3 сарын 28

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 87 дахь (өндөр жил бол 88 дэх) өдөр юм. Мөн он дуустал 278 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • МЭ 37 - Ромын эзэн хаан Калигула өөрийгөө "Аугаа хунтайж" хэмээн өргөмжилжээ.
  • 193 - Ромын хаан Пертинакс хамгаалагчдынхаа гарт амиа алдав. Түүнийг орыг Дидиус Юлианус залгасан юм. Тэрээр хаан ширээнд суухдаа их хэмжээний мөнгө төлж суусан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг билээ.
  • 364 - Ромын хаан I Валентиниан ах Флавий Валенсыг хамтран захирагч болгов.
  • 1566 - Мальтын цэргийн жанжин Жеан Парисо де Валлетт нийслэл хот Валетта хотын суурийг тавьжээ. Хотыг түүний нэрээр нэрлэсэн юм.
  • 1776 - Сан Франциско хотын ерөнхийлөн захирагчаар Хуан Батиста де Анца тодорчээ.
  • 1795 - Польш-Литвийн эвсэл Хаант Оростой гал зогсоох гэрээ байгуулж, Оросын газар нутгийн нэг хэсэг болов.
  • 1802 - Одон оронч Хайнрих Вилгельм Маттайс Олдерс солирыг илрүүлжээ.
  • 1809 - Хойгийн дайн: Меделиний тулаанд Францчууд Испанийг буулган авав.
  • 1814 - Америкийн тэнгисийн хөлөг онгоц Их Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн хоёр онгоцыг эзлэн, барьцаалжээ.
  • 1842 - Шинэхэн байгуулагдсан Вьенна хотын филармони анхны тоглолтоо зохион байгуулав.
  • 1854 - Крымын дайн: Франц болон Британи улс Оросод дайн зарлажээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Глориета Пассын тулаанд Холбоотны арми Эх газрын армийн эзлэн түрэмгийллийг зогсоожээ. Улмаар Нью Мексикогын газар нутаг Холбоотны армийн талд шилжсэн юм.
  • 1871 - Парисын хамтрал байгуулагдаж эхэлжээ.
  • 1910 - Зохион бүтээгч Анри Фабре далавчаар холбосон тэнгисийн хөлөг зохион бүтээж түүгээрээ Мартижес голд хурдалжээ.
  • 1939 - Испанийн иргэний дайн: Генералиссмус Франциско Франко Мадридыг бүрэн мэдэлдээ авав.
  • 1941 - Дэлхийн II дайн: Британийн газар дундын тэнгисийн усан цэргийн анги Италийн Режиа Маринагийн хоёр хөлөг онгоцыг сөнөөжээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Бриатнийн тэнгисийн цэрэг Францын боомт хотуудыг сөнөөхөөр тэнгисийн яг голд цэргийн ажиллагааг эхлүүлэв.
  • 1946 - Хүйтэн дайн: АНУ-ын төрийн департамент олон улсыг цөмийн зэвсгийн аюулаас хамгаалах цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа эсэхийг хянах ёстойг уриалжээ.
  • 1951 - Францын цэргийн хүч Генералын цэргийн хүчийг Мао Хегийн тулаанд буулган авав.
  • 1959 - БНХАУ-ын Төрийн зөвлөл Төвдийн засгийн газрыг тараажээ.
  • 1969 - Нобелийн шагналт Грекын яруу найрагч Гиоргос Сеферис Английн мэдээллийн BBC агентлагч Грекыг цэргийн дархтанууд захирч байгааг эсэргүүцсэн мэдэгдэл хийв.
  • 1970 - Туркийн баруун хэсэгт орон нутгийн цагаар 23:05 цагт газар хөдөлж 1,086 хүн амиа алдан, 1,260 хүн амиа алджээ.
  • 1990 - АНУ-ын ерөнхийлөг Жорж Х.В.Буш олимпын аварга Америкийн гүйгч Жесси Овенсийг Конгрессын алтан медалиар нэхэн шагнав.
  • 1994 - Өмнөд Африкын Инкатагын эрх чөлөөний намын зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн газар хамгаалалтад авав. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаагийн хэд, хэдэн ажилтан амиа алджээ.
  • 1999 - Косовогийн дайн: Сербийн талын цэргүүд Избика хотод Косовогийн 146 хүний амийг хороов.
  • 2005 - Индонезийн Суматра арлын хойд хэсэгт байж болох хэмжээнээс зургаа дахин хүчтэй газар хөдөлж 915-1,314 хүн амиа алдаж, 340-1,146 хүн бэртэж, гэмтжээ.
  • 2006 - Францын засгийн газар хөдөлмөрийн гэрээний тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болов.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 931 - Хожуу Хан гүрний хаан Лиу Ченгюү (951 онд нас барсан)
  • 1483 - Италийн сэргэн мандалтын суут зураач, барималч Рафаел (1520 онд нас барсан)
  • 1750 - Венесуэлийн ерөнхийлөгч Франциско де Миранда (1816 онд нас барсан)
  • 1851 - Португалийн гурав дахь ерөнхийлөгч Бернардино Машадо (1944 онд нас барсан)
  • 1862 - Нобелийн энхтайвны шагналт, Францын ерөнхий сайд Аристид Бриан (1932 онд нас барсан)
  • 1868 - Оросын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Максик Горький (1936 онд нас барсан)
  • 1881 - Олимпын гурван удаагийн алтан медальт Америкийн зээрэнцэг түлхэлт, уртын харайлтын тамирчин Мартин Шеридан (1918 онд нас барсан)
  • 1892 - Нобелийн шагналт Бельгийн физиологич Корнейл Хейманс (1968 онд нас барсан)
  • 1895 - АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кристиан Хертер (1966 онд нас барсан)
  • 1930 - Нобелийн шагналт Америкийн физикч Жером Айсек Фрийдман
  • 1935 - Олимп дэлхийн хошой аварга Польшийн гурвын харайгч Жозеф Шмидт
  • 1936 - Нобелийн шагналт Перу улсын зохиолч Марио Варгас Ллоса
  • 1942 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь их аварга Кацүаки Китанофүжи
  • 1945 - Филиппин улсын 16 дахь ерөнхийлөгч Родриго Дутерте
  • 1946 - Перу улсын 48 дахь ерөнхийлөгч Алехандро Толедо
  • 1953 - Бурунди улсын дөрөв дэх ерөнхийлөгч Мелчойр Ндадае (1993 онд нас барсан)
  • 1957 - Олимп дэлхийн аварга Америкийн гүйгч Харви Глейнс
  • 1958 - Олимпын хоёр, дэлхийн нэг удаагийн алтан медальт Америкийн гимнастикч Барт Коннер
  • 1959 - Коста-Рика улсын ерөнхийлөгч Лора Шиншилла
  • 1962 - Олимпын мөнгөн медальт Югославын уулын цаначин Журе Франко
  • 1970 - "Дилемма", "Дадлагажигч", "Ерийн галавын цэцэрлэг: Орхигдсон ертөнц", "Хурим бусниулагчид" киноны од Америкийн жүжигчин Винс Вон
  • 1980 - Америкийн сагсанбөмбөгч Люк Уолтон
  • 1983 - Тив, дэлхийн хошой аварга Францын гүйгч Ладжи Дукуре
  • 1985 - Их дуулгийн тэмцээнд гурван удаа түрүүлсэн Швейцарийн теннисч Станислас Вавринка
  • 1986 - Греммийн наадмын зургаан удаагийн шагналт Америкийн алдарт дуучин Леди Гага
  • 1992 - Испанийн хөлбөмбөгч Серхи Гомез

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 193 - Ромын эзэн хаан Пертинакс (126 онд төрсөн)
  • 1239 - Японы эзэн хаан Го-Тоба (1180 онд төрсөн)
  • 1241 - Данийн эзэн хаан II Вальдемар (1170 онд төрсөн)
  • 1285 - Ромын пап IV Мартин (1220 онд төрсөн)
  • 1584 - Оросын эзэн хаан "Догшин" Иван (1530 онд төрсөн)
  • 1794 - Францын математикч, философич Марк де Кондорсе (1743 онд төрсөн)
  • 1941 - Английн богино өгүүллэгийн мастер, зохиолч Виржиниа Вуульф (1882 онд төрсөн)
  • 1943 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Сергей Рахманинов (1873 онд төрсөн)
  • 1969 - АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхайуер (1890 онд төрсөн)
  • 1982 - Нобелийн шагналт Канадын химич Уиллиам Жиак (1895 онд төрсөн)
  • 2004 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт нэрт жүжигчин, найруулагч, дуучин Петер Устинов (1921 онд төрсөн)
  • 2013 - "Харри Поттер" киноны Вернон Дарслигийн дүрээр алдаршсан Английн жүжигчин Ричард Гриффитс (1947 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд[засварлах | edit source]

Чех улсЧех улс Чех Flag of Slovakia.svg Словак Багш нарын өдөр