Jump to content

3 сарын 19

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 78 дахь (өндөр жил бол 79 дэх) өдөр юм. Мөн он дуустал 287 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1279 - Их Монгол Улс Ямены тулаанд Хятадын Сүн улсыг буулган авчээ.
  • 1563 - Амбойсын гэрээнд гарын үсэг зурснаар Францад өрнөсөн шашны дайн дуусчээ. Дайны дараа Хюженот урсгалынхны шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн юм.
  • 1649 - Английн ард нийтийн танхим Англи улсад аюул тарих этгээдүүдийг өршөөлгүй залхаан цээрлүүлэх тухай хуулийг батлав.
  • 1687 - Хойд Америкийн нутгаар аялсан Францын аялагч Роберт Кавальер де Ла Салл Миссисипи мөрний ойролцоо дагалдагчдадаа алуулжээ.
  • 1812 - Испанийн парламент буюу Кадиз Кортез Испанийн шинэ Үндсэн хуулийг батлав.
  • 1853 - Тайпины шинэчлэлийн хөдөлгөөн Наньжин хотыг эзэлжээ.
  • 1863 - Эх газрын армийн хамгийн том хөлөг онгоц Жоржиана хөлөг анхны аялалынхаа үеэр сөнөв. Сүйрлийн хэмжээ тухайн үеийн ханшаар нэг сая ам.доллараар хэмжигдэж байжээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Бентонвиллийн тулаан эхэллээ. Тулаан эхэлснээс хойш хоёр өдрийн дараа эх газрын арми Хойд Каролина руу ухрав.
  • 1885 - Саскачеваны захирагч Луй Риел өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлаж, салан тусгаарлаж байгаагаа мэдэгджээ.
  • 1895 - Францын зохион бүтээгч ах дүү Август болон Луи Лумье нар дүрс бичих аппаратаар анхны дүрсээ бичжээ.
  • 1918 - АНУ-ын Конгресс цаг, мөнгө, эрчим хүч хэмнэх зорилгоор улсаа цагийн бүсэд хуваах шийдвэр гаргав.
  • 1920 - АНУ-ын Сенат Версалийн гэрээнээс гарч байгаагаа хоёр дахь удаагаа зарлажээ. Өмнө нь АНУ-ын Сенат 1919 оны 11-р сард гарч байгаагаа зарлаж байсан юм.
  • 1921 - Монгол Улсад Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулагдав. Тус газрыг “Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар” гэж нэрлэж байсан бөгөөд Армид улс төрийн суртал ухуулга хийх үүрэг бүхий комиссар, улс төрийн орлогч нарыг бэлтгэн гаргадаг эв хамт ба коммунист суртлын газар байжээ.
    • Ирландын тусгаар тогтнолын төлөөх дайн: Корк тойргийн Кроссбери тосгонд Ирландын бүгд найрамдах армийн 100 цэрэг, сайн дурын цэргүүдийн хамт Британийн 1,300 цэргийн эсрэг тулаан эхлүүлэхээр болжээ.
  • 1931 - АНУ-ын Невада муж мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрөв.
  • 1932 - Сидней Харбор гүүр ашиглалтад оржээ.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчин 99 дэх тусгай скуадроныг тулаанд оруулжээ.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын арми Унгарыг эзлэн авав.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын армийн "Франклин" шумбагч онгоц Японы эргийн ойролцоо довтолгоонд өртөн сүйрэв. Тус шумбагч онгоцонд 724 цэрэг явж байсан бөгөөд АНУ-ын цэргийн ажиллагааны түүхэн дэх томоохон хохирол нь энэ болжээ.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотон гүрнүүдэд эзлэгдэх нь тодорхой болсон Нацистын Германы удирдагч Адольф Хитлер харилцаа холбоо, инженер, бүтээн байгуулалтын бүхий л үйлдвэрүүдийг устгах шийдвэр гаргажээ.
  • 1946 - Францын Гайана, Гуаделуп, Мартиник, Риюнион арлууд Францын захиргаанд нэгдэв.
  • 1954 - АНУ-ын Нью-Йорк хотын Медисон Скүэр Гарденд болсон Жой Жиарделло, Вилли Тори нарын хооронд болсон тулааныг анх удаа телевизээр өнгөтөөр дамжуулжээ.
  • 1962 - Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы "Боб Дилан" цомог худалдаанд гарав.
    • Алжирын тусгаар тогтнолын дайн дуусав.
  • 1965 - Усан доогуур шумбан археологийн судалгаа хийх сонирхолтой өсвөр насны судлаач И.Лий Спенс 102 жилийн өмнө сөнөж, осолдсон эх газрын армийн Жоржана хөлөг онгоцны үлдэгдэл болон зарим эд өлгийн зүйлийг илрүүлжээ. Тухайн үед энэ олдворыг АНУ-ын засгийн газар 50 сая ам.доллараар үнэлсэн байна.
  • 1969 - Их Британийн телевиз, радио дамжуулах 385 метрийн "Эмли Моор" цамхаг мөстсөний улмаас нуржээ.
  • 1979 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өдөр тутмын үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээлэл өгч байх зорилготой "Си-Спан" телевизийн сувгийг санхүүжүүлэхээр болсон байна.
  • 1982 - Фолклендын дайн: Аргентины арми Өмнөд Жеоржиа аралд нэвтэрч Их Британийн армитай тулалдахаар болжээ.
  • 1989 - Израил болон Египетийн хооронд байгуулсан 1979 оны хэлэлцээ ёсоор Таба хот Египетийн талд бүрэн шилжив. Улмаар Египетийн засгийн газар Таба хотод төрийн далбаагаа мандуулжээ.
  • 1990 - Австри улсад үндэстний цөөнхийн хооронд бага зэргийн мөргөлдөөн болжээ. Мөргөлдөгч талууд Австрийн эзэнт гүрний 1848 оны хувьсгалын ойн үеэр ийнхүү тулаан дэгдээсэн байна.
  • 2002 - Их Британийн Үндэстнүүдийн холбооны дээд комисс Зимбабве улсыг ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүний эрхийг зөрчин, санал худалдан авах, санал будилаантуулах ажиллагаа явуулсан гэж дүгнэв.
  • 2004 - Балтын тэнгист 1952 онд осолдсон Оросын "МиГ-15" онгоцыг Шведийн "ДС-3" онгоц буудан сөнөөсөн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
    • Тайванийн Ерөнхийлөгч Чен Шуй-Бан ерөнхийлөгчийн сонгуулийн дөнгөж өмнө буудуулав. Золоор тэр эсэн мэнд үлдсэн юм.
  • 2011 - Ливийн иргэний дайн: Ливийн удирдагч Муаммар Каддафийн арми Бенгази орчимд Францын нисэх хүчинд ялагдсаны дараа Ливи дэх цэргийн ажиллагаа эхэлжээ.
  • 2013 - Иракийн төвд цуврал дэлбэрэлт, буудалцаан болсоны улмаас 98 хүн амиа алдан, 240 хүн шархдав.
  • 2016 - Оросын Донын Ростов хотод Арабын Нэгдсэн Эмират Улсын Флайдубай 981 дугаарын нислэг газардаж байхдаа осолдож хөлөгт зорчиж явсан 62 хүн бүгд амиа алджээ.
    • Туркийн Истанбулын төв талбай болох Таксимын талбайд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж таван хүн амиа алдан 36 хүн гэмтэж, бэртсэн байна.
  • 2018 - Дэлхийн бөмбөрцөг дээр үлдсэн хамгийн сүүлийн Умардын Цагаан хирс Судан улсын амьтан судлалын хүрээлэнд нас барав. Энэ төрөл зүйлийг авч үлдэх гэсэн эрдэмтдийн хүсэл ийнхүү эцэс болсон билээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1206 - Их Монгол улсын гурав дахь их хаан Гүюг (1248 онд нас барсан)
  • 1629 - Романов угсааны Оросын хаан Алексей Михайлович (1676 онд нас барсан)
  • 1860 - АНУ-ын 41 дэх Төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Женнингс Брайн (1925 онд нас барсан)
  • 1883 - Нобелийн шагналт Английн химич Норман Хаворт (1950 онд нас барсан)
  • 1900 - Нобелийн шагналт Францын физикч Фредерик Жолио-Кюри (1958 онд нас барсан)
  • 1912 - Шинэ Зеландын Ерөнхий сайд Хью Ватт (1980 онд нас барсан)
  • 1943 - Нобелийн шагналт Мексикийн химич Марио Ж.Молина
  • 1944 - Белиз улсын тав дахь Ерөнхий сайд Саид Муса
  • 1952 - "Шекспирийн дурлал", "Палп Фикшн" киноны продюсер, "Вайнштайн" компанийн захирал, Академийн наадмын шагналт Харви Вайнштайн
  • 1955 - Америкийн нэрт жүжигчин Брюс Уиллис
  • 1979 - Туркийн нэрт сагсчин Хедо Туркоглу
  • 1979 - УИХ-ын гишүүн асан, “Петровис энержи групп” ХХК буюу Петровис группийн ерөнхий захирал Отгонбилэгийн Содбилэг
  • 1981 - Кот Дивуарын хөлбөмбөгч Коло Туре
  • 1982 - Японы мэргэжлийн сүмоч Ёшиказэ Масацүгү
  • 1984 - Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монголын жүдоч Хашбаатарын Цагаанбаатар
  • 1991 - Оросын хөлбөмбөгч Александр Кокорин

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1279 - Сүн улсын хаан Бинг (1271 онд төрсөн)
  • 1286 - Шотландын хаан III Александр (1241 онд төрсөн)
  • 1721 - Ромын пап XI Клемент (1649 онд төрсөн)
  • 1930 - Их Британийн Ерөнхий сайд Артур Белфор (1848 онд төрсөн)
  • 1950 - Нобелийн шагналт Английн химич Норман Хаворт (1883 онд төрсөн)
  • 1951 - Украины Ерөнхий сайд Дмитро Дорошенко (1882 онд төрсөн)
  • 1987 - Нобелийн шагналт Францын физикч Луй де Брожиль (1892 онд төрсөн)
  • 1999 - Самоагийн тав дахь Ерөнхий сайд Тофилау Эти Алесана (1924 онд төрсөн)
  • 2005 - "ДеЛорин Мотор" компанийг үндэслэн байгуулалцсан Жон ДеЛорин (1925 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 3 сарын 19 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан