Jump to content

3 сарын 6

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 65 дахь (өндөр жил бол 66 дэх) өдөр юм. Мөн он дуустал 300 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • МЭӨ 12 - Ромын эзэнт гүрний хаан Августус нэрээ Понтифекс Максимус болгон өөрчлөхөөр болжээ.
  • 845 - Самарра хотод 42 мөргөлчийг цаазаар авав.
  • 1204 - Английн Жон хааны удирдсан цэрэг Францын хаан II Филип Августусын армийг бут ниргэв. Ингэснээр Франц улс Норманди дахь хяналтаа алджээ.
  • 1521 - Гуам арлыг Фернан Магеллан илрүүлэв.
  • 1665 - Эзэн хааны нийгэмлэгийн анхны нарийн бичгийн дарга Хенри Олденбург "Эзэн хааны нийгэмлэгийн философийн өөрчлөлт" бүтээлээ хэвлүүлжээ.
  • 1820 - Миссури муж АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Монротой харилцан ойлголцлын санамж бичиг зурснаар бүс нутгийнхаа хэмжээнд боолын худалдааг хориглосон байна.
  • 1834 - Канадын Йорк хотыг Торонто гэж нэрлэх болжээ.
  • 1836 - Техасын хувьсгал: Техасын хувьсгалын төлөө тэмцэгч 187 тэмцэгчийг Мексикийн 3,000 цэрэг 13 хоног бүслэлтэд оруулсын эцэст удирдагчдыг нь хороосноор бослого дарагдав.
  • 1869 - Алдарт эрдэмтэн Дмитрий Менделеев Оросын химийн хүрээлэнд үелэх системээ анх удаа танилцуулжээ.
  • 1882 - Сербийн хаант улс дахин байгуулагджээ.
  • 1899 - Германд Bayer компани "Аспирин" эмийг бүртгүүлсэн байна.
  • 1902 - Испанийн эзэн хааны "Реал Мадрид" хөлбөмбөгийн клуб байгуулагджээ.
  • 1912 - Итали-Туркийн дайн: Италийн арми дайнд анх удаа нисэх онгоц ашиглаж эхэлжээ. Тэд Туркийн Жанзур мужийг бөмбөгдсөн юм.
  • 1913 - Монгол Улсад “Шинэ толь бичиг” сонин анх удаа хэвлэгдэв. Үүнээс Монголын орчин цагийн сэтгүүл зүй үүсэж хөгжсөн гэж үздэг.
  • 1921 - Монгол Ардын Засгийн газраас Хиагтыг чөлөөлөх шийдвэр гарч, цэргийн штабаас байлдааны төлөвлөгөөг боловсруулав.
    • Португалын коммунист нам байгуулагджээ.
  • 1924 - Ватиканд анх удаа радио хүлээн авагч байршуулжээ.
  • 1930 - Олон улсын ажилгүйдлийн өдрийг тэмдэглэхтэй холбогдож Коминтерн эсэргүүцэл өрнүүлж эхлэв.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америкийн цэргүүд Кёльн хотыг эзлэв.
  • 1946 - Вьетнамын үндэсний эрх чөлөөний удирдагч Хо Ши Мин Францын удирдлагуудтай автономи эрхтэй болгох талаар тохиролцоонд хүрэв.
  • 1953 - ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарын бичгийн дарга, ЗХУ-ын удирдагчаар Георгий Маленков тодорчээ.
  • 1957 - Гана улс Британийн дарангуйллаас мултарсан Африкийн анхны улс болов.
  • 1964 - "Исламын Үндэстэн" хөдөлгөөний удирдагч Элижа Мухаммад алдарт боксчин Кассиус Клейн нэрийг исламын шашинтан болсонтой нь холбогдуулж Мохаммед Али нэр хайрлав.
    • Грекийн хаан ширээнд II Константин суув.
  • 1965 - Өмнөд Австрали мужийн амбан захирагчийн суудалд 27 жил суусан Том Плейфорд албан тушаалаа өгчээ.
  • 1967 - ЗХУ-ын удирдагч агсан Иосиф Сталины охин Светлана Аллилуева Энэтхэг дэх АНУ-ын ЭСЯ-наас улс төрийн орогнол хүссэн байна.
  • 1968 - Родезийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, бослого дэгдээсэн гурван хүнийг олны өмнө цаазлав.
  • 1975 - Америкийн иргэн Запрюдерын гэрээсээ бичсэн сонирхогчийн бичлэг анх удаа олон нийтэд ил болжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедийн халдлагыг дүрс бичлэгийн камерт бичин үлдээсэн юм.
    • Хилийн маргаантай байсан Иран болон Ирак улс Алжир улсад хэлэлцээ хийж нэгдсэн ойлголтод хүрч маргаанаа таслажээ.
  • 1987 - Британийн "MS Herald of Free Enterprise" хөлөг 90 секундын дотор живж 193 хүн амиа алдав.
  • 1988 - Их Британийн тусгай хүчний зохион байгуулсан "Флавиус" ажиллагааны үеэр Ирландын бүгд найрамдах армийн гурван цэргийг буудан хороожээ.
  • 1992 - Микеланжело нэртэй компьютерын вирус тархаж эхлэв.
  • 2008 - Иракийн Багдад хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 68 хүн, Израилын Иерусалим хотод буутай этгээд халдлага үйлдэж 8 оюутан амиа алджээ.
  • 2018 - Санхүүгийн алдарт "Forbes" сэтгүүл Амазон компанийг үндэслэгч Жефф Безосыг дэлхийн хамгийн баян хүнээр зарлав. Тухайн үед түүний хөрөнгө 112 тэрбум ам.долларт хүрсэн нь ийм мөнгөн дүнд хүрсэн анхны хүн болгосон билээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1475 - Италийн нэрт зураач, уран барималч Микеланжело (1564 онд нас барсан)
  • 1870 - Австрийн нэрт хөгжмийн зохиолч Оскар Штраусс (1954 онд нас барсан)
  • 1871 - Португалын 59 дэх Ерөнхий сайд Афонсо Коста (1937 онд нас барсан)
  • 1886 - Олимпын хүрэл медальт Америкийн усанд сэлэгч Жем Хенди (1983 онд нас барсан)
  • 1924 - АНУ-ын ТТГ-ын 14 дэх дарга Уиллиам Х.Уебстер
  • 1927 - Нобелийн шагналт Колумбийн зохиолч Габриель Гарсиа Маркес (2014 онд нас барсан)
  • 1932 - Хайти улсын 49 дэх Ерөнхийлөгч Марк Базин (2010 онд нас барсан)
  • 1935 - Олимпын алт, Европын хүрэл медальт Ирландын гүйгч Рон Делани
  • 1936 - Лаосын Ерөнхийлөгч Чуммали Сайасоне
  • 1937 - Сансарт ниссэн анхны эмэгтэй, Зөвлөлтийн сансрын нисэгч Валентина Терешкова
  • 1945 - "Зомбийс" хамтлагийн бөмбөрчин Хью Гранди
  • 1947 - Олимпын аварга Америкийн өндрийн харайгч Дик Фосбюри
  • 1949 - Пакистаны 15 дахь Ерөнхий сайд Шаукат Азиз
  • 1953 - Балбын 34 дэх Ерөнхий сайд Мадхав Кумар Непал
  • 1955 - Бурунди улсын 5 дахь Ерөнхийлөгч Кипрейн Нтарямира
  • 1962 - Олимпын хүрэл, Европын зургаан удаагийн аварга Швейцарын уулын цаначин Эрика Хесс
  • 1979 - Америкийн хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач асан Тим Ховард
  • 1987 - Германы хөлбөмбөгч Кевин-Принс Боатенг
  • 1988 - Бельгийн шигшээ болон Ливерпүүлийн хаалгач Симон Миноле
  • 1989 - Польшийн газрын теннисч Агнешка Радванска
  • 1994 - Америкийн сагсан бөмбөгч Маркус Смарт

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1754 - Их Британийн ерөнхий сайд Хенри Пелхам (1694 онд төрсөн)
  • 1900 - Автомашины "Даймлер" брендийг үндэслэгч Готтлиб Даймлер (1834 онд төрсөн)
  • 1941 - "Рашмор уулын" загварыг гарган барьсан уран барилгач Гатзон Борглум (1867 онд төрсөн)
  • 1950 - Францын 15 дахь Ерөнхийлөгч Альберт Франсуа Лебрун (1871 онд төрсөн)
  • 1951 - Украины Ерөнхий сайд Володимир Винниченко (1880 онд төрсөн)
  • 1973 - Нобелийн шагналт Америкийн зохиолч Пөрл С.Бак (1892 онд төрсөн)
  • 1997 - Гайана улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Чедди Жаган (1918 онд төрсөн)
    • Ямайкын дөрөв дэх Ерөнхий сайд Майкл Менли
  • 1999 - Бахрейны хаан Иса бин Сальман Аль Халифа (1933 онд төрсөн)
  • 2005 - Нобелийн шагналт Америкийн физикч Ханс Бет (1906 онд төрсөн)
  • 2012 - Дорнод Тиморын анхны Ерөнхийлөгч Франциско Завьер до Амарал (1937 онд төрсөн)
  • 2016 - АНУ-ын тэргүүн хатагтай агсан Нэнси Рейган (1921 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]
  •  Гана Тусгаар тогтнолын өдөр
  •  Норфолк Арал 1788 онд үүсгэн байгуулагдсан өдөр
  • Европын хүний эрхийн өдөр

 Commons: 3 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан