking Corporation) албан ёсоор байгуулагджээ.
  • 1873 - АНУ-ын Конгресс ор хөнжлийн явдал, янаглал, тачаангуй байдлыг илтгэсэн элдэв номыг шуудангаар зөөхгүй, хэвлэн нийтлэхэд хатуу хяналт тавих шийдвэр гаргажээ.
  • 1875 - Жорж Бизегийн алдарт "Кармен" дуурь Парист анх удаа тайзнаа тавигдав.
  • 1876 - Кокандын хант улсыг Ферганы муж нэртэйгээр Оросын хаант улсад нэгтгэв.
  • 1878 - Орос-Туркийн хооронд болсон дайн дуусав. Улмаар болгарчууд Османы эзэнт гүрнээс тусгаар тогтнож чаджээ. Харин Берлиний хуралдаанаар Османыг эзэнт гүрэн бус вант улс байх шийд гаргасан байна.
  • 1885 - АНУ-ын Нью-Йорк хотноо алдарт AT&T компани албан ёсоор байгуулагджээ.
  • 1904 - Германы эзэн хаан II Вильхельм дуу хураагуурт илтгэлээ бичүүлсэн дэлхийн хамгийн анхны улс төрч болжээ. Тэрээр Томас Эдисоны зохиосон дуу хураах цилиндр буюу фонограф төхөөрөмжид үгээ хэлж бичүүлжээ.
  • 1910 - Америкийн саятан Жон Д.Рокефеллер тэтгэвэртээ гарч байгаагаа зарлаад өөрийн хөрөнгөө сайн санааны болон буяны үйлсэд зарцуулна гэдгээ мэдэгджээ.
  • 1912 - Дарьгангын бүгдийн тэргүүн Содномдовдон, гарын тэргүүн Магсаржав нар Монгол Улсад дагаар орж захирагдахаа албан бичгээр мэдэгдэв. Тэр үед Халхын өмнөд хошуунд, тухайлбал Чин улсын суман өртөөний чухал зангилаа Сайр уснаас манж, хятад албаны хүмүүс болон хятад худалдаачдыг үлдэн хөөх тэмцэл эрчимжиж байжээ.
  • 1918 - Брест-Литовскын гэрээнд Герман, Австри, Орос улсууд гарын үсэг зурснаар Финланд, Эстони, Литва, Польш улс тусгаар тогтнов.
  • 1923 - Алдарт TIME сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарчээ.
  • 1924 - 14-р зууны турш буюу 1,400 жил оршин тогтносон Исламын халифат Османы эзэнт гүрэн задран унав. Улмаар Туркийн тусгаар тогтнол баталгаажиж Мустафа Кемал Ататүрк анхны Ерөнхийлөгч болжээ.
    • Фиумын чөлөөт улс руу Италийн хаант улс нэвтэрч, булаан эзлэв.
  • 1931 - АНУ-ын төрийн сүлд дууллаар одоогийн хэрэглэж байгаа төрийн дууллыг соёрхон батлажээ.
  • 1938 - Саудын Араб улсаас газрын тос илрэв.
  • 1939 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Мохандас Ганди Энэтхэгийг эзлэн захирч байгаа Британийн дарангуйллын эсрэг тайван замаар өлсгөлөн зарлаж тэмцэхээр болов.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы нисэх хүчний арван онгоц Баруун Австралийн Брүүм хотод халдсаны улмаас 100 гаруй хүн амиа алджээ.
  • 1944 - ЗХУ-ын тэнгисийн цэргийн дээд шагнал болох "Нахимов" болон "Ушаков"-ын одонг ЗХУ-ын Сайд нарын зөвлөл соёрхон батлав.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америк Филиппиний хамтарсан цэргийн хүч Манила хотод бүрэн хяналтаа тогтоожээ.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Навигацын төхөөрөмжийн алдааны улмаас Их Британийн эзэн хааны армийн агаарын хүчин Нидерландын Хааг хотын Безуйденхут тосгонд бөмбөг хаяж энгийн номхон 511 хүн амиа алджээ.
  • 1951 - Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэн дэх рок'н ролл урсгалын анхны дуу болох "Рокет 88" дуу бичигдэж дуусчээ. Энэ дууг Жеки Бренстон, Айк Төрнер нар хамтран дуулсан байдаг.
  • 1958 - Иракийн Ерөнхий сайдын суудалд Нури аль-Саид суув. Тэрээр энэ албыг найм дахь удаагаа хашихаар болсон нь энэ юм.
  • 1969 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 9 хөлөг сарны модультай холбогдох туршилт үйлдэв.
  • 1985 - Чилийн Вальпарасио бүс нутагт 8.3 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 177 гаруй хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн орон гэргүй болжээ.
  • 1986 - Австралийн хууль батлагдсанаар тус улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнов.
