3 сарын 29

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 88 дахь (өндөр жил бол 89 дэх) өдөр юм. Мөн он дуустал 277 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 845 - Парисчууд бүслээд байсан Викингийн цэргүүдийг нутгаасаа хөөн гаргажээ.
  • 1430 - Мурад II хааны удирдлаган доорх Оттоманы цэргүүд Венецийн бүгд найрамдах улсын Тессалоника хотыг эзлэв.
  • 1461 - Сарнайн дайн: Таутоны тулаанд Йоркын гүн Эдуард Хатан Маргаретын цэргүүдийг бут ниргэж Английн хаан IV Эдуард болжээ.
  • 1549 - Бразилийн анхны нийслэл Сальвадар да Бахиа хот байгуулагдав.
  • 1632 - Канадын Күебек мужид Франц улс Сейн-Жермейны гэрээнд гарын үсэг зурсны дагуу ханалтаа тогтоожээ.
  • 1792 - Стокгольмын Эзэн хааны дуурийн театрт болсон тоглолтыг үзэж байгаад Шведын хаан III Густаф буудуулан амиа алдав. Энэ үйл явдлаас хойш 13 өдрийн дараа амиа алдсан бөгөөд түүний орыг IV Адольф Густаф залгажээ.
  • 1806 - АНУ түүхэндээ анх удаа Камберлендын хурдны замыг барьж эхлэв.
  • 1809 - Шведын хаан IV Адольф Густаф төрийн эргэлтээс шалтгаалан хаан ширээнээсээ буужээ. Улмаар Финландын их ван Шведыг түр хугацаанд хянах болжээ.
  • 1831 - Босничууд Туркийн эсрэг бослого дэгдээв.
  • 1847 - Мексик-Америкийн дайн: Генерал Уинфилд Скоттын удирдлаган дор АНУ-ын арми Веракруз хотыг бүслэжээ.
  • 1849 - Их Британий Пунжабыг эзлэн түрэмгийлэв.
  • 1857 - Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд бослого дэгдээжээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Хошууч генерал Филип Шериданы удирдлаган доор Холбооны цэргүүд Эх газрын армийн эсрэг тулаан дэгдээжээ.
  • 1867 - Хатан хаан Викториагын зарлигаар Канадыг Их Британичууд нэгтэн захирахаар болов.
  • 1871 - Хатан хаан Викториа Рояал Альберт холлыг нээжээ.
  • 1879 - Британийн цэргийн хүч Камбулагийн тулаанд 20,000 Зулугийн дайчдыг буулган авав.
  • 1886 - Жон Пембертон "Кока-Кола" ундааг зохион бүтээж, савлаж эхэлжээ.
  • 1911 - АНУ-ын арми M1911 .45 ACP гар бууг зэвсэглэлд ашиглахаар болов.
  • 1936 - Райнлендыг Германчууд эзлэн түрэмгийлжээ. Германы ард нийтийн дунд явуулсан судалгаагаар 44.5 сая иргэн Гитлерын шийдвэрийг дэмжсэн байна.
  • 1941 - Хойд Америкийн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.
    • Дэлхийн II дайн: Матапан хошууны тулаанд Их Британи, Австралийн нэгдсэн тэнгисийн цэргийн хүч Италийн Режиа Марина хөлөг онгоцыг устган сөнөөв.
  • 1942 - Дэлхийн II дайн: Британийн эзэн хааны нисэх хүчин Германы хотуудыг анх удаа бөмбөгджээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Германы Вермахтын дөрөвдүгээр арми Зөвлөлтийн улаан армитай хийсэн тулаанд ялагдал хүлээв.
  • 1947 - Мадагаскарын үндсэрхэг үзэлтнүүд Францын эрсэг бослого дэгдээжээ.
  • 1961 - АНУ-ын үндсэн хуулийн 23 дахь өөрчлөлтөөр Вашингтон хотын иргэдийг санал өгөх эрхтэй болгов.
  • 1962 - Аргентин улсад төрийн эргэлт болж ерөнхийлөгч Артуро Фрондизи албан тушаалаасаа буув. Улмаар Аргентины зэвсэгт хүчин төрийн удирдлагыг гартаа авчээ.
  • 1971 - Америкийн армийн түрүүч Уиллиам Калли Вьетнамын дайны үеэр иргэдийн эсрэг халдлага үйлдэж, олон хүнийг хороосон гэх үндэслэлээр бүх насаараа хоригдох ял сонсчээ.
  • 1973 - Вьетнамын дайн: АНУ-ын сүүлийн явган цэргүүд Өмнөд Вьетнамын нутгаас гарав.
  • 1974 - АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Маринер 10" хөлөг Буд гаригийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.
  • 1982 - Канад улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Канадын хатан хаанаар Их Британийн хатан хаан II Элизабетыг батламжлав.
  • 1990 - Чехословакын ардын их хурал хуралдаж Коммунизм бүрэн нуран унаж, засаглалаа задлан бутаргахаар болжээ.
  • 1993 - Хунтайж Эдуардын арлын захирагчаар Катерин Коллбек сонгогдож, Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны эмэгтэй болов.
  • 1999 - Дот-комын хөөсрөлтөөс шалтгаалан Дау Жонесийн хувьцаа 10,000 маркад хүрчээ.
  • 2002 - Палестин Израйлийн хооронд хүчтэй тулаан өрнөжээ. Энэ нь 1967 оноос хойшхи хамгийн том тулаан болсон юм.
  • 2004 - Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын байнгын гишүүнээр Болгар, Эстони, Латви, Литва, Румынь, Словак, Словени улсууд нэгдэв.
  • 2010 - Москва хотын метронд амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлж 40 хүн амиа алджээ.
  • 2013 - Танзани улсын нийслэл Дар эс Салаам хотод 16 давхар барилга нурж 36 хүн амиа алдав.
  • 2014 - Англи, Уэльс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.
  • 2017 - Их Британи улс европын зүйл заалтын 50-р хэсгийн дагуу Брекситээс гарах ажиллагаа албан ёсоор эхлэв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1629 - Оросын хаан Алексей (1676 онд нас барсан)
  • 1769 - Францын 12 дахь ерөнхий сайд Николя Жеан-де-Дью Суль (1851 онд нас барсан)
  • 1790 - АНУ-ын 10 дахь ерөнхийлөгч Жон Тайлер (1862 онд нас барсан)
  • 1799 - Их Британийн ерөнхий сайд Эдуард Смит-Стенли (1869 онд нас барсан)
  • 1816 - 10-р Далай лам Лхүмбэнжамц (1837 онд нас барсан)
  • 1826 - Германы сэтгүүлч, улстөрч Вилгельм Лайбнехт (1900 онд нас барсан)
  • 1874 - АНУ-ын 33 дахь тэргүүн хатагтай Луй Хенри Хүүвер (1944 онд нас барсан)
  • 1876 - Олимпын аварга Германы теннисч Фридрих Траун (1908 онд нас барсан)
  • 1899 - Зөвлөлтийн улстөрч Лаврентий Бериа (1953 онд нас барсан)
  • 1900 - Австралийн 18 дахь ерөнхий сайд Жон МакИван (1980 онд нас барсан)
  • 1918 - Алдарт "Волмарт" сүлжээ дэлгүүрийг үндэслэгч Сем Уолтон (1992 онд нас барсан)
  • 1927 - Нобелийн шагналт Английн фармалогич Жон Вейн (2004 онд нас барсан)
  • 1929 - Эстонийн хоёр дахь ерөнхийлөгч Леннарт Мери (2006 онд нас барсан)
  • 1930 - Маврикий улсын дөрөв дэх ерөнхийлөгч Анероод Жугнаут
  • 1937 - Гайти улсын зургаа дахь ерөнхий сайд Смарк Мишель (2012 онд нас барсан)
  • 1941 - Нобелийн шагналт Америкийн физикч Жозеф Хүүтон Тейлор
  • 1943 - Их Британийн ерөнхий сайд Жон Мейжор
  • 1947 - Олимпын хүрэл медальт Инге Боддинг
  • 1952 - Телевизийн "Дисковери" телевизийн сувгийг үндэслэгч Жон Хендрикс
  • 1965 - Олимпын аварга Грекын халхалттай гүйгч Вүла Патулиду
  • 1967 - Академийн наадмын шагналт "Жүжигчин" киноны найруулагч Мишель Хазанависиус
  • 1969 - Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Пан Америкийн аварга Америкийн халхалттай гүйгч Ким Баттен
  • 1972 - Португалийн хөлбөмбөгч Руй Кошта
  • 1973 - Голландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Марк Овермарс
  • 1973 - Олимп, дэлхийн хүрэл медальт Их Британийн өндрийн харайгч Стив Смит
  • 1980 - Олимп, дэлхийн алт, мөнгөн медальт Америкийн цаначин Билл Демонг
  • 1985 - Венесуэлийн хөлбөмбөгч Фернандо Аморебиета
  • 1986 - Олимп, дэлхийн аварга Оросын өндрийн харайгч Иван Ухов
  • 1987 - Францын хөлбөмбөгч Димитри Паей
  • 1991 - Италийн хөлбөмбөгч Фабио Борини
    • Францын хөлбөмбөгч Нголо Канте
  • 1993 - Бельгийн хөлбөмбөгч Торган Азар

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 87 - Хан гүрний эзэн хаан Вү (МЭӨ 156 онд төрсөн)
  • 1058 - Ромын пап IX Степан (1020 онд төрсөн)
  • 1368 - Японы эзэн хаан Мүраками-Го (1328 онд төрсөн)
  • 1855 - Швейцарийн холбооны хоёр дахь ерөнхийлөгч Хенри Дрой (1799 онд төрсөн)
  • 1877 - Японы мэргэжлийн сүмо бөхийн долоо дахь их аварга Иназүма Райгоро (1802 онд төрсөн)
  • 1959 - Төв Африкын бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч Бартоломе Боганда (1910 онд төрсөн)
  • 1981 - Тринидад ба Тобаго улсын анхны ерөнхий сайд Эрик Уиллиамс (1911 онд төрсөн)
  • 1982 - Европын зөвлөлийн анхны ерөнхийлөгч Вольтер Халлстайн (1901 онд төрсөн)
  • 2015 - Азийн гурван удаагийн аварга Монголын чөлөөт бөхийн тамирчин, Үндэсний бөхийн гарьд Пунцагийн Сүхбат (1964 онд төрсөн)
  • 2016 - Академийн наадмын шагналт жүжигчин Петти Дюк (1946 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]


 Commons: 3 сарын 29 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан