3 сарын 30

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 30 нь Григорийн тооллын жилийн 89 дахь (өндөр жил бол 90 дэх) өдөр юм. Мөн он дуустал 276 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 598 - Аварчууд Византийн Томис хотыг хэд хоног бүслээд хотыг орин гарав.
  • 1282 - Ниаполийн хаан I Чарльзын эсрэг Сицилийн иргэд бослого дэгдээжээ.
  • 1296 - Англи, Шотландын хооронд хурцадмал байдал дэгдэв.
  • 1815 - Италичуудын нэгдэх асуудал яригдаж эхэлжээ.
  • 1822 - АНУ-д Флорида муж байгуулагдав.
  • 1841 - Грекын нийслэл Афин хотод Грекын үндэс банк байгуулагджээ.
  • 1842 - Америкийн мэс засалч Др.Кроуфорд Лонг анагаах ухааны салбарт мэдээ алдуулагчийг анх удаагаа ашиглав.
  • 1844 - Гайтигаас тусгаар тогтнохын төлөөх Доминиканы дайн эхэлжээ.
  • 1856 - Парисын тунхагт гарын үсэг зурснаар Крымын дайн өндөрлөв.
  • 1863 - Данийн хунтайж Вилгельм Георг Грекын хаанаар өргөмжлөгджээ.
  • 1867 - Оросын тал Аляскын нутаг дэвсгэрийг нэг акрыг нь 2 центээр бодож, 7.2 сая ам.доллараар АНУ-д худалджээ. Худалдааны гэрээг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Х.Сьювард үйлдсэн гэдэг.
  • 1870 - Техасын газар нутаг Холбоотны эгнээнд нэгдэж, шинээр эмхлэгдэн байгуулагджээ.
  • 1885 - Британи болон Оросын эзэнт гүрний хооронд дайн дэгдхэд ойртлоо.
  • 1912 - Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба Хаант Оросын улсын хаанд "Хоёр улсын хооронд байгуулах найрамдлын гэрээ байгуулахыг хүссэн" бичиг илгээв. Уг бичигт, “Монгол улсын эзэн хаан хичээнгүйлэн, Их Орос улсын эзэн, их баатар цагаан хаантны амгаланг эрэн, Их хаан танаас тусгайлан элчин сайд Кростовецийг мөхөс улсад илгээн найрамдлын гэрээ бичиг байгуулж, хоёр улс үүрд сайнаар найрамдан, энх түвшин жаргасугай хэмээснийг мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн сэтгэлээр машид баярлаж амуй” гэж бичжээ.
    • Фезын тунхагт Мароккогын султан Абд аль-Хафид гарын үсэг зурснаар Франц улс тус улсад хяналтаа тогтоов.
  • 1918 - Баку хотод засаглалаа эсэргүүцсэн жагсаал болж эцэстээ эмх замбараагүй байдал болон хувирчээ.
  • 1939 - Дайны Хайкел 100 хөлөг онгоц 745 км/ц хурдалж шинэ дээд амжилт тогтоов.
  • 1940 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Япон улс Хятадын Нанжинг хотод хяналтаа тогтоожээ.
  • 1944 - Дэлхийн II дайн: Холбоотны арми Болгарын Софи хотыг удаа дараалан бөмбөгдөв.
    • Дэлхийн II дайн: Британийн эзэн хааны нисэх хүчин Нюремберг хотод ялагдал хүлээжээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Зөвлөлтийн арми Австрийн Вьенна, Польшийн Данзиг хотуудыг чөлөөлөв.
  • 1949 - Исланд улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал Рейкявик хотноо болжээ.
  • 1965 - Вьетнамын дайн: Вьетнамын Сайгон хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны гадаа автомашинд суурилуулсан бөмбөг дэлбэрч 22 хүн амиа алдан, 183 хүн шархаджээ.
  • 1972 - Вьетнамын дайн: Хойд Вьетнамын арми хоёр улсын хооронд орших цэрггүй бүсийг нэвтэрч Өмнөд Вьетнамын нутагт нэвтрэв.
  • 1979 - Британийн парламентын гишүүн Эйри Нийв Уэстминстерийн ордоны урд машиндаа дэлбэрч амиа алдав. Халдлагыг Ирландын үндэсний чөлөөлөх арми үйлдсэнээ хүлээжээ.
  • 1981 - АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган Вашингтон хотын нэгэн зочид буудлын өмнө цээжиндээ буудуулав. Түүнийг Жон Хинкли гэгч бууджээ.
  • 1982 - "Шаттл" сансрын хөтөлбөр: Колумбиа хөлөг онгоц даалгавраа амжилттай биелүүлж Шинэ Мексико мужийн Цагаан элсний хөндийд газарджээ.
  • 2009 - Пакистаны Лахор хотод орших Махаван цагдаагийн академид 12 зэвсэгт этгээд халдав.
  • 2017 - Дэлхийн анхны хувийн хөлөг SpaceX амжилттай хөөрч, сансрын уудамд гарчээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 892 - Хожуу Жин гүрнийг үндэслэгч Шин Жингтанг (942 онд нас барсан)
  • 1432 - Оттоманы эзэнт гүрний хаан Мехмед (1481 онд нас барсан)
  • 1746 - Францын нэрт уран зураач Франциско Гойа (1828 онд нас барсан)
  • 1853 - Голландын суут зураач Винсент ван Гог (1890 онд нас барсан)
  • 1864 - Америкийн эдийн засагч, социологич Франц Опенхаймер (1943 онд нас барсан)
  • 1874 - Румынь улсын ерөнхий сайд Николае Радешку (1953 онд нас барсан)
  • 1894 - Илюшин нисэх онгоцны компанийг үндэслэгч Сергей Илюшин (1977 онд нас барсан)
  • 1905 - Олимпын аварга Японы гурвын харайгч Ода Микио (1998 онд нас барсан)
  • 1913 - Мальта улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ченсү Табоне (2012 онд нас барсан)
  • 1926 - IKEA тавлигын брендыг үндэслэгч Ингвар Кампрад
  • 1929 - Олимпын хүрэл медальт Унгарын гүйгч Истван Рошаволги (2012 онд нас барсан)
  • 1938 - Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб
  • 1941 - Пакистаны ерөнхийлөгч Васим Сажжад
  • 1942 - Науру улсын 14 дэх ерөнхийлөгч Рубен Кун (2014 онд нас барсан)
  • 1945 - Английн нэрт дуучин Эрик Клаптон
  • 1960 - Олимпын аварга Америкийн уулын цаначин Билл Жонсон (2016 онд нас барсан)
  • 1963 - Монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
  • 1964 - Америкийн дуучин Трейси Чепмэн
  • 1965 - Английн сэтгүүлч, хөтлөгч Пиерс Морган
  • 1968 - Греммийн наадмын таван удаагийн шагналт, хамгийн ашиг орлоготой дуучдын нэг Канадын дуучин Селин Дион
  • 1973 - Чехийн хөлбөмбөгч Ян Коллер
  • 1976 - Олимпын хүрэл, Төв Америкийн наадмын аварга Барбадосын гүйгч Обадийл Томпсон
  • 1979 - Америкийн дуучин Нора Жонес
    • Украины хөлбөмбөгч Анатолий Тимошук
  • 1984 - Талбайн теннисний их дуулгын гурван удаагийн аварга Австралийн теннисч Саманта Стосур
  • 1986 - Испанийн хөлбөмбөгч Серхио Рамос
  • 1988 - Грекын хөлбөмбөгч Танасис Папазоглу

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 365 - Жин гүрний эзэн хаан Ай (341 онд төрсөн)
  • 943 - Өмнөд Тан гүрний хаан Ли Биан (889 онд төрсөн)
  • 1896 - Грекын 55 дахь ерөнхий сайд Чарилаос Трикупис (1832 онд төрсөн)
  • 1949 - Нобелийн шагналт Германы химич Фридрих Бержиус (1884 онд төрсөн)
  • 1950 - Францын ерөнхий сайд Леон Блум (1872 онд төрсөн)
  • 1952 - Бутаны хаан Жигмэд Ванчиг (1905 онд төрсөн)
  • 1965 - Нобелийн шагналт Америкийн физикч Филип Шоуольтер Хенч (1896 онд төрсөн)
  • 1970 - Германы канцелор Хайнрих Брюнинг (1885 онд төрсөн)
  • 1988 - Францын ерөнхий сайд Эдгар Фори (1908 онд төрсөн)
  • 2000 - Австрийн найм дахь ерөнхийлөгч Рудольф Киршлагер (1915 онд төрсөн)
  • 2003 - ЗХУ-ын ерөнхий сайд Валентин Павлов (1937 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]