  • 1997 - Үндсэн үүрэг нь цахилгаан мэдээ болон кабелийн станц зориулалттай дээрээ хүмүүс багтаах танхимыг шийдсэн "Тэнгэрийн цамхаг" Шинэ Зеландын Окленд хотод албан ёсоор нээгджээ.
  • 2005 - Хүн төрлөхтний түүхэнд анх удаа зогсолтгүй, замдаа шатахуунаар цэнэглэхгүй ганцаарчилсан дэлхийг тойрсон нислэг амжилттай болов. Уг нислэгийг Стив Фоссетт «Scaled Composites Virgin Atlantic GlobalFlyer» онгоцоор гүйцэтгэжээ.
    • Шинэ Зеландын төлөөлөгчдийн танхимын даргаар Маргарет Уилсон томилогдов. Ингэснээр Үндэстнүүдийн холбоо болон Их Британийн эзлэн түрэмгийлсэн орнуудаас анх удаагаа эмэгтэй хүн төрийн өндөр алба хашсан тохиолдол болсон юм.
  • 2013 - Пакистан улсын Карачи хотод бөмбөг дэлбэрч 45 хүн амиа алдан, 180 гаруй хүн бэртэж гэмтжээ. Карачи хотын шийтийн урсгалыг дагагчид голчлон амьдардаг дүүрэгт энэхүү дэлбэрэлт болсон байна.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1455 - Португалын хаан II Хуан (1495 онд нас барсан)
  • 1823 - Оросын сурган хүмүүжүүлэх ухааныг үндэслэгч Константин Ушинский (1871 онд нас барсан).
  • 1825 - Японы сүмо бөхийн домог Ширанүи Коэмон (1879 онд нас барсан)
  • 1831 - Жорж Пульман (1897 онд нас барсан), Америкийн зохион бүтээгч, төмөр замын унтлагын вагон бүтээгч.
  • 1839 - Алдарт "Тата" группийг үндэслэгч, Энэтхэгийн бизнесмэн Жамсетжи Тата (1904 онд нас барсан)
  • 1847 - Телефон утсыг зохион бүтээгч Александр Грэхэм Белл (1922 онд нас барсан)
  • 1895 - Нобелийн шагналт Норвегийн эдийн засагч Рагнар Фриш (1973 онд нас барсан)
  • 1918 - Нобелийн шагналт Америкийн биохимич Артур Корнберг (2007 онд нас барсан)
  • 1924 - Японы Ерөнхий сайд Мүраяма Томиичи
  • 1930 - Румын улсын хоёр дахь Ерөнхийлөгч Йон Илиешку
  • 1935 - Болгарын хоёр дахь Ерөнхийлөгч Желю Желев (2015 онд нас барсан)
  • 1945 - "Хөгжилтэй хөлнүүд", "Галзуу Макс" киногоороо алдаршсан, Оскарын шагналт Австралийн найруулагч, кино зохиолч Жорж Миллер
  • 1953 - Бразилын хөлбөмбөгч, дасгалжуулагч Зико
  • 1961 - Олимпын мөнгө, хүрэл медальт, тив, дэлхийн аварга, Их Британийн жад шидэгч Фатима Уитбред
  • 1962 - Олимпын гурав, дэлхийн дөрвөн удаагийн алтан медальт, Америкийн олон төрөлтийн тамирчин Жеки Жойнер-Керсий
  • 1963 - Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
    • Дэлхий болон Европын аварга, Испанийн гүйгч Мартин Физ
  • 1964 - 1985 оны Америкийн мисс Лора Харринг
  • 1966 - Оросын төрийн зүтгэлтэн, Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин.
  • 1973 - Люксембургийн Ерөнхий сайд Завиер Беттел
  • 1977 - Ирландын нэрт дуучин Ронан Кийтинг
  • 1982 - "Тэнгэрлэг нэгэн гэр бүл" киногоор нэрд гарсан Америкийн жүжигчин Жессика Белл
  • 1983 - Олимпын хоёр удаагийн алтан медальт, Өмнөд Африкийн усанд сэлэгч Сара Пауве

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1239 - Киевийн их ван IV Владимир Рурикович (1187 онд төрсөн)
  • 1605 - Ромын пап VIII Клемент (1536 онд төрсөн)
  • 1999 - Нобелийн шагналт Канадын химич Герхард Херцберг (1904 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]
  •  Япон Хинамацүри буюу Охидын өдөр
  •  Болгар Чөлөөлөгдсөн өдөр
  •  Гүрж Ээжүүдийн өдөр
  •  Малави Эх орончдын өдөр
  •  Египет Тамирчдын өдөр
  •  Ливан Багш нарын өдөр
  • Дэлхийн зэрлэг байгалийн өдөр

 Commons: 3 сарын 3 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан