3 сарын 27

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 86 дахь (өндөр жил бол 87 дэх) өдөр юм. Мөн он дуустал 279 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 1309 - Ватиканыг бүсэлсэн генерал Феррара Ромын пап V Клементийг Венецтэй худалдаа наймаа хийх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхгүй хаалттай байхыг шаарджээ.
  • 1513 - Испанийн нэрт аялагч Хуан Понче де Леон анхны аялалаараа Багамын арлуудын умард хязгаар болон Флорида орчимд хүрэв.
  • 1625 - Англи, Шотланд, Ирландын хаан ширээнд I Чарльз суужээ.
  • 1782 - Их Британийн ерөнхий сайдаар Чарльз Уатсон-Вентуорт сонгогдов.
  • 1794 - Их Британийн засгийн газар байнгийн тэнгисийн цэргийг зургаан харуулын онгоцтойгоор байгуулжээ.
    • Дани, Швед улс хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
  • 1809 - Суйдад Реалын тулаанд Франц-Польшийн цэргийн нэгдсэн хүч Испанийн цэрэгт ялагджээ.
  • 1814 - АНУ-ын Алабама мужийн төвд АНУ-ын арми генерал Эндрью Жексоны удирдлаган дор Крийк омгийн индианчуудыг буулган авав.
  • 1836 - Техасын хувьсгал: Мексикийн генерал Антонио Лопез де Санта Анна Техасын 342 цэргийг хороожээ.
  • 1866 - АНУ-ын ерөнхийлөгч Эндрью Жексоны санаачилсан хуулийг дэмжих уриалгыг конгрессын гишүүдэд илгээв.
  • 1871 - Регби спортын анхны олон улсын тоглолт Шотланд-Английн хооронд болж Шотландчууд ялалт байгуулжээ.
  • 1899 - Тухайн цаг үедээ анх удаагаа Филипинийн цэргийн хүч Марилао голын эрэгт Америкийн цэргийн хүчтэй тулав.
  • 1938 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Тайежүаны тулаан эхлэв. Энэ тулаан Хятадын ялалтаар өндөрлөсөн билээ.
  • 1941 - Дэлхийн II дайн: Югославын нисэх ангийн оффицерууд сөргөлдөгч талуудын эсрэг төрийн эргэлт хийхийг завдав.
  • 1943 - Дэлхийн II дайн: АНУ-ын цэргийн хүч Командорскийн арлыг Япончуудаас чөлөөлөв. Гэвч Японы тал дахин цэргийн хүч төвлөрүүлж эхэлжээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Японы арми Латин Америкийн улсуудын усан зам, боомт хотуудын тагнуулыг хийж эхэлжээ. Үүнийг мэдсэн Аргентин улс сөргөлдөгч талын эсрэг дайн зарлав.
  • 1958 - ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар Никита Хрушев тодорчээ.
  • 1964 - Хойд Америкийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт 9.2 магнитудын хүчтэй байсан бөгөөд Аляск мужийн төвийн өмнөд хэсэгт 125 хүн амиа алдсан юм. Ялангуяа Аляск мужийн Анкорейж хот маш их хохирол амсчээ.
  • 1975 - Аляскыг дундуур нь холбосон байгалийн хийн хоолойг барьж эхлэв.
  • 1977 - Дэлхийн агаарын тээврийн түүхэнд хамгийн хөнөөлтэй осол болов. Канарын арлуудын Тенериф хотын нисэх буудалд Бойнг 747 онгоц мөргөлдөж 583 хүн амиа алджээ.
  • 1980 - Норвегийн газрын тос олборлогч Александер Л.Киланд далайн олборлох тавцан осолдож 123 хүн амиа алдав.
  • 1981 - Польшийн хөдөлмөрчид ажлын цагийг багасгах шаардлага тавьж нэгдмэл хөдөлгөөни өрнөжээ. Жагсаалд 12 сая Польшчууд оролцсон байна.
  • 1986 - Австралийн Мельбурн хотын цагдаагийн газрын байрны урд бөмбөг дэлбэрч цагдаагийн нэг ажилтан амиа алдаж, 21 хүн бэртэж гэмтжээ.
  • 1990 - АНУ-ын засгийн газрын оролцоотой Марти телевизийг Куба улсад нээж Кастрогын эсрэг үзэл суртлыг дэлгэрүүлж эхэлжээ.
  • 1993 - БНХАУ-ын даргын суудалд Жианг Земин суув.
    • Италийн Христийн ардчилсан намын тэргүүн, экс сайд Жиулио Андреоттиг Палермо хотын шүүх мафитай холбоотой байсан гэж үзэв.
  • 1998 - АНУ-ын Хүнс болон эмийн хяналтын хороо бэлгийн сулралтай эрчүүдийг виагра эм уухыг хүлээн зөвшөөрчээ.
  • 1999 - Косовгийн дайн: АНУ-ын нисэх хүчний F-117A хөлөг онгоцыг Югославын арми устгав.
  • 2002 - Израйлийн Христийн шашны баярын үеэр Нетаня хотод Палестины амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 29 хүн амиа алджээ.
  • 2009 - Индонезийн Ситу Гинтунг нэртэй далан нурж улмаар хиймэл нуур хот орсоноор 99 хүн амиа алдав.
  • 2014 - Филиппиний засгийн газар тус улсын хамгийн том Муслим шашны хөдөлгөөн болох Моро Исламын чөлөөлөх фронттой гэрээ байгуулж хурцадмал байдлыг намжаажээ.
  • 2015 - Сомали улсын Аль-Шабааб бүлэглэл Могадишу хотын зочид буудалд халдаж 20 хүн амиа алдав.
  • 2016 - Пакистаны Лахор хотын Гулшан-е-Игдал цэцэрлэгт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 70 хүн амиа алдан, 300 гаруй хүн бэртэж гэмтжээ. Энэ нь Исламын шашинтнууд Христийн шашны эсрэг хийсэн террорист халдлага байсан юм.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 972 - Францын хаан II Робер (1031 онд нас барсан)
  • 1220 - Ромын пап IV Мартин (1285 онд нас барсан)
  • 1785 - Францын хаан XVII Луй (1795 онд нас барсан)
  • 1802 - Люксембургын гурав дахь ерөнхий сайд Чарльз-Матиас Симонс (1874 онд нас барсан)
  • 1839 - Шинэ Зеландын 14 дэх ерөнхий сайд Жон Балланс (1893 онд нас барсан)
  • 1845 - Рентген туяаг нээсэн, Нобелийн шагналт Францын физикч Вилгельм Конрад Рентген (1923 онд нас барсан)
  • 1847 - Нобелийн шагналт Германы химич Отто Валлах (1931 онд нас барсан)
  • 1863 - "Роллс Ройс" комданийг үндэслэгч Хенри Ройс (1933 онд нас барсан)
  • 1877 - Олимпын хошой мөнгө, нэг хүрэл медальт Бельгийн усан полоч Оскар Грегойр (1947 онд нас барсан)
  • 1879 - Унгарын ерөнхий сайд Сандор Гарбал (1947 онд нас барсан)
  • 1885 - Гондурас улсын 40 дэх ерөнхийлөгч Хулио Лозано Диаз (1957 онд нас барсан)
  • 1886 - Оросын улстөрч Сергей Киров (1934 онд нас барсан)
  • 1887 - Олимпын мөнгөн медальт Финландын жад шидэгч Вайно Сийканиеми (1932 онд нас барсан)
  • 1890 - Олимпын хүрэл медальт Шведийн усанд сэлэгч Харальд Юлин (1967 онд нас барсан)
  • 1901 - Нобелийн энхтайвны шагналт, Японы ерөнхий сайд Сато Эйсакү (1975 онд нас барсан)
  • 1912 - Их Британийн ерөнхий сайд Жеймс Каллаган (2005 онд нас барсан)
  • 1927 - Оросын нэрт удирдаач, хийлч Мстислав Ростропович (2007 онд нас барсан)
  • 1932 - Микронезийн холбооны улсын гурав дахь ерөнхийлөгч Бейли Олтер (1999 онд нас барсан)
  • 1941 - Словакын гурав дахь ерөнхийлөгч Иван Гаспарович
  • 1942 - Нобелийн шагналт Английн биологич Жон Салстон
  • 1955 - Испанийн ерөнхий сайд Мариано Рахой
  • 1956 - Олимпын дөрөв, дэлхийн гурван удаагийн аварга Шведийн уртын зайн цаначин Томас Вассберг
  • 1963 - Америкийн алдарт найруулагч Күйнтин Тарантино
  • 1970 - Америкийн нэрт дуучин Греммийн наадмын тав, Америкийн хөгжмийн наадмын 11 шагналт, АНУ-ын бүх цаг үеийн шилдэг 100 дуучны нэг Мерайя Кери
  • 1974 - Испанийн хөлбөмбөгч Гайцка Мендиета
  • 1975 - Америкийн дуучин, жүжигчин Ферги
  • 1986 - Германы алдарт хаалгач Мануэль Нойер
  • 1988 - Английн дуучин Жесси Ж
  • 1992 - Испанийн хөлбөмбөгч Марк Муниеса

