Jump to content

3 сарын 10

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 10 нь Григорийн тооллын жилийн 69 дахь (өндөр жил бол 70 дэх) өдөр юм. Мөн он дуустал 296 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 298 - Ромын эзэн хаан Максимиан Хойд Африкийн берберчүүдийг байлдан дагуулах аян дайнаа эхлүүлжээ.
  • 1629 - Английн хаан I Чарльз парламентыг тараав. Тэрээр 11 жилийн туршид парламент байгуулалгүйгээр түр парламент байгуулан бүх эрх мэдлийг өөртөө авчээ.
  • 1735 - Хаант Орос болон Азербайжан улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
  • 1801 - Их Британид анхны хүн амын тооллого эхлүүлсэн.
  • 1804 - Луизианагийн газар нутгийг захирч байсан Францын тал АНУ-д тус газар нутгийг өгчээ.
  • 1814 - Францын хаан I Наполеон Лаоны тулаанд ялагдал хүлээв.
  • 1830 - Нидерландын засгийн газар өөрсдийн мэдлийн Индонезид зэвсэгт хүчин байгуулахаар болжээ.
  • 1848 - АНУ-ын Сенатын танхим Гуадалуп Хидалгогийн гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрснөөр Мексик-Америкийн дайн эцэслэв.
  • 1862 - АНУ-ын Холбооны Засгийн газар анх удаа цаасан мөнгө гаргасан.
  • 1876 - Нэрт зохион бүтээгч Александр Грэхэм Белл телефон утсыг амжилттай туршжээ.
  • 1891 - Америкийн зохион бүтээгч Алмон Строугер телефон утасны автомат дамар зохион бүтээж, зохиогчийн эрх авав.
  • 1905 - Лондон хотод хөлбөмбөгийн «Челси» баг байгуулагдав.
  • 1906 - Европ тивд болсон хамгийн хөнөөлтэй уурхайн осол Францад болов. Францын хойд хэсэгт орших Куррьерсын уурхай нурж 1,099 уурхайчин амиа алджээ.
  • 1910 - Хятадад боолчлолыг хуулиар хориглосон.
  • 1915 - Британийн армийн түүхэнд тохиосон хамгийн том хуурай замын тулаан эхлэв.
  • 1917 - Филиппиний засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинээр хуваарилахаар болж, зарим хот, мужууд эмхлэгдэн байгуулагдаж эхэлжээ.
  • 1921 - Жанжин Д.Сүхбаатар, Л.Сумъяа нарын цэргүүд Хятадын талын 100 гаруй цэрэгтэй байлдав. Тулааны үеэр 50 гаруй гаминг алж, 2-3 хүнийг амьдаар баривчилж, шар үхэр хориод, тэрэгтэй морь арваад, уналгын морь, буу сэлэм тус бүр дөчөөдийг олзолжээ. Тухайн үед Ардын журамт цэргийн зэвсэглэлд орос, хятад, япон винтов, бирдаан, усан баймлий, ямаан сүүлт, сисанли зэрэг нэлээд олон төрлийн буу ашиглагдаж байсан гэдэг.
  • 1922 - Энэтхэгт жагсаал цуглаан зохион байгуулж, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр Махатма Гандиг цагдаагийн газар баривчлав. Түүнд зургаан жилийн ял оноож, шоронд хорьсон ч хоёр жилийн дараа суллагдсан юм.
  • 1944 - Грекийн иргэний дайн: Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний улстөрийн товчоо Үндэсний чөлөөлөх фронтыг байгуулахаар болжээ.
  • 1945 - АНУ-ын нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгдөж, 100,000 мянга орчим хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь энгийн иргэд байсан юм.
  • 1952 - Кубын засгийн эрхийг Фульхенсио Батиста хүч хэрэглэн авч, өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлав.
  • 1959 - Төвөдийн бослого: Төвөдийн иргэд XIV Далай ламын удирдлага дор бослого хөдөлгөөн дэгдээх магадлалтай болсон тул Хятадын тал Далай ламын "Будала" ордонг бүслэжээ.
  • 1966 - Өмнөд Вьетнамын Нгуен Као Ки өөрийн хүчтэй өрсөлдөгч болох генерал Нгуен Чан Тигийн цэргийн бүх цолыг хураан авав.
  • 1969 - АНУ-ын Теннесси мужийн Мемфис хотын шүүх Жеймс Эрл Рейг Мартин Лютер Кингийн амь насанд халдсан гэж үзэн ял оноожээ.
  • 1970 - Вьетнамын дайн: АНУ-ын армийн ахмад Эрнест Мединаг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллажээ.
  • 1975 - Вьетнамын дайн: Хойд Вьетнамын цэргүүд Өмнөд Вьетнамын Сайгон хотод халдав. Гэсэн ч уг тулаанд Өмнөд Вьетнамчууд ялалт байгуулсан юм.
  • 1977 - АНУ-ын сансар судлалын агентлаг Тэнгэрийн ван гаргийн цагаригийг илрүүлжээ.
  • 1990 - Хайти улсын Ерөнхийлөгч Проспер Аврил төрийн эргэлт хийгчидтэй 18 сар тулалдсаны эцэст үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
  • 2000 - Дот-Комын хөөс: Цахим орчины зах зээлийн их тэсрэлтийн үед Насдак Композит индекс 5132.52-т хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрэв.
  • 2006 - Ангараг гаргийг судлах зорилготой хиймэл дагуул тус гаргийн тойрог замд нэвтэрчээ.
  • 2017 - Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Паг Гын-хе албан тушаалаасаа огцров. Тус улсын Дээд шүүх, үндсэн хуулийн цэц түүний бүрэн эрхийг дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрсөн шийд гаргажээ.
  • 2019 - Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хот руу чиглэж явсан "Этиопын агаарын тээврийн" 302-р нислэг хөөрөөд удалгүй осолдож зорчигч, хөлгийн багийн 157 хүн бүгд амь насаа алдав. Энэ явдлаас болж АНУ, Их Британи, Франц, БНХАУ, ОХУ зэрэг улс Боинг "737 МАХ 8" загварын онгоцыг нислэгийн үйлчилгээнд ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн билээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1415 - Москвагийн ван II Василий (1462 онд нас барсан)
  • 1503 - Ариун Ромын эзэнт гүрний хаан I Фердинанд (1564 онд нас барсан)
  • 1787 - Испанийн Ерөнхий сайд Франциско де Паула Мартинез де ла Роса и Бердехо (1862 онд нас барсан)
  • 1845 - Оросын хаан III Александр (1894 онд нас барсан)
  • 1853 - Шинэ Зеландын 18 дахь Ерөнхий сайд Томас Макензи (1930 онд нас барсан)
  • 1870 - Оросын улстөрийн онолч Давид Рязанов (1938 онд нас барсан)
  • 1923 - Нобелийн шагналт Америкийн физикч Вал Логсдон Фитч (2015 онд нас барсан)
  • 1926 - БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга 1984-1990 онд бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Жамбын Батмөнх (1995 онд нас барсан)
  • 1936 - ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны экс Ерөнхийлөгч Зепп Блаттер
  • 1939 - Олимпын хошой аварга Зөвлөлтийн хөнгөн атлетикч Ирина Пресс (2004 онд нас барсан)
  • 1940 - Америкийн жүжигчин, холимог тулааны мастер Чак Норрис
  • 1947 - Канадын 19 дэх Ерөнхий сайд Ким Кембелл
  • 1952 - Зимбабве улсын хоёр дахь Ерөнхий сайд Морган Цвангирай
  • 1957 - Алан хядах Аль-Кайда бүлэглэлийг үндэслэгч, толгойлогч Осама бен Ладен (2011 онд нас барсан)
  • 1958 - "Төрөлх араншин" киноны од, Америкийн кино жүжигчин Шэрон Стоун
  • 1965 - Олимпын мөнгөн медальт Канадын гүйгч Жиллиан Ричардсон
  • 1972 - Монгол улсын боксчин Дугарбаатарын Лхагва
    • Америкийн реппер Тимбаленд
  • 1977 - Америкийн дуучин Робин Тийк
  • 1981 - Камерун улсын хөлбөмбөгчин Самюэль Это'о
  • 1983 - Америкийн кантри урсгалын дуучин Керри Андервүүд
  • 1984 - Америкийн жүжигчин "Хаус" цувралын од Оливиа Вайлд
  • 1985 - Францын хөлбөмбөгч Лассана Диарра
  • 1987 - Финландын хоккейч Түүкка Раск
  • 1993 - Английн хөлбөмбөгч Жек Батленд
  • 1995 - Америкийн сагсан бөмбөгч Зак ЛаВин

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 1291- Хүлэгүгийн ханлигийн хан Аргун
  • 1792 - Их Британийн Ерөнхий сайд Жон Стюарт (1713 онд төрсөн)
  • 1925 - Олимпын гурван алт, нэг мөнгөн медальт Америкийн хөнгөн атлетикч Маир Принстайн (1878 онд төрсөн)
  • 1940 - Оросын нэрт зохиолч Михаил Булгаков (1891 онд төрсөн)
  • 1948 - Америкийн зохиолч, яруу найрагч Зелда Фицжералд (1900 онд төрсөн)
  • 1951 - Японы Ерөнхий сайд Шидэхара Кижүро (1872 онд төрсөн)
  • 1966 - Нобелийн шагналт Голландын физикч Фриц Зерник (1888 онд төрсөн)
  • 1985 - ЗХУ-ын төрийн тэргүүн Константин Черненко (1911 онд төрсөн)
  • 2012 - Нобелийн шагналт Америкийн химич Френк Шервүүд Роуленд (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 3 сарын 10 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан