3 сарын 7

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 66 дахь (өндөр жил бол 67 дахь) өдөр юм. Мөн он дуустал 299 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 161 - Ромын эзэн хаан Антонинус Пиус нас барсаны дараа түүний орыг хүү нар болох Марк Аврелий, Лусиус Верус нар залгав.
  • 321 - Ромын эзэнт хаан I Константин нас барав. Энэ өдрийг "солис инвикти" буюу "бүтэн сайн" хэмээн зарлаж, эзэнт гүрэн даяар бүх нийтээрээ амарчээ.
  • 1573 - Венецийн бүгд найрамдах улс болон Оттоманы эзэнт гүрний хооронд энхийн гэрээ байгуулагдав. Ингэснээр хоёр улсын хооронд өрнөсөн дайн гурван жилийн дараа эцэслэжээ.
  • 1799 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт Палестины Яффа хотыг эзлэн түрэмгийлэв. Үүний улмаас 2,000 гаруй хүн амиа алдсан байна.
  • 1814 - Краоннегийн тулаанд Наполеон ялалт байгуулав.
  • 1827 - Аргентины Патогонийн тэнгисийн цэргийн бааз руу Бразилийн тэнгисийн цэрэг халдсан боловч амжилттай болоогүй байна.
  • 1850 - АНУ-ын сенатор Даниел Уебстер иргэний дайн үүсэх боломжтой байгаа талаар анхлан мэдэгджээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Арканзас мужийн баруунхойд хэсэгт орших Пий гүүрний тулаанд Холбоотны арми Эх газрын армийг бут ниргэв.
  • 1876 - Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл өөрийн зохиосон бүтээлээ "телефон" хэмээн нэрлэж, зохиогчийн эрх авчээ.
  • 1914 - Албанийн хунтайж Уиллиам хаан ширээнд суув.
  • 1936 - Версалийн гэрээг зөрчин Германи улс Райн мужийг дахин эзлэн авчээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Райн мөрний Ремаген хотод Людендорффын гүүрэнд Америкийн цэргүүд Германы цэргийг бүслэв.
  • 1950 - Хүйтэн дайн: ЗХУ-ын удирдлагууд Клаус Фуксыг зөвлөлтийн тагнуул гэдгийг албан ёсоор үгүйсгэв.
  • 1951 - Солонгосын дайн: Генерал Меттью Риджвейээр удирдуулсан НҮБ-ын цэргүүд Хятадын армийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ.
  • 1965 - Цуст Ням гараг: Алабама мужийн Сельма хотын цагдаа нэр иргэний эрхийн төлөө тайван замаар тэмцэж байсан 600 жагсагчийн эсрэг хүч хэрэглэв.
  • 1968 - Вьетнамын дайн: Өмнөд Вьетнам болон Америкийн цэргийн хамтарсан хүч Трүонг Конг Дин ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.
  • 1985 - Алдарт "We Are the World" дуу олон улсад цацагдав.
  • 1986 - Челленжэр хөлгийн сүйрэл: АНУ-ын тэнгисийн цэргийн "Пресервер" хөлөг онгоц далайн мандлаас Челленжэр хөлгийн бүхээгийг олжээ.
  • 1987 - Лейюгийн халдлага: Тайванийн Кинмен мужийн Лейю хотын Донгганг дүүрэгт Тайванийн арми Вьетнамын энгийн номхон дүрвэгсдийн эсрэг гал нээж, 19 дүрвэгч амиа алджээ.
  • 1989 - Сальман Рашдигийн бичсэн "Сатаны эсрэг" зохиолын эсрэг явуулж байгаа арга хэмжээнээс болж Иран болон Их Британи улс дипломат харилцаагаа бүрэн таслав.
  • 2007 - Британийн ард нийтийн танхим Лордын танхимын гишүүдийг 100% сонгож дуусчээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 189 - Ромын эзэн хаан Публиус Септимус Гета (211 онд нас барсан)
  • 1693 - Ромын пап XIII Клемент (1769 онд нас барсан)
  • 1730 - Францын ерөнхий сайд Луй Аугуст Ле Тоннелье де Бретеуй (1807 онд нас барсан)
  • 1765 - Зургийн аппаратыг зохион бүтээгч Ницефор Ницще (1833 онд нас барсан)
  • 1792 - Америкийн одон оронч, математикч Жон Хершел (1871 онд нас барсан)
  • 1850 - Чехословак улсын анхны ерөнхийлөгч Томаш Гарриг Масарик (1937 онд нас барсан)
  • 1857 - Нобелийн шагналт Австрийн физикч Жулиус Вагнер-Жорегг (1940 онд нас барсан)
  • 1904 - Олимп тив дэлхийн дөрвөн удаагийн аварга Норвегийн гүйлтийн тэшүүрч Ивар Баллангруп (1969 онд нас барсан)
  • 1915 - Францын ерөнхий сайд Жак Шабан-Дельма (2000 онд нас барсан)
  • 1938 - Нобелийн шагналт Америкийн биологич Девид Балтимор
  • 1943 - "Зомбийс" хамтлагийн басс гитарч Крис Уайт
  • 1956 - "Breaking Bad", "Малколмын эргэн тойронд" киноны од Брайн Кренстон
  • 1984 - Францын хөлбөмбөгч Меттью Фламини
  • 1987 - Францын хөлбөмбөгч Хатем Бен Арфа

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 161 - Ромын эзэн хаан Антонинус Пиус (86 онд төрсөн)
  • 1724 - Ромын пап XIII Клемент (1655 онд төрсөн)
  • 1932 - Нобелийн шагналт Францын ерөнхий сайд Аристид Бриан (1862 онд төрсөн)
  • 1938 - Грекийн 116 дахь ерөнхий сайд Андреас Микалакопулос (1876 онд төрсөн)
  • 1954 - Нобелийн шагналт Германы химич Отто Диелс (1876 онд төрсөн)
  • 1997 - Нобелийн шагналт Америкийн физикч Эдуард Миллс Пурселл (1912 онд төрсөн)
  • 1999 - Америкийн нэрт найруулагч Стенли Кубрик (1928 онд төрсөн)
  • 2014 - ЗХУ-ын ардын жүжигчин Анатолий Борисович Кузнецов (1930 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]