Энэ өдөр нас барагсад[засварлах | кодоор засварлах]

  • 1184 - Гүржийн хаан III Гиоргий (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1378 - Ромын пап XI Григорий (1336 онд төрсөн)
  • 1875 - Перу улсын ерөнхийлөгч Хуан Крисостомо Торрико (1808 онд төрсөн)
  • 1927 - Данийн ерөнхий сайд Клаус Бернтсен (1844 онд төрсөн)
  • 1940 - Шинэ Зеландын 23 дахь ерөнхий сайд Майкл Жозеф Савеж (1872 онд төрсөн)
  • 1952 - Автомашины алдарт "Тоёота" брендыг үндэслэгч Кийчиро Тоёода (1894 онд төрсөн)
  • 1967 - Нобелийн шагналт Чехийн химич Ярослав Хейровский (1890 онд төрсөн)
  • 1968 - Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин (1934 онд төрсөн)
  • 1974 - Колумбийн ерөнхийлөгч Эдуардо Сантос (1888 онд төрсөн)
  • 1992 - АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Э.Вебб (1906 онд төрсөн)
  • 1993 - Египетийн ерөнхий сайд Камал Хассаан Али (1921 онд төрсөн)
  • 2002 - Академийн наадмын 7 удаагийн шагналт суут найруулагч Билли Уайлдер (1906 онд төрсөн)
  • 2007 - Нобелийн шагналт Америкийн химич Пол Лотербур (1929 онд төрсөн)
  • 2013 - Олимпын, тив, дэлхийн гурван удаагийн аварга Норвегийн гүйлтийн тэшүүрч Хьелмар Андерсен (1923 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • МьянмарМьянмар Мьянмар Зэвсэгт хүчний өдөр
  • Олон улсын вискиний өдөр
  • Олон улсын театрын өдөр

 Commons: 3 сарын 27 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан