3 сарын 21
Харагдац
Түүхэн жилийн өдөр 2 сар · 3 сар · 4 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
3 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 80 дахь (өндөр жил бол 81 дэх) өдөр юм. Мөн он дуустал 285 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 537 - Ромын бүслэлт: Витижес хаан хотын зүүн болон хойд ханыг нэвтрэх гэж оролдов. Ромын иргэд Византийн генералуудын тусламжтайгаар довтолгооноос хамгаалж байсан гэдэг.
- 1152 - Францын хаан VII Луи Акүйтанын гүн Элеанортой гэрлэжээ.
- 1188 - Японы хаан ширээнд Антокү суув.
- 1800 - Ромын пап ламаар VII Пиус сонгогджээ.
- 1801 - Британи болон Францын цэргүүд Египетийн Никрополисийн балгасын орчим тулалдав.
- 1804 - Франц улсад "Наполеоны кодекс"-ыг хэрэгжүүлж эхлэв. Уг кодекс ёсоор Францын жирийн иргэн болон олон нийтийн газар, барааны тэмдэгт, газар нутгийг Наполеон гэсэн нэрээр нэрлэхгүй байхаар тусгажээ.
- 1871 - Отто фон Бисмарк Германы улсын анхны канцелараар томилогдсон.
- 1913 - АНУ-ын Охайо мужийн Дейтон хотод их үер бууж 360 гаруй хүн амиа алдан 20,000 өрх орох оронгүй болжээ.
- 1918 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Михайль цэргийн ажиллагааг эхлүүлэв.
- 1919 - Оросод өрнөсөн Октябърын хувьсгалын дараа Унгар улс Зөвлөлийн засгаар замнахаар болов. Ингэснээр европ тивд Оросоос гадна анхны коммунист улс бий болсон түүхтэй юм.
- 1921 - Оросын большевик нам шинэ эдийн засгийн бодлого боловсрууллаа.
- 1925 - АНУ-ын Теннесси муж хүний хөгжлийг судлах, оюутан, сурагчдад заахыг хориглосон хууль батлав.
- Бүгд найрамдах Солонгос улсын захирагч буюу Ерөнхийлөгч Синман Рий ажлаасаа халагджээ.
- 1928 - Атлантын далайг анх удаа нисч туулсан анхны нисгэгч Чарльз Линдбергт "Гавьяаны медаль" гардуулав.
- 1935 - Ираны шах Реза Шах Пахлави улсынхаа нэрийг Перси биш Иран болгон өөрчилж, олон улсад танилцуулжээ.
- 1937 - Пуерто Риког захирч байсан АНУ-ын ерөнхийлөн захирагч Блантон К.Виншипийн тушаалаар Понче хотын 19 хүнийг шалтгаангүйгээр буудан хороожээ. Тухайн үед Блантон К.Виншип ерөнхийлөн захирагчийн үүргийг орлон гүйцэтгэгч байсан юм.
- 1943 - Вермахтийн оффицер Рудольф фон Герсдофф Адольф Хитлерийг хороох зорилготой халдлага зохион байгуулсан боловч бүтэлгүйтэв. Мөрдөн шалгалтаар Герсдоффыг буруутай гэдгийг тогтоож чадаагүй билээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн зэвсэгт хүчин Бирм улсын Мандалай хотыг чөлөөлөв.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Данийн нийслэл Копенхаген хотод байрлах Гестапын төв байрыг Британийн нисэх хүчин бөмбөгдхөөр төлөвлөж байв. Байршлын тооцоолол зөрж сургуулийн байрыг андуурч бөмбөгдсөний улмаас 125 энгийн иргэн амиа алджээ.
- 1946 - Америкийн үндэсний хөлбөмбөгийн баг Лос Анжелес Рамс баг хар арьст тоглогч Кенни Вашингтонтой гэрээ байгуулав. Ингэснээр Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн түүхэнд хар арьст тоглогчтой гэрээ хийсэн анхны баг болсон юм.
- 1960 - Өмнөд Африкад арьс өнгөрөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн тайван жагсаалыг цагдаагийн газар хүч хэрэглэн тарааж 69 хүн амиа алдан, 180 хүн шархаджээ.
- 1963 - АНУ-ын Конгресс Алькатразын холбооны шоронг албан ёсоор хаах шийд гаргав.
- 1965 - АНУ-ын Сансар судлалын агентлаг Рейнжер хөтөлбөрийн сүүлийн хөлөг болох "Рейнжер 9" хөлгийг хөөргөжээ.
- Өнгөт арьстануудын эрх, хүний эрхийн төлөө тэмцэгч Др. Мартин Лютер Кинг сүүлийн томоохон жагсаалаа зохион байгууллаа. АНУ-ын Алабам мужийн Монтгомери болон Селма хотуудад болсон жагсаалд 3,200 хүн оролцсон байна.
- 1970 - АНУ-ын Сан Франциско хотын амбан захирагч Жозеф Алиотогын зарлигаар "Эх дэлхийн өдөр"-ийг анх удаа тэмдэглэхээр болов.
- 1980 - АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер ЗХУ Афганистантай дайн зарласнаас шалтгаалж Москва хотод зохион байгуулагдах Зуны олимпын наадамд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
- 1983 - Израйль Палестины хооронд Баруун эргийн төлөөх хурцадмал байдал эхэлжээ. Хоёр талын аль, аль нь хорт хий ашигласан байна.
- 1986 - Дэлхийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын уран гулгагч Деби Томас түрүүлэв. Ингэснээр тус тэмцээний түүхэнд түрүүлсэн анхны хар арьст тамирчин болжээ.
- 1990 - Өмнөд Африкын захиргаанд 75 жил оршин тогтносон Намиби улс тусгаар тогтнов.
- 1994 - НҮБ цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бодлогын баримт бичгийг боловсруулж эхэлжээ.
- 1999 - Бертран Пиккард болон Брайн Жонес нар дэлхийг агаарын бөмбөлөгтэй тойрсон анхны хүмүүс болов.
- 2002 - Ромын пап II Ион Павел Израйль улсад айлчиллаа. Энэ нь Ромын папын түүхэнд тус улсад айлчилсан анхны тохиолдол болсон юм.
- 2006 - Нийгмийн сүлжээний алдарт Твиттер албан ёсоор байгуулагджээ.
- 2019 - БНХАУ-ын Жаньсу мужийн Химийн үйлдвэр дэлбэрсний улмаас 47 хүн амиа алдан 640 гаруй хүн бэртэж, гэмтэв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 927 - Сон гүрний хаан Тайзү (976 онд нас барсан)
- 1768 - Францын алдарт физикч, математикч Жозеф Фурьер (1830 онд нас барсан)
- 1806 - Мексикийн 25 дахь Ерөнхийлөгч Бенито Хуарез (1872 онд нас барсан)
- 1839 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Модест Мусорскы (1881 онд нас барсан)
- 1899 - Грекын Ерөнхий сайд Панажиотис Пипинелис (1970 онд нас барсан)
- 1904 - "М&М", "Марс" шоколадыг зохион бүтээсэн Форрест Марс (1999 онд нас барсан)
- 1906 - Рокефеллерийн удмын саятан III Жон Д.Рокефеллер (1978 онд нас барсан)
- 1926 - Монголын дууны шүлгийн мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Жамцын Бадраа (1993 онд нас барсан)
- 1928 - Непалийн 24 дэх Ерөнхий сайд Суря Бахадур Тапа (2015 онд нас барсан)
- 1932 - Нобелийн шагналт Америкийн физикч Уольтер Гилберт
- 1935 - Аваргуудын лигийн хёор удаагийн аварга Английн дасгалжуулагч Брайн Клоу (2004 онд нас барсан)
- 1945 - Олимпын аварга Америкийн гүйгч Чарльз Грийни
- 1956 - Тив, дэлхийн аварга Норвегийн уртын зайн гүйгч Ингрид Кристиансен
- 1958 - Олимп, дэлхийн хошой аварга Зүүн Германы гүйгч Марлийс Гор
- Эмми болон БАФТА-гын шагналт жүжигчин Гари Олдман
- 1961 - Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Лотар Матеус
- Олимпын хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Ким Төрнер
- 1962 - "Продюсерс", "Мөрдөгч Гаджет", "Араатны хаан арслан" киноны од жүжигчин Меттью Бродерик
- 1972 - Олимпын аварга, Европын мөнгөн медальт Унгарын дүүгүүрч Балаш Кисс
- 1980 - Олимпын зургаа, дэлхийн 17 удаагийн алтан медальт Норвегийн цаначин Марит Бьёрген
- 1982 - Олимпын мөнгөн медальт Этиопын гүйгч Эжегаеху Дибаба
- 1986 - Испанийн хөлбөмбөгч Мичу
- 1988 - Английн хөлбөмбөгч Лий Каттермол
- 1989 - Испанийн хөлбөмбөгч Хорди Альба
- 1991 - Францын хөлбөмбөгч Антуан Гризманн
- 1993 - Английн хөлбөмбөгч Жейк Бидуелл
- 2003 - Пан Америкийн наадмын мөнгөн медальт Канадын уран сайхны гимнастикч Натали Гарсиа
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1617 - Уугуул Америкийн домог Покахонтас (1595 онд төрсөн)
- 1843 - Мексикийн анхны Ерөнхийлөгч Гуадалуп Викториа (1786 онд төрсөн)
- 2001 - "Хёндай" компанийг үндэслэгч Чун Жү Ёнг (1915 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]Австрали Арьс өнгөний үзэлтэй тэмцэх "хермони" өдөр
Лесото Мод тарих үндэсний өдөр
Польш Тэнэмэл хүүхдүүдийг хамгаалах өдөр
Тунис Залуусын өдөр
Намиби Тусгаар тогтнолын өдөр
Өмнөд Африк Хүний эрхийн өдөр
Португал Мод тарих өдөр
- Ээжүүдийн өдөр /Арабын ертөнц/
- Боловсролын эрх чөлөөний өдөр
- Олон улсын өнгөний өдөр
- Арьс өнгөөр ялгаварлан гадуурхлыг тэвчих олон улсын өдөр
- Олон улсын дауны синдромын өдөр
- Олон улсын яруу найргийн өдөр
- Олон улсын хүүхэлдэйн өдөр
