Jump to content

3 сарын 16

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 75 дахь (өндөр жил бол 76 дэх) өдөр юм. Мөн он дуустал 290 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • МЭӨ 597 - Вавилончууд Иерусалим хотыг эзэлжээ.
  • 455 - Ромын эзэн хаан III Валентиниан бусдын гарт хорлогдов.
  • 934 - Тан гүрний жанжин Мен Жиншиан Гао Шү гэх улс байгуулж, өөрийгөө эзэн хэмээн зарлажээ.
  • 1190 - Англичууд олон зуун еврейчүүдийг Клиффордын цайзад хоморголон устгав.
  • 1521 - Алдарт аялагч Фернан Магеллан Филиппиний Хомонхон арал хүрсэн анхны европ хүн болжээ.
  • 1621 - Одоогийн Плаймутын нутаг дэвсгэрт очсон эзлэн түрэмгийлэгчид Мохикан омгийн удирдагч Самосеттэй уулзав.
  • 1660 - Английн I Чарльз хаан парламентаа тарааж Зөвлөлдөх парламентыг байгуулахаар болжээ.
  • 1782 - Америкийн хувьсгалын төлөөх дайн: Испанийн цэргүүд Британийн мэдэлд байсан Роатан арлыг эзлэв.
  • 1792 - Шведийн хаан III Густаф зэвсэгт этгээдэд буудуулаад 13 хоногийн дараа амьсгал хураасан.
  • 1797 - Францын хувьсгалын төлөөх дайн: Австрийн цэргүүд Валвасоны тулаанд францчуудад ялагджээ.
  • 1802 - АНУ-ын Конгрессын шийдвэрээр АНУ-ын Вест Пойнт дахь цэргийн академи байгуулагдав.
  • 1812 - Британи болон Португалын нэгдсэн арми Хойгийн дайны голлох цэргийн ажиллагаа болох Бадахойн бүслэлтийг эхлүүлжээ.
  • 1815 - Нидерландын нэгдсэн хаант улсын шинэ хаанаар хунтайж Виллем өөрийгөө нэрлэв. Ингэснээр тус улс үндсэн хуульт хаант засаглалаар анх удаа замнасан байна.
  • 1818 - Испанийн цэргүүд Хосе де Сан Мартины удирдлагаар Чилийн армийг бут ниргэжээ.
  • 1831 — Парис хотод Виктор Гюгогийн «Парисын Дарь эхийн сүм» роман хэвлэгдэн гарав.
  • 1864 - Америкийн иргэний дайн: Холбоотны цэргүүд Луизиана мужийн Александриа хотод хүрчээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын цэргийн хүч Аверасборогийн тулаанд гашуун ялагдал хүлээв.
  • 1870 - Алдарт хөгжмийн зохиолч Пётр Чайковский "Ромео, Жульетта хоёр" дуурийн анхны хувилбараа тайзнаа тавьжээ.
  • 1872 - Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн "хөгшин" тэмцээн гэгдэх Английн хөлбөмбөгийн холбооны цомын анхны тэмцээнд Уондерэрс клуб Рояал Инженийрс клубыг 1-0 онооны харьцаагаар хожиж ялалт байгуулжээ.
  • 1900 - Археологич Сир Артур Эванс Крит арлын Носсын балгас орчмоос хүрэл зэвсгийн үед хамаарах томоохон олдворыг илрүүлэв.
  • 1914 - Шинэ тулгар төрөө сэргээн мандуулсан Монгол Улсад хүн бүр гар бие оролцож байлаа. Үүний нэг болох Улсын Хурал хэмээх ойлголт юм. Улсын Хурлыг байгуулах санааг Дотоод Яамны тэргvvн сайд, Чин сүжигт үнэн бишрэлт чин ван, да лам Г.Цэрэнчимэд сэдэж санаачилжээ. Улсын Дээд Хурал нь олон яамдын тэргүүн, дэд сайд, засаг ба засаг бус ван гүн, бэйл, бэйс, их Шавь, Хөлөн Буйр, Дарьганга, Цахарын зэрэг газрын бүгдийн дарга, нийт 50-60 хүнээс бүрдэж байжээ.
  • 1916 - АНУ-ын морин цэргийн долоо болон 10-р хороо АНУ-Мексикийн хил дагуу Панчо Виллаг самнан хайж эхэлжээ.
  • 1917 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы цэргийн нөөц хөлөг онгоц далайд живэв.
  • 1918 - Финландын иргэний дайн: Засгийн эрхийг авсан улаантнууд 70-100 цагаантныг баривчилж, цаазаар авчээ.
  • 1924 - Ромын тунхгийн дагуу Фиуме хот Италийн мэдэлд шилжив.
  • 1926 - Эрдэмтэн Роберт Годдард АНУ-ын Массачусеттс мужийн Обурн хотод ус төрөгчийн бөмбөгийг анх удаа туршжээ.
  • 1935 - Адольф Хитлер Версалийн гэрээг хүндэтгэн үзэлгүй цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан байна.
  • 1939 - Адольф Хитлер Прагийн шилтгээнээс Бохем ба Моравиагийн хаант улсыг Германчууд хамтатган захирна гэж мэдэгджээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн армийн цэрэг Жеймс Исбистер Оркни аралд явуулсан Германы цэргийн ажиллагааны үеэр амиа алдав. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр амиа алдсан хамгийн анхны цэрэг болжээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Иво Жимагийн тулаан АНУ-ын армийн ялалтаар дуусав.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Германы Вюрцбург хотыг холбоотон гүрнүүд 20 минутын туршид агаараас бөмбөгдсөний эцэст тус хотын 90 хувь нь устаж, 5,000 гаруй хүн амиа алджээ.
  • 1958 - Алдарт Форд Мотор компани 50 сая дахь машинаа үйлдвэрээс гаргав.
  • 1966 - АНУ-ын сансрын "Жиминай 8" хөлөг хөөрч тус улс сансарт 12 дахь хүнээ илгээв. Тус сансрын хөлөг сансар судлалын түүхэнд анх удаа задгай сансарт хоёр хөлгийг залгажээ.
  • 1968 - Женерал Моторс компани 100 сая дахь машинаа үйлдвэрлэсэн.
  • 1976 - Их Британийн Ерөнхий сайд Харольд Уилсон хувийн асуудлаас болж огцрох өргөдлөө өгөв.
  • 1977 - Ливаны иргэний дайныг толгойлон засаг төрийнхөө эсрэг босож байсан Камал Жублатт бусдын гарт амиа алджээ.
  • 1978 - Италийн хуучин Ерөнхий сайд Альдо Моро бусдад барьцаалагдаад тэдний гарт амиа алдсан.
  • 1979 - Хятадын Ардын чөлөөлөх арми Вьетнамын хилийг давж Хятад-Вьетнамын дайн болсон.
  • 1983 - Германы нутагт үлдсэн модоор барьсан сүүлийн радио хүлээн авагч цамхаг галт өртөн сүйрэв.
  • 1984 - Ливаны Бейрут хотод ажиллагаа явуулж байсан АНУ-ын Тагнуулын төв газрын хэлтсийн дарга "Исламын хамгаалагчид" хөдөлгөөнд барьцаалагдаж тэдний гарт амиа алдсан байна.
  • 1985 - Америкийн Ассошейтед Пресс агентлагийн мэдээний сэтгүүлч Терри Андерсон Бейрут хотод барьцаалагдав. Золоор тэр 1991 оны 12-р сарын 4-ний өдөр суллагдаж, эх орондоо эсэн мэнд иржээ.
  • 1988 - Ливанд дараалан болсон барьцаалах үйл явдалд хойрго хандаж, хуйвалдаан зохиосон хэргээр АНУ-ын армийн дэд хурандаа Оливер Норт, Тэнгисийн цэргийн дэд адмирал Жон Пойндекстер нарыг яллажээ.
    • Иракийн удирдагч Саддам Хусейны тушаалаар Иракийн арми курдүүд голчлон аж төрдөг Халабжа тосгонд хорт хий ашиглав. Үүний улмаас 5,000 хүн амиа алдаж, 1,000 гаруй хүн хүнд шархаджээ.
  • 1989 - Египет улсад орших Хеопсын пирамидаас 4,400 жилийн өмнө хамаарах занданшуулсан шарил олдов.
  • 1991 - Америкийн алдарт дуучин Реба Макинтайрын аялан тоглолтод багтахаар нисэж явсан найман хөгжимчин онгоцны ослоор Отей ууланд амиа алджээ.
  • 1995 - АНУ-ын Миссисипи муж 1865 онд баталсан үндсэн хуулийн 13 дахь нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан сүүлийн муж болжээ. Уг өөрчлөлтөөр боол худалдаалах болон нийлүүлэх бүх эрхийг хориглосон юм.
  • 2005 - Израил улс хяналтаа тогтоогоод байсан Ерико хотыг Палестны мэдэлд эгүүлэн өгчээ.
  • 2014 - Украины Крымын хойгт хууль бус санал хураалт болж ОХУ-ын мэдэлд шилжив.
  • 2016 - Бөмбөгөөр тоноглосон автобус Пакистаны Пешавар хотод дэлбэрч засгийн газрын хоёр сайд нийлсэн 15 хүн амиа алдаж, 54 орчим хүн шархаджээ.
  • 2020 - АНУ-ын Доу Жонсын аж үйлдвэрийн индекс 2,997.10 болж түүхэн дэх хамгийн том уналтаа үзүүлэв. Үүний дараа АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0-0.25 хувиар бууруулсан билээ.
  • 2021 - Атланта хотын спа төвийн буудлага: АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын ойролцоо орших спа төвд зэвсэгт этгээд халдаж найман хүн амиа алдан, нэг хүн шархаджээ. Халдлага үйлдсэн өдрөө зэвсэгт этгээд баривчлагдсан байна.
  • 2022 - Япон улсын Фүкүшима хотын эргийн ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 4 хүн амь үрэгдэн, 225 хүн гэмтэж, бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1399 - Мин гүрний хаан Шуанди (1435 онд нас барсан)
  • 1751 - АНУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч Жеймс Медисон (1836 онд нас барсан)
  • 1774 - Английн нэрт аялагч Меттью Флиндерс (1814 онд нас барсан)
  • 1800 - Японы эзэн хаан Нинко (1846 онд нас барсан)
  • 1813 - Францын Ерөнхий сайд Гетан де Рошебүэ (1899 онд нас барсан)
  • 1839 - Нобелийн шагналт Францын зохиолч Салли Прудомм (1907 онд нас барсан)
  • 1845 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 15 дахь их аварга I Үмэгатани Тотаро (1928 онд нас барсан)
  • 1859 - Оросын нэрт физикч Александр Попов (1906 онд нас барсан)
  • 1882 - Олимпын гурван удаагийн алтан медальт Америкийн гүйгч Жеймс Лайтбади (1953 онд нас барсан)
  • 1885 - Алдарт жүжигчин Чарли Чаплины эцэг нэгт ах Сидней Чаплин (1965 онд нас барсан)
  • 1887 - Олимпын мөнгөн медальт Италийн гүйгч Эмилио Лүнжи (1925 онд нас барсан)
  • 1908 - Академийн наадмын хоёр, "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт жүжигчин, найруулагч Роберт Росен (1966 онд нас барсан)
  • 1911 - Бельгийн 40 дэх Ерөнхий сайд Пьер Хармел (2009 онд нас барсан)
  • 1912 - АНУ-ын тэргүүн хатагтай Пет Никсон (1993 онд нас барсан)
  • 1918 - Нобелийн шагналт Америкийн физикч Фредерик Рейнес (1998 онд нас барсан)
  • 1928 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 45 дахь их аварга I Ваканохана Канжи (2010 онд нас барсан)
  • 1936 - Нарийн шинжилгээний MRI аппаратыг зохион бүтээгч Реймонд Вахан Дамадиан
  • 1940 - Академийн наадам болон "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт, Венец болон Каннын кино наадмын шагналт найруулаг Бернардо Бертолуччи
  • 1941 - Кот Дивуар улсын гурав дахь ерөнхийлөгч Роберт Гүей (2002 онд нас барсан)
  • 1951 - Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга Норвегийн холын цаначин Оддвар Бра
  • 1959 - Норвегийн 27 дахь ерөнхий сайд Йенс Столтенберг
  • 1988 - Олимпын нэг, Дэлхийн гурван удаагийн мөнгөн медальт Канадын уран гулгагч Жессика Грегг
    • Германы хөлбөмбөгч Патрик Херрманн
  • 1989 - Америкийн сагсан бөмбөгч Блейк Гриффин
    • Английн хөлбөмбөгч Тео Уолкотт
  • 1994 - Америкийн сагсан бөмбөгч Жоел Эмбийд

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • МЭ 37 - Ромын эзэн хаан Тибериус (МЭӨ 42 онд төрсөн)
  • 1914 - Нобелийн шагналт Швейцарын хуульч Чарльз Алберт Гобат (1843 онд төрсөн)
  • 1930 - Испанийн Ерөнхий сайд Мигел Примо де Ривера (1870 онд төрсөн)
  • 1935 - Нобелийн шагналт Шотландын физикч Жон Жеймс Рикард Маклеод (1876 онд төрсөн)
  • 1940 - Нобелийн шагналт Швейцарын зохиолч Сельма Лагерлоф (1858 онд төрсөн)
  • 1998 - Нобелийн шагналт Америкийн химич Дерек Бартон (1918 онд төрсөн)
  • 2016 - Алдарт дуучин, жүжигчин Фрэнк Синатрагийн хүү, дуучин II Фрэнк Синатра (1944 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]
  •  Литва Номын хулгайтай тэмцэх өдөр
  •  Латви Латвийн легионы өдөр

 Commons: 3 сарын 16 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан